Facebook Page Like

2015/02/01

Хэл–Сэтгэхүй

Share & Comment
Баатарын Батаа 
Дөнгөн данган яригч бол дөнгөн данган сэтгэгч байдаг.


Хэл нь хүний нийгэмд олон төрлийн үүрэг гүйцэтгэнэ.  Тэр харилцаа, танин мэдэхүй, сэтгэлгээний хэрэглүүр; ухамсар, ой тогтоолт, мэдээллийн үндэс, бусад хүмүүсийн болон өөрийн зан үйлийг зохицуулан удирдах хэрэгсэл болж байдаг.

Бодит багаж/гарт/ → Хийсвэр багаж/толгойд/

Хүн төрөлхтөний нийгэмшин амьдрахын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсоны үр дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог.

Хэлний  төрлүүд ба бичиг үсэг тайлагдалт

Хүний оюун ухаан бүхнийг нээгч 3 түлхүүр эзэмшдэг: тоо, үсэг, ноот. Мэдэх, бодох, мөрөөдөх. Үүнд л бүх зүйл агуулагдана.
Виктор Хюго

Дэлхийд нийтлэх хүний хэл зааж өгч, ТА!
Багшаа дуулъя дууны үгээс

Бодит мэдрэмж/5 мэдрэхүй/ - Дүрс(Зураг) → Яриа(Авиа) →
Бичиг(Үсэг) → Томъёолол(Тэмдэгт)

Хэлийг мэдээллийг дамжуулах ерөнхий хэлбэрээр нь бодит мэдрэмжийн, зураг дүрслэлийн, хүүрнэхүйн/яриа/, тэмдэгтийн/бичиг/, томъёоллын/шинжлэх ухааны/ хэл гэж ангилж болох юм.Эхнийх нь мэдрэхүй, бодит мэдрэмж дээр тулгуурлах хэл. Хоёр дахь нь зураг, диаграмм, схемээр дүрслэн илэрхийлэх хэл. Гурав дахь нь үг буюу ойлголт дээр тулгуурлан хүүрнэх ярианы хэл. Энэ хэлийг бид өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Хүүрнэх хэлээр мэдээллийг дамжуулах нь хангалтгүй байгаа нөхцөлд зураг, диаграммаар мэдээллийн агуулгыг илүү баяжуулан өгүүлж болно.  Дөрөв дэх нь үсэг гэж нэрлэгдэх тэмдэгтүүдийг ашиглан утга санааг дамжуулах хэл билээ.  Тав дахь нь математикийн буюу хийсвэр томъёололоор утга санааг багцлан илэрхийлэх хэл юм.

Байгаль ертөнц математик хэлээр ярьдаг.
Галилео Галилей

Мэдээлэл солилцох үндсэн хэрэгсэл нь ярианы болоод бичгийн хэл билээ.  Yг болон ойлголт нь дуу авианы бусад энгийн хослолуудтай харьцуулахад их хэмжээний мэдээллийг өөртөө агуулсан байдгаараа онцлогтой.

Тэмдэгт, томъёоллын хэлээр бусадтай харилцахын тулд тухайн хэлний цагаан толгой буюу тулгуур үсгүүд, тэдгээрийн нийлэмж нь ямар утга санааг илэрхийлэхийг ойлгодог болсон байх учиртай. Үүнийг бичиг үсэг тайлагдалт гэнэ.  Шинэ цагийн бичиг үсэг тайлагдалт/literacy/ бол  шинэ цагийн хэлүүд буюу мэдээлэл дамжуулах олон талт хэлбэрүүдийг хэрэглэж сургах билээ.

Шинээр медиа технологи гарч ирсэн нь шинэ ертөнцийг бий болгосон юм.
Alexander Bard, jon Soderavist, Netocracy, Reuters, 2000

Медиа – Мэдээллийн олон талт хэлбэр: дуу чимээ, текст, томъёо, бичлэг, анимац, симуляци, зураг

Бичиг үсэг тайлагдалт хэмээх ойлголт нь орчин цагт шинжлэх ухаан, мэдээллийн технологи, эдийн засаг-санхүү, дэлхий дахины түгээмэл хэлүүдийг ойлгон хэрэглэдэг болсон байх гэсэн илүү өргөн хүрээ, утга агуулгаар хэрэглэгдэх болоод байна.

