Баатарын
Батаа
Философийг шимтэн
судлахын учир
Сэтгэнэ гэдэг гүнд нь орохын нэр.
Поль Рикёр
Өнөө үеийн онцлогтой холбоотойгоор философийг нягт нямбай
судлах, танин мэдэх нь шинэ цагийн иргэний шинэ хэрэгцээ, шаардлага болоод
байна. Байгаль болоод хүрээлэн буй орчин бидний ухамсарт тусах үед ухамсар
түүнээс мөн чанарыг нь олж хардаг. Философи гэдэг бол байгаль болоод нийгмийн
янз бүрийн юмс үзэгдлийн цаана нь буй ерөнхий зарчим, мөн чанарыг ойлгох гэсэн
хүн төрөлхтөний олон мянган жилийн цөхрөлтгүй оролдлого, идэвхит үйл
ажиллагааны үр дүн билээ.
Философи танд асуудлын голыг ойлгож, янз бүрийн цаг үед
амьдарч байсан сэтгэгчдээс хэн нь тэр асуудлыг хөндөж, ямар ололтонд хүрсэнийг
олж харахад туслана. Энэ нь амьдралд
тааралдах олон олон будлиант төсөөллүүдээс чөлөөлөгдөхөд бидэнд тус болох
билээ.
Философи
үгүй бол нийгэм оюун санааны үндэснээсээ салж, аль нь үнэт, аль нь үнэт бус
болохыг ялган салгаж чадахгүй, хүн болоод байгаль гэж чухамдаа юу билээ гэдгийг
ойлгохоо болиход хүрнэ. Бид нийгмийнхээ өнгөрсөн болоод ирээдүйг гагцхүү
философи-логикоор дамжуулан олж хардаг.
Философидоно
гэдэг бол чухамдаа асуудлын гүнд нь орж, зөрчилгүй, нягт нямбай сэтгэнэ гэсэн
үг. Энэ талаас нь харвал философич гэдэг нь СЭТГЭГЧ хүмүүн, философи сонирхогч
гэдэг нь мэргэнд ухаанд татагдан, сэтгэгчдээс суралцагч гэж ойлгогдоно.
Асуудлыг
голыг олж харж, юмс үзэгдлийн дотоод мөн чанарт хүрье гэвэл
бид юуны түрүүнд философиос
суралцах учиртай.
0 сэтгэгдэл:
Post a Comment