Facebook Page Like

2015/01/19

Амжилтын хос жигүүр

Share & Comment
Баатарын Батаа
Шинэ цагийн боловсрол ба
                                                 Амжилтын хос жигүүр


         Хүмүүний амьдарлыг ширүүн давалгаат далайгаар аялахтай зүйрлэж болох юм. Хөлгийн ахмад та жолоогоо чадварлаг залахгүй бол далайн ус гүн, давлагаа гэдэг өршөөлгүй, учрах аюул их билээ.


Нийгмийн бүхий л өвчнийг эмчлэх нэг гол хэрэгсэл бол
шаардлага хангасан боловсрол мөн.
Адам Смит

Бид ямар иргэдийг бэлтгэх ёстой вэ?
            Энэ асуултын хариулт нь өнөө цаг болоод ирээдүйн мөн чанартай нягт холбогдох нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор “Хүн төрөлхтөн одоо ямар цаг үед амьдарч байна вэ? Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ?” гэсэн асуултууд урган гарна.  

            Ирээдүй судлалын үүднээс харвал бид хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их өөрчлөлт, хувьслын эрин үеийн эхэнд аж төрж байна.   Ирээдүй бидэн рүү эрчлэх сум шиг хурдтай, хуй салхи шиг хүчтэй ирж явна.

Бид асуудлаар дүүрэн, өөрчлөлт ихтэй, мэдээллээр цалгисан” техник технологийн эрин үед аж төрж байна.  Цаашид ч эдгээр шинж байдлууд үргэлжлэх төлөвтэй.

_______________________________Ирээдүй____________________________

1/ Өөрчлөлт  → Тасралтгүй суралцагч        2/ Асуудал  → Асуудлыг шийдвэрлэгч

            Ирээдүйн иргэнийг амьдралын ширүүн давалгаанд живэх биш чөлөөтэй сэлэн хөвөхөд нь туслах амжилтын  хос жигүүр бол сурах болоод сэтгэх чадвар байх юм.

            Сурах гэдэгт бие даан, тасралтгүй сурах чадварыг ойлгох бөгөөд энэ нь хувь хүнийг нийгмийн хөгжлөөс хоцролгүй, түүнтэй хөл нийлүүлэн алхаж сурахад нь туслах юм. Харин сэтгэх чадвар гэдэгт зөв бурууг ялгах, шинэ бүтээлч санаа, шийдлийг дэвшүүлэх чадварыг ойлгох бөгөөд энэ нь нийгэм, байгууллага, хамт олон, хувь хүний амьдралд тохиолдох элдэв саад бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж чаддаг бүтээлч хүн байхад туслах юм.


            Тасралтгүй суралцдаг, асуудлыг шийдвэрлэдэг иргэдийг бэлтгэх нь
боловсролын тэргүүлэх зорилт мөн.
Ангилал: ,

3 сэтгэгдэл:

  1. сургуулийн өмнөх насны хүүхэд бүтээх буюу жишээ нь зурах зүрслэх үедээ илүү хөгжих, бүтээлч сэтгэлгээ нь нэмэгддэг үү?

    ReplyDelete
  2. Бид хүн төрлөгтний түүхэн дэх хамгийн өөрчлөлт,хувьслын эрин үеийн эхэнд аж төрж байна.Иимд бид асуудлаар дүүрэн,өөрслөлт ихтэй ,мэдээлллээр цалгисан техник технологийн үед тасралтшүй суралцах,асуудл асуудлыг шийдтэрлэгч өөртэй итгэлтэй хүүхдүүдийг бэлтгэх ёстой.

    ReplyDelete

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /