Баатарын
Батаа
Функциональ
систем ба
Сурах, хөгжих, асуудал шийдэх үйл ажиллагаа
Системийн
тухай тодорхойлолт:
- “Систем нь хоорондоо тодорхой зүй тогтлын дагуу
харилцан холбоотой элементүүдээс бүрдсэн харьцангуй тогтвортой шинж чанар
бүхий нэг бүхэл цогц юм”.
- Тодорхой үйлдлийг гүйцэтгэхийн тулд хамтран үйл ажиллагаа явуулж
байгаа объектуудын цогц юм/Глазунов Л.П Основы теорий надежности
автоматических систем управление М., 1984, 7-р тал/
- Хоорондоо харилцан холбоотой хэсгүүдээс зохион байгуулалттайгаар буюу
дэс дараатайгаар бүрдэж тодорхой зорилгыг биелүүлэх зориулалттайгаар нэгэн
бүхэл бүтэн зүйл болсон нэгтгэл цогцыг хэлнэ/Н.М.Тишинко Введение в проектирование систем
управления. М., 1986, 5-р тал/
Системчлэх
сэтгэлгээ бол уламжлалт задлан шинжлэх сэтгэлгээнээс эрс өөр. Задлан шинжлэх сэтгэлгээ нь аливаа
зүйлсийг бутаргах, салгах замаар асуудалд ханддаг бол системчлэх сэтгэлгээ нь
харин эсрэгээр бүрдэл хэсгүүдийг тэдгээрийн хоорондох холбоо хамаарал, зүй
тогтлоор нь нэгтгэн зангидаж, бүхэлчлэн харахыг зорьдог.
Удирдлага зохицуулалтын
үйл ажиллагаа явуулах боломжтой системийг функциональ систем гэнэ.
Энд:
Input – Орц
Output – Гарц
Process – Боловсруулалт
Feedback – Эргэх холбоо
буюу удирдан зохицуулах үйл
ажиллагаа
Функциональ систем нь
мэдээллийг боловсруулж дамжуулах, өөрийгөө зохицуулах, зохион байгуулах, гадна орчиндоо зохицох, урьдчилсан
зохицуулалт хийх зэрэг шинжийг
агуулна. Функциональ системийн гадны орчны нөлөөллийг хүлээж авах, өөрийнхөө
үйл ажиллагаагаар эргээд гадны орчиндоо нөлөөлөх нөлөөлөл нь бодит зүйлс, эрчим
хүч, мэдээлэл зэргээр илэрхийлэгддэг байна.
“Нийгмийн хүрээний удирдлага нь
хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой учраас маш нарийн төвөгтэй бөгөөд энд олон
төрлийн хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан үзэж, тэдгээрийг зөв залж жолоодох
хэрэгтэй болдог. Нийгмийн хүрээний
аливаа системийн оршин тогтнохын гол нөхцөл нь амьд организм, автомат
төхөөрөмжийн нэгэн адил гадны орчны хувьсах нөлөөлөлд өөрийгөө зохицуулж,
харьцангуй тогтвортой байдлаа хадгалах чадвартай байх явдал юм.”
Д.Нарандэлгэр,
Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал, УБ, 1996 он, Х6
Бидний эргэн тойронд оршин байгаа бодит системүүд дараах
гурван нийтлэг шинж чанарыг агуулж байдаг.
1.
Динамик буюу байнга
өөрчлөгдөн хувьсаж байдаг
2.
Түвэгтэй буюу өөр
өөр хэлбэр, олон хувьсагчдаас хамаардаг
3.
Угтах буюу буцах
холбоотой байдаг
Зохицуулалт хийгдэж байгаа ямар ч
системд буцах холбоо/feedback/ байх бөгөөд буцах холбоо үүсэхгүй бол тэнд
зохицуулалт хийгдэхгүй болох нь тодорхой юм. Буцах холбооны хууль нь системийн
дотоод зөрчлөө шийдвэрлэж оршин тогтнох нөхцлийг хангадаг. Системийн байх ёстой
түвшингээсээ хазайсан хазайлтыг буцах холбооны үндсэн дээр зохицуулж,
тэнцвэртэй байдалд нь оруулдаг.
Хүн
бол бодит бөгөөд функциональ систем мөн. Оюун ухаант хүн
нь хүрээлэн байгаа орчныхоо хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг танин мэдэж, түүний
дагуу өөрийн үйл ажиллагааг удирдан зохицуулах чадвартай байдаг. Хүний хувьд
системийн тэнцвэртэй байдлаа хадгалан оршин тогтнож, хөгжиж цэцэглэхийн үндсэн
нөхцөл нь тухайн хувь хүний оюуны чадавхи, танин мэдэхүйн түвшин, мэдлэгээс нь
шууд хамаарах болоод байна.
Буцах холбоо бол:
1. Асуудлын шийдлийг олох арга зам мөн.
2.
Асуудлын
шийдлийг илүү сайжруулан, төгөлдөржүүлэх арга зам мөн.
3. Суралцах үйл мөн. Бид өөрсдийн болоод бусдаас олж авсан туршлага,
алдаа, бодит нөхцөл байдлаас суралцаж, өөрийн ойлголт, зам мөр, хандлагаа
өөрчлөх ёстой.
The work of Chris Argyris (1923-) describes the concept of double-loop learning (DLL) in which an individual,
organization or entity is able, having attempted to achieve a goal on different
occasions, to modify the goal in the light of experience or possibly even
reject the goal. (SLL) is the
repeated attempt at the same problem, with no variation of method and without
ever questioning the goal.
Бодоод бодоод бодын шийр дөрөв – Гацаанд орсон тунгаан бодох үйл
Санаагүй тарвага салаагүй нүхтэй – Гарц гаргах бүтээлч сэтгэлгээ
Энд
суралцахуйн эхний гогцоо нь тунгаан бодох үйлийг, хоёр дахь гогцоо нь бүтээлч
сэтгэлгээг төлөөлж байна. Бүтээлч сэтгэлгээ гэдэг бол чухамдаа нөхцөл байдлыг
ойлгож байгаа хандлага, шийдлийг хайх чиглэл, арга барилыг өөрчлөх замаар
тунгаан бодох үйлийг гацаанаас гаргах арга зам юм. Бүтээлч
сэтгэлгээ бол гарц гаргах ухаан.
Стратегийн буюу хөтөлбөрт удирдлагын гол агуулга нь
систем нь гадны орчны нөлөөллийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг урьдчилан танин
мэдсэний үндсэн дээр хөгжил хөдөлгөөний олон янзын хувилбараас хамгийн
оновчтойг нь, өөрөөр хэлбэл эрчим хүчээ хамгийн бага тархаах хамгийн бага
энтропитой байх тэр хувилбарыг сонгон авч, өөрөө өөрийнхөө тогтвортой төлвийг
боловсруулах боломжтой болдогт оршиж байгаа юм.
- Ойлголтоо шинэчлэх арга зам мөн.
Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ.
Сократ
“Хүний ойлголт төгс
биш учраас алдаа гаргах нь ичмээр зүйл биш, харин алдаагаа засахгүй байна гэдэг
л ичгэвтэр”
Жорж Сорос
Рефлексив
онол:
Хүний сэтгэлгээ ба бодит байдлын хоорондын ярвигтай
холбоог задлан шинжилж тайлбарлахын тулд Сорос энэ онолыг дэвшүүлжээ. Уг
онолоор, сэтгэдэг хүмүүс ба тэдний оролцож буй нөхцөл байдлын хооронд хоёр
янзын холбоо үйлчилдэг. Нэг талаас хүн нөхцөл байдлыг ойлгохыг хичээдэг.
Нөгөөтэйгүүр хүн нөхцөл байдалд нөлөөлөхийг хичээдэг. Энэ хоёр холбоо эсрэг
чиглэлтэй. Эхний холбоогоор бодит байдал хүний үзэл бодлыг тодорхойлох учиртай.
Харин удаах холбоогоор оролцогчийн зорилготой үйлдэл үр дүнг тодорхойлох
учиртай. Энэ хоёр холбоо зэрэг үйлчилж битүү гогцоо үүсгэдэг. Энэ тойрог
хамаарлыг рефлексив чанар гээд байгаа ажээ. Ойлголт, бодит байдал хоёр
хоорондоо битүү гогцоогоор холбогдсон тул хүмүүс зөвхөн мэдлэг дээрээ
тулгуурлаж шийдвэр гаргаж чадахгүй. Ингэхлээр үр дүн нь урьдчилж хэлэх аргагүй,
тодорхойгүй болно. Хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшил, мэдрэмж дээр ч бас
тулгуурлах ёстой.
Хүний
үйл хөдлөлийн талаарх онолуудыг философичид, нийгмийн ухааны эрдэмтэд гаргадаг.
Тэд бодит байдлыг өөрийнхөө өнцгөөс л харах хандлагатай байдаг. Уг нь тэд
байгалийн ухааныхан шиг обьектив түгээмэл онол бүтээхийг зорьдог. Ингэх явцдаа
дээр дурдсан рефлексив чанарыг орхигдуулдаг. Бидний танин мэдэхүйн чадвар
хязгаартай, бодит байдал хязгааргүй нарийн төвөгтэй учраас рефлексив чанарыг
заавал харгалзан үзэх ёстой.
Хэн
нэг хүнд хандаад “Чи миний дайсан” гээд хэлчихвэл тэр хүн дайсан биш байсан ч
дайсан болж, илэрхийлэл аяндаа батлагдах байх. “Чи унах нь ээ” гэж анхааруулбал
нөгөө хүн унахаас сэргийлснээр уг илэрхийлэл харин батлагдахгүйд хүрнэ.
Рефлексив чанар нь бодит байдлын обьектив, субъектив талуудыг холбохоос гадна
сэтгэж буй оролцогчдыг ч хооронд нь холбодог. Нэг тоглогчийн сэтгэлгээ бусдынхаа
зан үйлд нөлөөлснөөр үйл явдлын өрнөлд том өөрчлөлт оруулна. Социологийн
шинжлэх ухаанд анх дэвшүүлж байсан эдгээр санааг Сорос санхүүгийн зах зээлтэй
холбон хөгжүүлж, улмаар нийгмийн өөрчлөлтийг тайлбарлах онол болгожээ.
Зах
зээл тэнцвэрээсээ хол байх нь ердийн үзэгдэл бөгөөд энэ нь рефлексив чанартай
холбоотой. Оролцогчдын ташаа ойлголт эерэг буцах холбооны нөлөөгөөр улам
эрчимжиж дэвэрсээр тэнцвэрээс хэт хол төлөвт очиж, тэгснээ буцаад хурдалж нөгөө
туйл руу савлана. Зах зээл хөөсрөх буюу хөрөнгө оруулагчид хошуурах энэ үзэгдэл
зах зээлийг угаасаа тогтворгүй болгодог. Зах зээл тэнцвэртээ хүрдэг гэсэн
үндэслэл худал. Зах зээл ихэвчлэн тэнцвэргүй байдалд байдаг. Тэнцвэрээс хэр хол
байна вэ гэж л ярих хэрэгтэй. 2001 оны доткомын хөөсрөлт ба уналт, 2008 оны
орон сууцны үнийн хөөсрөлтөөс эхтэй хямрал зэрэг нь үүний жишээ ажээ. Дээрээс
нь Төв банк, санхүүгийн зохицуулалтууд оролцоод ирвэл оролцогчдын харилцан
үйлчлэл бүр ч ээдрээтэй болно. Ийм учраас санхүүч хүн эдийн засгийн
ерөнхий онол гэхээсээ улс төрийн эдийн засгийг судлах хэрэгтэй, улс төр ба
нийгэмд үүсч байгаа хөөсийг анхааралтай ажиглаж байх ёстой.
Ашигласан эх сурвалж:
- Д.Нарандэлгэр Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал, УБ, 1996 он
- Б.Лувсандэндэв Жиг сэтгэлгээ УБ, 2004
- http://thwink.org/sustain/glossary/SystemsThinking.htm
- http://zmanlai.wordpress.com/2011/11/10/%D1%81%D0%BE%D1%80%D0%BE%D1%81%D1%8B%D0%BD-%D0%BB%D0%B5%D0%BA%D1%86/
nice
ReplyDelete