Facebook Page Like

2015/02/01

Сонголт, Боломж, Өөрчлөлт

Share & Comment
Хувь хүн бол бие махбод, оюун ухааныхаа дээд эзэн мөн.
Жон Стюарт Милль


Сонголт хийх нь хувь хүний үндсэн эрх чөлөө. Төр иргэний сонголт хийх эрх чөлөөнд нь халдаж болохгүй. Харин сонголт зөв хийх бололцоог нь нээж өгөх ёстой.

            Оюун ухаан гэдэг бол сэтгэх замаар сонголтуудыг үнэлэх чадвар. Сонголтын эрх чөлөө байсан цагт сэтгэлгээ боломжтой. Сонголтын эрх чөлөө гэдэг бол муу зүйлийг ч сонгох бололцоо байна гэсэн үг.
Гэгээн Август
Дээр цагт хүмүүс өссөн нийгэмдээ л амьдарч, эцэг эхийнхээ амьдралын сонголтыг л үргэлжлүүлж дагадаг байв. Харин өнөөдөр бид хийж болох олон сонголтдоо дарагдчихаад байна. Бид дэлхий дээр бараг хүссэн газраа амьдрах боломжтой боллоо. Сургуульд орох үед маань огт байхгүй байсан салбарт л бид ажиллах ёстой болж байх шиг.  Зуун жилийн өмнө бол зүүдэнд ч орохооргүй хангалуун сайхан ирээдүйг хүмүүс, байгууллагууд өөрсдөө бүтээх бололцоотой болжээ. Хүний боломж ингэж мэдэгдэхүйц өргөжсөн нь сонголт хийх чадвараа дээшлүүлэх нэг л шалтгаан болоод байна.
Эдвард Корниш

Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавараар дүүрэн.
Б.Цэнддоо

Сонголт бол өөрийн оюун ухаанд үндэслэсэн, түүгээр зөвтгөгдсөн тул өөртөө тулгуурласан шинэчлэл мөн.
Джон Чабб, Терри Мое

     Боловсролын үндсэн зорилго нь  бусдын зааврыг хүлээн зогсдог хүн хүүхэлдэйг биш, харин сонголтыг өөрөө хийж, түүнийхээ үр дагаврыг хариуцаж чаддаг биеэ даасан хувь хүнийг бэлдэх явдал  юм.   

         Бид  АНУ-ын боловсролын ололтоос кридет системийг  хуулбарлан авахдаа  хэлбэрийг нь авсанаас биш агуулга, мөн чанарыг ойлгож авч чадаагүй. Түүний мөн чанар нь угтаа боловсролын чанарынх нь үндэс болсон  мэдээлэл, мэдлэгийг чөлөөтэй олж авах номын гайхамшигт сүлжээ, хүссэн хичээлээ сонгох эрх чөлөөг олгосонд байдаг.   

Хүмүүс өөрийнхөө ойлгож байгаа түвшингээр сонголт хийдэг.
Баабар

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө” гэдэг шигбидний амьдрал өөрийн болон бусдын сонголтоос шалтгаалдаг. Шийдвэр гаргана аа гэдэг байгаа боломжуудаас сонголт хийнэ ээ гэсэн үг. Боломж нь тухайн үед хүсээд ч олдохгүй мөртлөө зарим үед зүгээр л өөрөө хүрээд ирдэг нь үнэхээр гайхалтай.  Тэр үед боломжийг ашиглаж чадах эсэх нь гол зүйл болж хувирдаг.

Ямар сонголт хийж байгаагаар нь хүнийг таньж болно. Сонголт хийнэ гэдэг нь бас сонголтынхоо үр дагаврыг өөрөө хариуцна гэсэн үг гэдгийг мартаж болохгүй. 

Та боломжийг бий болгохын тулд сонголт хийх хэрэгтэй. Сонголт хийхгүйгээр амьдралаа өөрчлөх боломжгүй. 


 Сонголт бүхэнд шалтгаан бий.

Энэ бол таны амьдрал. Иймээс түүнийгээ та мэдэх эрхтэй. 

Авъяас бол бэлэг, зан араншин бол сонголт юм. 


“Атар” талхны үнэ нэмэгдээгүй ээ. Бид хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу  сонголт л бий болгосон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч савласан, савлаагүй, зүссэн, зүсээгүй, хар, цагаан “Атар” талхнаас сонголт хийх боломжийг бий болгосон. 
Талх чихэр” компанийн Гүйцэтгэх захирал Х.Батцоож

http://www.unen.mn/content/17482.shtml 
2012 оны 12 сарын 17

Т.Номин-Эрдэнэ
Амьдрал гэгч жүжгийн дүрийн сонголт
       
         ... Амьдрал гэгч жүжигт дүрийн сонголт гэдэг хамгийн чухал нь. Зөв, буруу замаар сайн, муу яаж ч амьдарсан хувь хүн хувийн амьдралдаа гол дүр нь байж чаддаг. Харин амьдрал гэгч олон үзэгдэлт цогц жүжгэнд гол дүр байж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Гол, туслах дүрийн аль нь байх, эсвэл шүүгч, бүр үзэгч нь байх үгүй нь хувь хүний чадал чансаа, авьяас, мэдлэгээс шууд хамааралтай. Хүн амьдралын олон олон үзэгдэлд өөр өөр дүрийг бүтээж байдаг жүжигчин. Үзэгдэл бүрийн үйл явдал, онцлог нөхцөл байдалд тохируулан олон янзын дүрийг бүтээх шаардлага аяндаа үүсэн бий болж байдаг.    
   