Үүнд:
·         Эх хэл
·         Гадаад хэл
·         Шинжлэх ухааны хэл/математик, физик, хими .../
·         Мэдээллийн технологийн хэл
·         Сэтгэлгээний хэл
·         Хөгжмийн хэл
·         Урлагийн хэл 

Эх хэл
      Хэлийг эзэмшсэн дарааллаар/арга/ нь эх хэл, гадаад хэл гэж ангилдаг. Эх хэл гэдэг нь хүний төрөлхөөс эзэмшсэн хэл байх бөгөөд ихэнх хүн бусад хэлийг энэ хэл дээрээ тулгуурлан эзэмшдэг. Нөгөө талаас эх хэл нь тухайн үндэстний сэтгэлгээний онцлог, соёлын үнэт өвийг хадгалан дамжуулагч байдаг.

Өнөөдрийн хүн төрөлхтөн 7000 орчим хэлээр ярьж, бичиж, ойлголцож байна. Тэрнээс ч дутахгvй олон хэл мөхөж, бас бие биедээ уусч, нэг хэсэг нь эзнээ алдсан тvvхийн урт замыг хvн төрөлхтөн туулжээ. Гэхдээ өвөг эртний хэл цөөхөн байжээ.Үндэстэн мөхдөг шиг хэл бас мөхдөг буюу "эзнээ алддаг", үндэстэнөөр үндэстэнд уусдаг шиг хэл бас өөр хэлэнд уусан эрлийзждэг бичигдээгvй хууль бий. Ганц зуун жил өнгөрөхөд одоо хэлцэгдэж буй хэлнүүдийн 90 хувь нь үгүй болно гэдэг урьдач дvгнэлтийг Америкийн эрдэмтэн Бернард Комри гаргажээ. Уул нь хэл мөхнө гэдэг ойлголт эргэлзээтэй л дээ. Хэрэв бичиг үсэгтэй байсан бол хэл мөхдөггvй зөвхөн хэрэгцээнээс гардаг буюу гээгддэг
Доктор Л.Тvдэв Заяамал хэлний заяа, Үнэн сонин, 2009-03-10

Монгол улс сульдан доройтох бүрд(Чингисийн удам харь гүрний хар эрхшээлд автах тутамд) нэгэн аугаа их соёл хэлмэгддэг байжээ. Тэр нь хүмүүн төрөлхтний бүтээсэн зургаан гол үсгийн нэг  - Монгол бичиг. Үндэстнийг устгая гэвэл эх хэлий нь, эх хэлийг нь мартуулъя гэвэл бичгийг нь устгадаг цааснаа бичиглээгүй нүгэлт хар хууль бий. Тэр бээр хөх Монголыг тойрсонгүй.
                                                                                                                                       Т.Галсан

Хэл сэтгэхүй
Хүний хэл ярианы өөр нэг үндсэн чиг үүрэг нь сэтгэхүйн хэрэгсэл болох явдал мөн. Л.С.Выгодский 1-рт: Хүүхэд хэлээр харилцах болмогц сэтгэхүйн хөгжил нь эрс өөрчлөгдөж, 2-рт: аливаа үйл ажиллагаа хэл яриатай нэгдсэнээр хүүхдийн танин мэдэх, аливааг эзэмших чадвар дээшилнэ гэж тодорхойлсон байдаг. Хэл яриа нь сэтгэхүйн хөгжлийг, сэтгэхүй нь хэл ярианы хөгжлийг дэмжинэ. 

