Баатарын Батаа
Бясалгал
Meditation
Хүний уураг тархи цаг
үргэлж/унтахаас бусад/ ямар нэг зүйл бодож байдаг. Бодох үйл бол үнэндээ хоёр
үзүүртэй саваа юм.Аливаа нэг зүйлийн
учир шалтгааныг олох, үнэлэн цэгнэх, шийдвэр гаргах, сонголт
хийх зэрэг үйлд эргэцүүлэн, тунгаан бодох үйл үнэхээр чухал. Нөгөө талаас нэг
зүйлийн талаар хэтэрхий их бодох, гаргасан алдаа, ирээдүйд учирч болох эрсдэл,
аюулын талаар хий дэмий санаашран бодох нь бидний оюун санаанд тус биш ус
болдог. Энэ нөхцөлд бид тэр талаар бодох нь буруу байна гэж мэдсэн ч бодох
үйлээ зогсоож чаддаггүй. Бодохоо болъё гэж бодсон ч бодогдоод л байдаг. Ингэж
тасралтгүй бодох нь уураг тархийг ядрааж, ухаан санааг самууруулдаг.
Дорны гэгээнтэнүүд
үүнийг шийдвэрлэх нэг арга замыг бодож олсон нь бясалгал билээ. Бясалгал бол
түр зуур юу ч бодохгүй байх эсвэл төвлөрч бодох цэгээ шилжүүлэн өөрчлөх явдал
юм. Монголчууд бидний хувьд онгон дагшин байгалийн гоо сайхан, хөдөөгийн
амьдрал, мал аж ахуйн орчин маань “амар
амгалан”-г олох, бодол санааг саруулсгах бясалгалын гэгээн орчин
болж өгдөг билээ.
Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш түгээмэлболсон
боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар нь
мэддэггүй. Маш олон мэргэн, гэгээнтэн, суут хүмүүс олон номонд бясалгалын
талаар тодорхойлон бичсэн нь
бий. Бясалгалд хүрсэн байдлаа маш тодорхой бичсэн ч яаж үүнд
хүрдэг талаар ер бичээгүй байдаг. Зарим хүмүүс
бясалгалыг оюун санааны төвлөрөл гэж боддог. Зарим нь ямар нэгэн
таашаал авчирдаг юмыг өөрсдийн оюун санаандаа төсөөлөн бодохыг үүнд ойлгодог.
Эдгээр бүх аргуудын эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн
гинжэн хэлхээг намдаах буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг
зогсоох нь хэцүү зүйл учир хүмүүс жинхэнэ бясалгалыг зөвхөн орлосоор иржээ.
Бясалгал бол “бодол үгүй”/хүний бодлоос гадуур болдог/ үйл явц юм. Зарим хүн ямар нэг юм/ихэнхдээ өөрийн дуртай
зүйлийг/хийж байхдаа бясалгалын
байдалд ордог байхад нөгөө нэг
нь уулын оройд очоод, завилан сууж нүдээ анисан байлаа ч бясалгалын байдалд орж чадахгүй байх нь олон.
Тайван
сайхан унтах нь хамгийн сайн бясалгал билээ.
Далай
лам
Анхаарлаа төвлөрүүлэх энэхүү арга нь
ямар ч зүйл бодолгүйгээр төвлөрөх явдал бөгөөд Буддизмд үүнийг бясалгал гэж
нэрлэдэг. Энэ нь ямар
нэг зүйлийн талаар бодохгүйгээр, мэдрэхгүйгээр, харилцаа холбоо тогтоохгүйгээр,
санаж дурсахгүйгээр нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх юм.
Майкл
Рэй, Бизнестээ бүтээлчээр хандах нь
Энэтхэгийн
агуу их арш Кабир нэхмэлчин байсан. Бөс нэхэж байгаад л гэгээрсэн нэгэн. Мянга
мянган шавь нартай болсон хойноо ч тэр үйлээ орхиогүй. “Багш минь та ажил хийх
хэрэггүй. Бид таныг бүх зүйлээр хангана” гэж шавь нараа хэлэхэд нь Кабир
инээгээд, “Та нар гадна талыг л харахаас биш, дотоод үйлийг минь харахгүй
байна. Энэ бол зүгээр нэг нэхмэл биш. Миний бясалгал шүү дээ” гэж хариулжээ. Ямар
ч үйлийг бясалгал болгож болно. Гудамжаар алхаж байхдаа, албан ажлаа хийж
байхдаа, эсвэл зүв зүгээр амарч суухдаа ч бясалгаж болно. Бясалгал үйлэнд
харгалзахгүй. Харин үйлэнд юүлж буй мөн чанарт л харгалздаг.
Агнистын гэгээ цувралын 10-р боть
Бясалгал
бол нам гүм, чимээ аниргүй далайн ёроол руу шумбан орохтой адил. Гүний гүндээ
далай тэр аяараа аниргүй. Бодол биднийг сатааруулж үл чадна, учир нь бидний
ухаан тэр аяараа амар амгалан, тэр аяараа аниргүй, тэр аяараа эв эе.
Шри Чинмой
Хүмүүс надаас “Бясалгал хийгээд юу олж авдаг юм бэ?” гэж
асуудаг. Би “Юу ч олж авдаггүй. Харин их юм алддаг” гэдэг. Юугаа алддаг юм бэ гэдэг.
Би уур уцаар, шунал, хувиа бодох, өөрийгөө лаг гэх бодлоо алдсаар байна. Яаруу
зан алга болж байна. Атаархуу зан бараг алга болсон. Их олон юм аа алдсан.
Цаашдаа ч алдсаар л байх байх. Ер нь их юмаа алдаж байгаа.
Д.Төрмөнх
0 сэтгэгдэл:
Post a Comment