Монгол ухаан
/Mongolian mentality/
§§§
Монголчууд бол их өвөг дээдэстэй, бахархам түүхтэй, бүтээлч өнөөдөртэй,
гэрэлт ирээдүйтэй ард түмэн. Бидний бахархал бол Монгол үндэстний үе үеийнхний
бүтээсэн үнэт зүйл, өвөрмөц түүх соёл юм.
Ц.Элбэгдорж
§§§
Монгол ухаан гэхээр би анхандаа их л дургүй байдаг байсан. Харин
одоо энэ нээлттэй нийгэмд бол монгол ухаан харин ч байгууштай юм байна. Аливаа
юманд яг үндсэн хэрэгтэй зүйлийг барьж аваад яваад байдаг нүүдэлчин хүмүүсийн
зан бол цаанаасаа бидний цусанд заяагдмал ухаан юм байна.
Д.Төрмөнх
§§§
Та бид монгол хүний өөрийн үнэлэмж сэвтэж
доройтсон, үндэсний сэтгэхүй гутарч гундсан зуун ба он жилүүдийг туулж даван
элээж байна.
Ч.Эрдэнэ
Авах гээхийн
ухаан
§§§
Ямарваа уламжлал зөв тайлбарласны хүчинд л
амьдардаг.
Поль Рикёр
§§§
Нийгэм
өөрийнхөө өв уламжлалыг хэр зэрэг шүүмжлэхээс хамааралтай.
Юргэн Хабэрмас
§§§
Уламжлалаасаа хэрэгтэйг нь авч, хэрэггүй нь гээж,
дутууг нь гүйцээж чадах юм бол тэр
төгөлдөршил мөн.
§§§
Өрнийн соёлын үнэ цэнт зүйлсийг өөриймсүүлэн
авахыг дэмжээд, гэхдээ үндэснийхээ соёлын нэгэнт тогтчихсон хөрс суурин дээр л
цаашдынхаа хөгжлийг хайх нь илүү ухаалаг алхам болно.
С.Радхакришнан
§§§
Монголчуудад зориулан таны зүгээс хэлэх зүйл байгаа болов уу? Өөрийн үндэснийхээ
бахархалыг хадгалж яваасай гэж хүсэх байна. Барууны юм болгон мундаг, шилдэг
гэж битгий бодоорой. Төв Азийн орнуудаар явж байхад ихэнх улсууд нь Орост
уусчихсан байсан. ЗХУ задран нурахад тэд юу ч үгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн
гэсэн үндэсний соёл, уламжлалтай гэхэд хэцүү, огт байхгүй гэхэд бас хэцүү.
Иймээс өөрийн гэсэн юмтайгаа үлдэх ёстой шүү. Танай орны байгалийн баялаг нөөц
дуусахад барууны компаниуд гараад л явна. Тэр үед л та нар юутай үлдэх вэ
гэдгээ одооноос сайн бодоорой.
Tim
Cope/Австрали, Аялан судлагч/
§§§
Бие даасан соёл үндэстэн бүхэнд бий. Түүнээс нь
даган дуурайж, сурах нь хүний эрх л дээ. Гэхдээ улс орон бүхлээрээ бусдын ёс
заншлын эрхшээлд орох, хөгжлийг нь бишрэн хөл алдах таатай зүйл биш. Уламжлалаа
мартсан ард түмэн удалгүй мөхдөг.
Б.Лхагвасүрэн
§§§
Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол
хүнийг бүтээж байгаа юм. Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа
хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ хил хязгаар дотор
оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг
бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно.
Д.Бямбасүрэн
§§§
Үндэстэн хэдийд оршин тогтнож чадах
вэ? Хоёр л зүйлээр оршин тогтнож чадна гэж би боддог. Нэгдүгээрт, бусад
үндэстний явж байгаа хурдаас сэтгэлгээний түвшинд ч, технологийн түвшинд ч
хоцрохгүй байх. Хоёрдугаарт, тэр үндэстэн хүнийхээ хувьд уг чанараа алдахгүй
байх хэрэгтэй. Бид монгол хүн л байх ёстой.