          Манайхан хэл, сэтгэхүй хоёрыг хооронд нь ялгаж, салгаж ойлгоод байх шиг. Ялгаатай юу гэвэл ялгаатай, нэг нь хэл, нөгөөх нь сэтгэхүй, гэхдээ маш гүнзгий холбоотой төдийгүй бараг нэг юмын хоёр тал гэж хэлж болно. Хэлээр дамжиж сэтгэнэ. Хэл бол сэтгэхүйн эрхтэн. Эрдэмтэд олон гадаад хэл эзэмшихийг нэг цоожинд таарах олон түлхүүртэй адилтгадаг. Гадаад хэл, тэр тусмаа англи хэл эдүгээ гойд чухалд тооцогдож байна. Гэхдээ үүнийг туйлшруулж, хэтрүүлж болохгүй. Учир нь та цоожоо нэг л түлхүүрээр нээнэ, өөрөөр хэлбэл нэг л хэл дээр сэтгэнэ гэсэн үг. Хүний тархи хоёр хэл дээр зэрэг сэтгэнэ гэж байхгүй, хэрэв тэгж чадаж байвал тэр хоёрын аль нэг нь заавал оновчтой байна. Эндээс эх хэлний тухай яриа өрнөнө. Эх хэл гэдэг нь тухайн хүний хувьд эхэлж сурсан, анхлан сэтгэж эхэлсэн тэр хэл юм. Монголчууд бидний хувьд монгол хэл нь эх хэл болой. Хүн эх хэл дээрээ л голдуу сэтгэдэг, арга ч үгүй биз, эхэлж сурсан хэл гэдэг тухайн тархины хувьд түрүүлж сэтгэж сурсан үүд хаалга юм.
Ц.Дэмбэрэл Хэл-Сэтгэхүй


Гүүгл-Монгол хэл-Хэл шинжлэл

Монгол хэл эвдэрнэ гэдэг үсэг буруу бичсэнийг хэлэхгүй, англи хэлний дүрмийн алдааг автоматаар засдаг шиг программ байхад л нэг журманд орчих зүйл. Монгол хэлэнд гадаад үгс олноор нэвтэрч буйг ч хэлэхгүй, араажив, цонх шиг л монголжиж болно. Харин монгол хүн санаа бодлоо эх хэлээрээ логик алдаагүй, онч, баялаг, уран, цэгцтэй илэрхийлж чадахгүй, тэгж сэтгэж чадахгүй байгааг л жинхэнэ хэл эвдэрч байна гэж хэлмээр санагдаад байдаг юм. 
Базарсадын Индра

Гадаад хэл ба бодууштай зүйлс  Технологийн дэвшлийн ачаар гадаад хэлийг гадарлах буюу тухайн хэлээр энгийн түвшинд ярих,  барагцаалан ойлгож унших нь удахгүй асуудал биш болох шинжтэй. Тэгэхээр бид гадаад хэлийг доторлох буюу тэр хэлээр утга санааг нарийн сайн ойлгох, найруулгын өндөр түвшинд бичих, сэтгэх үйлийг илүү чухалчлах ёстой болоод байна.

2013 оны 10 сарын 7

Атгагч нүдэн хоёр
            Хэлээр зөвхөн ярьдаггүй, хамгийн гол нь хэлээр юмыг бодож сэтгэж, төсөөлдөг гэдгийг бид анзаардаггүй. Хэлийг эрэмдэг сурсан хүүхэд “Аав is angry, гэхдээ he smile, smile нь яг инээд биш, сонин ууртай, нэг тийм bad...” гэсэн үгсийг л тархиндаа эргэлдүүлж эвлүүлнэ. Харин эх хэлээ илүү мэддэг хүүхэд зүгээр л “Аав цухалдаж байна” “Аав бухимдаж байна” гээд л боллоо. Бодол гэдэг чинь хоорондоо холбогдсон үгс л юм шүү дээ. “Англиар ойлгох амархан, ойлгосоноо Монголоор илэрхийлэх хамгийн хэцүү” гэж найзууд ярьдаг. Хар багаас нь харь хэлээр угжсан хүүхдүүд ирээдүйд бусдаас нэг л дутуу, “эрэмдэг” сэтгэхүйтэй болох вий. Хамгийн эхэнд, хамгийн гүйцэт эзэмших ёстой боловсрол нь яахын аргагүй эх хэл.
Г.Анхбаяр

Манай олонлог сургуулийн хувьд мате­матиктай гадаад хэлийг хослуулах гэж нэлээд үзсэн л дээ. Үнэхээр хэцүү юм билээ. Ер нь хувийн сургуулиудын дунд гадаад хэлээрээ гайгүй явж байгаа цөөн хэдэн сургууль бий. Гэхдээ нэг л дутагдал надад ажиглагдаад байгаа юм. Сэтгэн бодох чадвар тун муу. Яагаад гэвэл хүн эх хэлээрээ сэтгэж, ярьж байж оюун ухаан нь илүү тэлнэ.
Б.Баясгалан
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /