Питер Дракер
Ирээдүйн талаар
Питер
Ф.Дракерыг(1909–2005) эдийн засагчид орчин
цагийн менежментийн ухааныг үндэслэгч гэдгээр нь сайн мэднэ. Харин түүнийг нөлөө бүхий футурлогч гэдгийг бол цөөн
хүн мэдэх байх. Питер Дракер
менежментийн гарамгай онолч төдийгүй нийгмийн хөгжлийн зүй тогтлыг судлаач хүн
байсан. Тэрээр шинэ цаг үе, ирээдүйн төлөв, түүнд нийцүүлэн компаниуд хэрхэн
өөрчлөгдөх ёстой талаар үнэ цэнтэй олон зүйлийг хэлсэн билээ.
§§§
Бүх дэлхий даяар, хөгжингүй
орнуудын хувьд нэг зүйл маш тодорхой болсон. Бид хэдэн арван жилийн өөрчлөлттэй
нүүр тулах нь.
§§§
Ирээдүйн талаар бидний мэдэж байгаа
хамгийн тодорхой зүйл бол тэр өнөөдрийнхөөс огт өөр байна.
§§§
Мэдээллийн хувьсгалын жинхэнэ
хувьсгагч нөлөө нь мэдрэгдээгүй үлдчихээд байна. Шинэ болон өмнө нь хэн ч бодож
байгаагүй салбарууд хурдтай гарч ирэх болно.
§§§
Богино хугацааны үзэгдлийн хувьд
систем гэж үгүй. Зөвхөн хаос л байна.
§§§
Өөрчлөлт бүрийг ажигла. Өөрчлөлтийн
цонх бүрээр шагай. Үүнийг яаж боломж болгох вэ? Энэ жинхэнэ өөрчлөлт үү?
Хуурмаг түр зуурын үзэгдэл үү? гэж өөрөөсөө асуу.
§§§
Ирээдүйг урьдаас мэдэх тун амаргүй.
Гэхдээ дараах 2 арга замаар түүнийг баттай мэдэж болно. 1/ Эдийн засаг, нийгэм
дэх зогсонги байдал болон түүний үр нөлөө хоёрын хоорондох хугацааг мэдэж,
ашиглах буюу хэдийнэ ирчихсэн ирээдүйг олж харах 2/ Ирээдүйг өөрсдөө бүтээх
Ирээдүйг тааварлах гэж оролдох нь
таныг асуудалд оруулж болох юм. Түүний оронд хэдийнэ бий болсон зүйлийг
удирдаж, удалгүй бий болох зүйлийг бүтээх гэж оролдох нь дээр.
§§§
Өнөөдрийн хамгийн ашигтай бизнес ч
маргааш ашиггүй болж болно. Ашигтай бизнес тань ашиггүй болох өдөрт бэлтгэн
шинэтгэлд хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхээ анзаар.
§§§
Удирдах ажилтан хичээл зүтгэлээ
төвлөрүүлэх тухайд анхдагч дүрэм бол бүтээмжгүй болсон хуучин зүйлсийг болих
явдал юм. Хүмүүсийн хүч чадал гэх мэт ховор, чухал эх сурвалжуудыг даруйхан
маргааш хэрэгжих боломжуудад оруулах ёстой. Удирдах ажилтан өчигдрийнхөө
зүйлээсээ салж, орхиж чадахгүй бол маргаашийг бүтээж чадахгүй.
§§§
Шинэ үеийн компаниуд тогтмол
цагийн, түр зуурын, уламжлалт бус ажилтнуудыг хооронд нь уялдаа холбоотойгоор,
гэхдээ тус тусад нь удирдах шаардлага гарч байна.
§§§
Шинээр гарч ирж буй эдийн засаг,
технологийн орчинд удирдах ажилтан манлайллаа хадгалах гол түлхүүр нь мэдлэгтэй
ажилтнуудын нийгэмд эзлэх байр суурь, тэдний үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх
явдал юм.
§§§
Мэдээлэл олоход хялбар, хурдан
болсон учир мэдлэгжсэн нийгмийн бүх институтууд үйл ажиллагаа, зах зээлийн
хувьд орон нутгийнх байлаа ч дэлхий дахинд өрсөлдөх чадвартай байх ёстой.
Яагаад гэвэл интернэт дэлхий дээр ямар бараа бүтээгдэхүүн, ямар үнээр байна вэ
гэдгийг мэдэх боломжийг хэрэглэгчдэд олгох болсон юм.
§§§
Өөрчлөлт, дахин зохион
байгуулалтгүйгээр ямар ч хөтөлбөр, үйл ажиллагаа урт хугацаанд үр дүнтэй
байхгүйг мэдэх ёстой. Бизнесмэнүүд ч төр засгийнхантай адил өчигдрийнхөө
зүйлстэй зууралдах нь бий. Бүтээгдэхүүн нь амжилт олохгүй, хөтөлбөрүүд нь
бүтэлгүйтэхэд дахиад хоёр дахин их хүч зарцуулдаг. Бүх байгууллага өөрчлөлт
хийх чадвартай байх ёстой.
§§§
Ашгийг хамгийн их байлгах тухай
уламжлалт теоремоос татгалзвал зохино. Зөвхөн ашгийг чухалчлах юм бол
менежерүүд бизнесээ оршин тогтнолд нь заналхийлэл учруулах аюул руу хөтөлж
болно. Тэд өнөөдөр ашиг олох гээд ирээдүйгээ баллаж байдаг. Ингэхдээ судалгаа
хөгжил, идэвхжүүлэлт болон хөрөнгө оруулалтаас мөнгө хумсалдаг.
0 сэтгэгдэл:
Post a Comment