М.С.Норбеков бол ОХУ-н иргэн/узбек үндэстэн/ бөгөөд
сэтгэл судлалын ухааны докторын
зэрэгтэй, сэтгэлзүйн эмчилгээний шинэлэг аргыг нэвтрүүлсэнээрээ ихэд алдаршсан,
хүлээн зөвшөөрөгдсөн эмч хүн юм.
Тэрээр эрүүлжихүйн ухаан, хувь
хүний хөгжлийн чиглэлээр 10 орчим ном бичсэн бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай
нь “Опыт дурака, или ключ к прозрению” хэмээх ном нь юм. Энэ ном монгол хэл дээр “Хосгүй
тэнэгийн ховорхон туршлага буюу ялагдашгүй байх арга” нэртэйгээр
орчуулагдсан. Харин та энэ номыг орос хэл дээр уншъя гэвэл www.koob.ru/norbekov/norbekov1
хаягаар татаж авч болно.
М.С.Норбековын
ухаалаг, эргэцүүлэл сайтай үгсээс та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.
§§§
Та
мэгдэж сандран, ямар нэг юм хийж, юунд ч юм байнга л яарч байдаг боловч,
хэсэгхэн зуурч болов амсхийж “Энэ бүхэн
юуны төлөө билээ?”,
“Би ингэхэд хаашаа явж байна?”, “Миний
хийж буй зүйлсээс юу үлдэх
вэ?” гэж бодох хормыг
өөртөө даанч гаргадаггүй. Үүнээс улбаалаад сэтгэлийн тань гүнд, хаа нэгтээ
далдад “Яагаадыг нь мэдэхгүй,
бүх зүйл нэг л биш”
гэсэн эмзэглэл мэдрэгдэнэ. Бидэнд
тийм юм бодож суух цаг зав байхгүй гээд хаашаа ч юм гүйгээд л, гүйгээд л байх
хэрэгтэй гэж үү?
Та амь тэмцэн урагш тэмүүлсээр
байгаа хэдий ч дороо л эргэлдсээр байгаагаа анзаардаг уу. Эцэст нь хамаг
чармайлт чинь талаар болж та анхныхаа цэг дээр л зогсож байх болно. Асуудлын
учиг үнэндээ “Хаашаа, юуны төлөө” гэдэгт л байдаг юм
шүү.
Оюун ухаан: Оюун бодол, Зүрх сэтгэл
§§§
Оюун бодол логик буюу учир зүйн
ухаанд тулгуурладаг. Харин логик нь баримтад тулгуурлана. Оюун бодол ямар нэг
юм бүтээх чадвартай юу? Чадваргүй. Оюун
ухаан бол зөвхөн бүтээсэн зүйлийг хадгалж, хамгаалж чадна.
§§§
Оюун
бодлын эрхэм зорилго бол туйлын дэг журамтай байдалд тэмүүлэх. Үндсэн зорилго
нь бүхий л аргаар байгааг гамнах, хамгаалах, мэдээлэл туршлагыг цэгцэлж,
хадгалах. Энэ нь хуучныг баримтлан хамгаалагч хүний үндсэн хэв шинж болдог.
Хэтийдсэн оюун бодол бүхий л хөдөлгөөнийг зогсооход чиглэдэг.
§§§
Сэтгэл
ямагт халин нисч байдаг. Хүсэл сэтгэл л орд харшыг сүндэрлүүлэн босгож, хайр
дурлалаар шатаж явдаг. Оюун бодлын хадгалж, хамгаалж байгаа бүхнийг зүрх сэтгэл
хайр тэмүүллийн төлөө золиосолж, устгахад бэлэн байдаг. Сэтгэл гэгч мэдрэмжээр
амилдаг бол оюун ухаан нь нарийн тооцоо, учирзүйд тулгуурлана. Сэтгэл бол эцэс төгсгөлгүй өрнөн оргилж
байдаг замбараагүйтэл. Тэр өөрийн мэдэлгүй, хар аяндаа, дэг журамгүйгээр гарч
ирдэг. Сэтгэл цаг үргэлж ямар нэг зүйлд тэмүүлж, зөгнөж, төлөвлөж, бүтээж байдаг.
§§§
Оюун
ухаан бол зүрх сэтгэл, оюун бодол хоёрын эсрэг тэсрэг зөрчлөөс гарч ирдэг,
гурав дахь хүч юм. Оюун ухаан нь оюун бодол, зүрх сэтгэлийг нэгтгэн зангидаж,
хооронд нь зохицуулан нийцүүлдэг. Оюун ухаан нь танин мэдэхүйгээр амьсгалж
оршдог. Оюун ухааны дээд зорилго нь туйлын үнэнийг танин мэдэх.
§§§
Танин
мэдэх үйл зогсвол оюун ухаан хүнд байдалд орно. Ингэвэл хүн уг чанараараа
амьтантай адил болж, амьтны жишигээр амьдархад хүрнэ. Зүрх сэтгэл хэтийдвэл хүн
цаг үргэлж сэтгэл хөдлөл, зөгнөлөөр жолоодуулж, мөрөөдлийн үүлэн дундуур нисч,
хэмхэрч унаж мэднэ. Харин оюун бодол хэтийдвэл хүн бүхий л амьдралаа амьгүй хүйтэн тооцоогоор
хөтлөн чиглүүлдэг болно.
§§§
Оюун
бодол ба зүрх сэтгэлийн зорилго бол эсрэгцэн орших замаар тэнцвэрт байдлыг бий
болгоход оршино.
§§§
Өвчин
бол сэтгэл санаа болоод бие шаргуу шахаж шаардсаар оюун бодлыг хүлцэнгүйгээр
хүлээн авахад хүргэсэн муу зуршил шиг зүйл юм. Түүнээс салахын тулд энэ зуршил,
түүнийг бий болгосон амьдрах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.
М.С.Норбековын
эмчлэгээний арга:
§§§
Би хүүр эмчилдэггүй. Чи махан биеэ зүгээр л
миний хүзүүн дээр тохож орхин, өвчнөө надаар эмчлүүлж, намайг тарчилгах
санаатай ирж. Битгий горьд. Амь орохоороо/ухаан суухаараа/ л ирээрэй.
Сеид Мухаммед Хасан багшийнх нь үг
Би
архаг хууч өвчтэй хүмүүсийн зан чанарыг сайтар судалсны үр дүнд тэд зөвхөн гаднаас тусламж хүлээж, өөрсдийгөө
бүхнийг оролдож үзсэн бүтээлч хүмүүс мэтээр хаацайлан бодогчид байдгийг
ойлгосон.
§§§
Эдгэрэхүйн эх сурвалжыг өөрөөсөө,
дотоод сэтгэлээсээ хай.
§§§
Эмгэгт
баригдсан гэмээр ухаантан байснаас эрүүл, цовоо, аз жаргалд умбасан донгио нэгэн
байсан нь дээр. Учир нь бидний донгио гэж нэрлэдэг нөхдүүдийн сэтгэл санааны
байдал биеийнх нь байдлаас ямагт дээгүүр байдаг юм.
§§§
Гадаад
төрхөө сэтгэл хангалуун, жаргалтай харагдахаар болго. Өөрөөр хэлбэл бод идсэн
боохой шиг, ханатлаа идсэн тэмээ гэж өөрийгөө төсөөл. Ингэхэд аяндаа гадаад төрх,
дотоод сэтгэл хоёр нэг ижил төлөвт шилжинэ.
§§§
Эмийг залгихдаа эдгэрнэ, эрүүл
болно гэсэн баяр баясгалантай хүлээлтийг сэтгэл санаандаа зориуд бий болго.
§§§
Таныг
замаар явж байтал өмнөөс тань нэг юм уу, хоёр настай жаахан хүүхэд паацагнаад явсаар
тань руу хүрч ирлээ гэж бодъё. Та түүнийг гар дээрээ өргөн авахад тэр жижигхэн
гараараа таниас барьж, зөөлөн дулаан уруулаар таныг үнсэнэ. Таны нүүр түүний
амьсгалыг мэдэрч, та эргэн тойрондоо байгаа зүйлсийг хоромхон зуур мартана. Энэ
жаахан амьтны дэргэд та өөрийгөө хүч чадалта авран хамгаалагч, үлэмж биетэн,
хайрлан ивээгч гэж мэдрэхийн сацуу сэтгэл санаа тань хайр энхрийлэл, аз жаргал,
цэвэр ариун мэдрэмжээр цалгина. Тэр
хүүхэд зүгээр ч нэг хүүхэд биш, таны хүү байсан гэж төсөөлье. Тэгвэл түүнийг хараад зүрх сэтгэл тань
бахархлаар дүүрч, “Энэ бол миний хүү” гэж сэтгэл хангалуун
бодол толгойд орж ирнэ. Чухамхүү ийм мэдрэмж, сэтгэл хөдлөл нь танд буй эрхэм
хүсэл эрмэлзлийн үндэс язгуур, дотоод тулгуур байх ёстой бөгөөд түүн дээр тулгуурлан
зорилгодоо хүр. Үүний ОКТАВА арга гэх бөгөөд энэ нь зорилгоо хэрэгжүүлэхэд тань
туслах, хүчирхэг хөшүүрэг болж өгнө. Октав бол зүрх сэтгэлдээ эрч хүч, бат
итгэл, сүр жавхлан, золбоо хийморийг бий болгох арга юм.
Та оюун
бодол, хичээл зүтгэлээрээ өөрийн дотоод ертөнц, нөхцөл байдал, хувь тавилангаа
өөрчилж чадна. Бүх зүйл таниас шалтгаална.
Хувь тавилангийн жолоо таны гарт
бий.
Сайн байна уу. Та энэ хүний аргын тухай мэдэх монгол хүн таних уу, энэ аргаар хичээллэсэн ч юмуу тийм монгол хүний тухай?
ReplyDeleteСайн байна уу. Та энэ хүний аргын тухай мэдэх монгол хүн таних уу, энэ аргаар хичээллэсэн ч юмуу тийм монгол хүний тухай? Хэрэв таньж мэдэх бол 95416177, 90163264, m_tulgaa83@yahoo.com хаягаар хариу мэдэгдвэл их баярлана.
ReplyDelete