Н.Жанцанноров
§§§
Аливаа уул овооны тахилга нь
үлдэх үр, хоцрох хожоогүй үйл явдал болох ёсгүй. Харин амьдрах орчноо хамгаалах
нийтлэг санаа, итгэл үнэмшил, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжлийг
хүүхэд залуучуудад төлөвшүүлэхэд чиглэсэн үйл байгаасай гэж бодном.
Ц.Элбэгдорж
Монгол хүн гэж хэн бэ?
§§§
Ухаанаар
доторлосон, тэнэгээр гадарласан өвөг дээдсийн маань холч хараа, гүн ухаан
яндашгүй их билээ.
Ш.Чоймаа
§§§
Монгол хүний багш бол мал юм! Ишш арайч дээ мал бидний багш
байхдаа яахав гэж… олон хүн эгдүүцэх хэдийч энэ бол үнэн!
Н.Жанцанноров
§§§
Ялагдашгүй
монгол ухааны нандин нууц нь байгаль: Манай өвөг дээдэс билиг оюуны мөн чанарт түшиглэн
байгаль дэлхийтэйгээ нягт уусан, нэгдэж амьдардаг байсанд л ялагдашгүй монгол
ухааны нандин нууц оршдог байж таарна.
Д.Болдбаатар
§§§
Македоны Грекийн Их Александер хаан бол их
сэтгэгч, логикийн ухааныг бас бус олон ухаантай хамт үндэслэсэн Аристотелийн
гарын шавь байсан юм. Энэ хаан түүхэнд мөнхөрч үлдсэн ганц шалтгаан нь түүний
нөр их байлдан дагуулалт. Аристотелийн шавь, тэр тусмаа сайн шавь нь, сайн логикчийнхоо
хувьд домогт ч орж амжсан Александер оюуныхаа давуу чанараар л байлдан эзлээд
байсан нь түүхээс бүрнээ илт юм. Тэмүчин хөвгүүнийг Чингис хаан болтол нь
сургаж хүмүүжүүлэх Аристотель нь байгаагүй. Тэгвэл хэн, юу? Ердөө л нүүдэлчин
ахуй амьдрал, овог аймгуудын өрсөлдөөн тэмцэл. Энэ бүхэн юунд сургасан юм?
Бодит сэтгэлгээнд! Тэр нь тэгвэл юу юм? Байгалийн зүй жамаар сэтгэх нь бодит
сэтгэлгээ. Бодит сэтгэж сурваас Чингис. Өнөө үед байгалийн жамаар бодит сэтгэх
үйлийг шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм шүү дээ.
Ч.Эрдэнэ
§§§
Монголчууд бидний залхуу зайлхайн
цаана муу ч гэсэн хялбарчлах, монголчлох ухаан байгаа юм.
Ч.Эрдэнэ
§§§
Бидний монголчуудад дэлхийн бусад үндэстнээс
илүү гарч гаж содон болсон юу ч байхгүй, гэхдээ бид аль ч үндэстнээс дутаад
доройтоод байх юм үгүй. Бид гоц үндэстэн биш, гэхдээ дорой буурай нь бас биш.
Б.Батбаяр
Монгол хэл – Монгол Сэтгэхүй
§§§
Үндэсний
хэл бүр оюун сэтгэлгээний ямар нэг аяс, арга илэрхийлдэг өвөрмөц хэрэгсэл
байдаг.
Ч.Эрдэнэ
§§§
Монгол үгэнд ямар гүн хол, хүнд тусал
буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ угаагаад далайг гүехэн үзсэнээс юун өөр
буй.
В.Инжинаш
§§§
Аймаар гоё – Үгийн тайлбар: Гоо сайхан гэдэг заавал цаанаа айдастай байдаг
юм шүү дээ. Маш сайхан хүүхнээс хүмүүс айдаг биз дээ. Жишээ нь, жүжигчин Сувдаа
эгчээс би л лав айдаг. Аймаар гоё шүү дээ. Сонгодог уран зургууд ч гэсэн сайхан
атлаа нэг л аймаар байдаг.
Д.Төрмөнх
§§§
Манай сэтгүүлчид
сүүлийн үед хачин муухай гадаад үг хэллэг хэлдэг болсон байна. Тэр бол буруу. Гадаад нэрээр нэрлэсэн болгон тэр үндэстний
оюун ухаанд төлждөггүй юм.
Л.Түдэв
Монголоо гээж буй монгол
§§§
Монголд
нэг өндөр настан нас барах нь нэг номын сан устаж байгаатай адил.
Монголын Тувачуудыг судладаг герман эрдэмтэн Амель
§§§
Монголчуудын оюун санааны ертөнцөд нэг өөрчлөлт гарсан. Тэр нь
үнэлж хүндэтгэж явах ёстой үнэт зүйлээ мөнгөөр орлуулах болсон явдал. Ялангуяа
манай залуучуудад элбэг тохиолддог.
Д.Бямбасүрэн
§§§
Миний олон арван жилийн ажиглалт, туршлагаас
харвал бид Монголоо басамжлан үзэх нь дийлэнх олонхийн маань үндэсний дархлал
хомсдолын хам шинжийн нэг ноцтой илрэл байна. Энэ нь хэдэн зуунаар үргэлжилсэн
ядуу буурай ахуй нөхцөл, гадаад талын үзэл суртлын давамгайлсан нөлөө тусгал,
улстөрийн харгис дарангуйлал, талхидлын үр дагавар юм.
Ч.Эрдэнэ
§§§
Намайг багад хөгшчүүл “монголоо алдах” гэдэг
үгийг цөөнгүй хэрэглэдэг байж билээ. Энэ нь монгол дээлээ европ хувцсаар
сольсныг маань биш, нүүдэлч монгол хүний байгаль дэлхийгээ хайрладаг, багахан
зүйлд цаддаг тэр л цэвэр сайхан сэтгэлгээгээ алдаж гээж буйг маань л хэлж байж
дээ.
Л.Өлзийтөгс
Монгол сэтгэхүй – Бусдаас онцгойрох боломж
§§§
Бид өөрсдийн дотоод мөн чанараа
ойлгочихоод үүнээсээ ургуулаад юмаа хийх хэрэгтэй. Бидний дотоод мөн
чанараас МОНГОЛ брэнд бүтэх ёстой.
Г.Болд
§§§
Морин
хуур: Хялгасыг хялгасаар хөрөөдөж эгшиг гаргадаг үндэстэн манайхаас өөр
байхгүй. Тиймээс эндээс гарах хөг нь амьд буюу “сүнстэй” эгшиг болж таарч
байгаа юм.
Н.Жанцанноров
§§§
Өвөөгийн
үг: “Энэ эд зүйлийг би та нарт үлдээнэ гэж боддог байсан юм аа. Аав ээжээс
минь, бас эмээгийн чинь дээдсээс захиж үлдээсэн зүйлс байгаа юм. Гэхдээ эд
гэдэг хүнд хэзээч жинхэнэ ёсоор харьяалагдаж байгаагүй зүйл. Хүн өөрийн гэх
зүйлээ өөртөө л авч явдаг. Нэгэн цагт хэн нэгэнд нь хэрэгтэй байсан энэ зүйлс
та нарт одоо хэрэг болохгүй. Мөнгө төгрөгөнд битгий итгэ, нэгнийгээ л хайрлаж
яв. Эдгүй байна гэдэг зовлон биш. Эдэд шүтсэн хүн болчихвол л тэр зовлон”
Л.Өлзийтөгс:
“Үзэхийн хязгаар”, Х85-88
§§§
Монгол хүн аливаа юмыг хүрээгээр буюу маш
томоор сэтгэдэг. Түүнээсээ доошоо буудаг. Төрийн нуруу төвшин бол төө хазгай ч
яахав гэдэг улс. Юмыг багцаар нь бодоод дараа нь үзэгдэл юмсыг хооронд нь
холбож сэтгэдэг.
Г.Лувсанцэрэн.
0 сэтгэгдэл:
Post a Comment