2010 оны 6 сарын 9
Б.Цэнддоо

Боломж бол бэлэг: сонголт бол тавилан
Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавараар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг. Яг нарийн яривал  хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт,  удтал хүлээлгэж байж ирсэн хормхон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.

            Баян айлд төрөх үү? Ядуу хүний үр хөвүүн болох уу гэдгийг бид сонгодоггүй. Буддагийн хэлээр бол урьд өмнөх төрлүүддээ өмч баялагт хийгээд өмчтэй, өмчгүй хүмүүст хэрхэн хандаж байсан чиг хандлагаас энэ бүхэн хамаардаг гэдэг.

             ... Харин үүнээс цаашхи хувь тавилан эхэндээ бага багаар, улмаар бүтнээрээ өөрөөс хамаарч эхэлдэг. Хүн хүүхэд насандаа эрдэм боловсролын замаар нэг сонголт хийдэг, энэ сонголтыг хэр зэрэг хийж чадснаас тэрээр удирдагч, гүйцэтгэгчийн алины замаар явах нь шийдэгддэг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсээр ажил хийлгэж бүтээн байгуулан аж төрөх үү? Эсвэл зохион байгуулагчид ажил хийж өгч хөлс авч амь зуух уу гэдгээ хүүхэд ба орь залуу насныхаа залгаас дээрээс сонгож байна.


...  Дараа нь гэрлэлт хэмээх сонголт. Ямархуу өрх айлын гишүүн байж, хэрхэн үр удмаа  үлдээх вэ, чиний үр удмын хүүхэд нас  ирээдүйгээ сонгох боломжоор ямархуу хангагдах вэ? гэсэн асуултын хариу эндээс эхэлнэ.  Сайн хань ижил хүний сул дорой талыг нөхөн, дээшлүүлээд явчихна. Муухан хань ижил таарвал сайн сайхан юмыг чинь баллаад хамтдаа уначих жишээний.

Ингээд өтлөх, төрөл арилжих хэсэг рүү очно. Энэ нь сонголт гэхээсээ илүү төрснөөсөө хойш хийсэн бүхий л сонголтуудын үр дүнгээс энэ төрөлдөө үзэж амсах зүйлсийн төгсгөл байна. Хүүхдүүдээ сайн өсгөж, зөв хүмүүжүүлж, бэр хүргэдээ зөвөөр энэрч чадсан бол тэдний асрал хайр доор жаргалтай өтөлнө. Бас энэ төрөлд олдсон бие цогцсыг зөв эдэлж явсан бол өвчин зовлонгүй насыг барна гм.

...   Амьдралын сонголтууд  олон арванаар хүлээлгэж, зовоож байж ирэх мөртлөө хүрд эргүүлэх ганцхан боломжтойгоороо хяслантай. Ганц боломж дээрээ хүрдээ буруу эргүүлсэн бол гүйцээ. Хохь минь гэхээс өөр замгүй. 

... Сая сая хүний хувь заяаны нийлбэр болсон улс үндэстэн ч гэсэн өөрийн тавилан, сонголт, сонголтынхоо үйлийн үрийг эдэлнэ. Сонголт хийх боломж нь хүний амьдралын  нэгэн нас буюу жаранд хоёр гуравхан таарах бол улс үндэстнийх хоёр гурван зуун жилд нэг тохиодог бололтой.

...  Дараа дараагийн зуу зууны туршид “тэр үед л нэг тэгчихгүй яав даа, цъ цъ!!!” хэмээн гаслахгүйн тулд....сонгох цаг.

        Философийн ухааны түүхэнд гарсан таван том зарчмын нэгд “Паскалийн дэнчин” багтдаг. Бурхан байдаг уу, үгүй юу гэдэг асуудлыг Паскаль тавьжээ. Энэ бол мөнхийн асуулт, мөнхийн маргаан. Ийм асуулт тавихын оронд “байдаг”, эсвэл “байдаггүй” гээд дэнчин тавьчих гэж Паскаль зөвлөж байна. Ингээд хариуг нь харъя. Хэрвээ үнэхээр Бурхан байдаггүй нь батлагдвал “байдаггүй” гэж хэлснээрээ чи юу ч алдахгүй. Харин Бурхан үнэхээр байдаг нь батлагдвал “”байдаг” гэж хэлснээрээ чи бүх юмыг хожино, хутагтыг олно. Энэ бол эцсийн хариунаас нь урвуулж зөв харсны шан!

         ... Боломж гарах нэг өөр хэрэг, түүнийг ашиглаж чадалгүй хий үрэх өөр асуудал. 

http://batsy.blog.gogo.mn/read/entry162138
         Сонголт гэдэг зүйл намайг өөрчилсөн юм. Буруу сонголт хийвэл хариуцлага хүлээнэ. Хэдий тийм ч хариуцлага гэдэг зүйл хүмүүсийг нийтлэг байдлаас хувь хүн болгодог. Бас зөв сонголт хийвэл ашиг шим хүртэнэ. Сонголт хийдэг болоход бусдыг хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл өөрийн онцлог байдлыг харж сонголт хийдэг учраас бусдыг бас онцлог гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. 

        Сонголт хүн бүхэнд ирдэг. Харин харамсахгүй л сонголт хийх хэрэгтэй. 
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /