Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Ёс суртахуун

Share & Comment
Ёс суртахуун



§§§
Ерөөс ёс суртахуун гэж сайн сэтгэхийн л нэр юм.
Суут математикч Блез Паскаль

§§§
Хэн ч тохиолдлоор сайн хүн болдоггүй юм.
Платон

§§§
Хүнд юуг хийх, юунаас татгалзах хэрэгтэйг танихад тусалдаг зүйл бол ёс суртахуун юм.
Аристотель

§§§
Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь.  
Сократ

§§§
Сайн, муу гэсэн зүйл байдаггүй. Харин оюун бодол л ингэж үнэлдэг.
Уилъям Шекспир

§§§
Хүн чанар алга болж байна гэдэг дээр би малгайгаа аваад мэхийн ёсолмоор байна. Хүн ча­нар гэдэг чинь ерөөсөө л ухаан юм.  Хүн чанарын талыг нь эхээсээ авч төрдөг. Үлдсэн хэсгийг нь өөрөө олдог. 
Б.Лхагвасүрэн

§§§
Ухаан чухал биш, харин түүнийг зан авир, зүрх сэтгэл, ариун шударга байдал, хөгжилд чиглүүлэх нь чухал юм.
Федор Михайлович Достоевский

§§§
Хүнд хүн шиг хүн байхаас өөр зорилго байх ёсгүй.
Л.Шефер

§§§
Хүний сайхан гэдэг бол дотроо гэрэлтдэг бөгөөд сайхан хүн гэдэг
бол ариун сэтгэлээр гэрэлтсэн хүнийг хэлдэг.
Ч.Лодойдамба

§§§
Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг. Өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм биш. Харин хүний эрхэм чанараа гэвэл тун хайран. Учир нь жинхэнээ өмчөө алдаж буй нь тэр билээ.
Эпиктет
§§§

Хүмүүсийн сэтгэлийн дулаан алга болоод байх шиг ээ. Тийм газар сайн сайхан зүйлс ховорддог юм шүү дээ.
Б.Лхагвасүрэн

§§§
Хүний хаана төрснийг нь биш, ямар ёс суртахуунтайг нь харах хэрэгтэй.
Апулей

§§§
Ариун сурталт эр хүн өөрийнхөө давуу чанарыг мэддэг, гэвч сөргөлдөөнөөс зайлсхийж явдаг. Тэр хүн бүхэнтэй эв зүйгээ ололцдог, гэхдээ хэнтэй ч үгсдэггүй.
Күнз

§§§
Өгөөмөр сэтгэл хийгээд ёс журам сахисаны ашиг тус бусдад болой. Үнэн тэвчээртэй, нэгэн үзүүрт сэтгэлийн ашиг нь өөрт болой.
Нагаржуна 

§§§
Бусдын зовлонд баярлана гэдэг хүн чөтгөр болж буйн шинж.
Гэгээн Августин

Ичих мэдрэмжээ бүү гээ
§§§
Ганцаараа байхдаа ч гэсэн ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур.
Демокрит
§§§
     Ерөөсөө хувцас өмсдөггүй ард түмнүүдэд ч бидний ичгүүр гэж нэрлэдэг зүйлийн тухай төсөөлөл бий.
Нэрт угсаатан зүйч Клод Леви-Стросс

§§§
Хэдийгээр ичимхий зангаас тэнэг шинжүүд илэрдэг ч, тэнэг хүмүүс юунаас ч ичдэггүй.
Жан-Жак Руссо

§§§
Урлаг, спорт бол үзэгч дэмжигчдийн өмнөх өрсөлдөөн. Энэ өрсөлдөөнд хүн чанараа алдахгүй, ноён нуруутай явна гэдэг тэвчээр ухаан шаардах зүйл.
Н.Сувд
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /