Баатарын Батаа
Өнөө цагт нэг ухаантай хүнээс эрт цагт долоон
мэргэнээс ч шаардаж байгаагүй тийм их зүйл шаардах болж.
Грасиан
Ар араасаа цувран өрнөх их өөрчлөлт, шинэчлэлийн энэ цаг үед хувь хүн хандлага,
үнэ цэнийн баримжаагаа алдаж, улмаар төөрөгдлийн өтгөн мананд яах учраа олохоо
болон будилж, эргүүтсэн хонь шиг дороо эргэлдэж эсвэл шаварт суусан машин
шиг тамираа тасартал хий дэмий л урагшлах гэж зүтгэх боллоо. Гэтэл нийгэм
цаг үе хувь хүнээс ажил гүйцэтгэл, чанарын тун өндөр түвшнийг шаардаж байна.
Бараг хэт өндөр гэж болохоор ийм хэрэгцээ, шаардлагыг хурдтай бас завгүй
амьдралын хэмнэл, хэвшмэл сэтгэлгээ, хандлагаар хүлэгдсэн хувь хүн яаж хангах
юм бэ?
Амжилтын 5 хошуу таныг амжилтын тэнгэрт
од болон гялалзахад тусална.
“Амжилтын 5 хошуу” загвар бол хувь хүнийг тодорхой бусын өтгөн манангаас
гаргаж, амжилтанд хүрэх ээлтэй замыг заах “Алтан гадас” юм. Энэ загвар тунгаан бодохуй, бүтээлчээр
сэтгэхүй, суралцаж сурахуй, ойлголтоо тэлэхүй, монгол ухаан гэсэн
5 цөм агуулгаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, улмаар өөрөө хөгжин
боловсрохын оньсыг тайлна. Амжилтын 5 хошуу бол хувь хүний сэтгэлгээг шинэчлэх
шилдэг хөтөлбөр мөн.
0 сэтгэгдэл:
Post a Comment