Мунхаглал
§§§
Мунхаглал бол адгуусан шинж биш.
Адгуусан амьтад харин ч мунхаглалаас тун өвөрмөцөөр хамгаалагдсан байдаг юм.
Жиль Делёз
§§§
Амьтан
болон хувирсан хүмүүс амьтнаас ч долоон дор.
Рабиндранат Таагүр
§§§
Югославын дайн: Хүн хэмжээлшгүй бузар үйлдэл
хийж чадна гэдгийг манай цаг үе харууллаа.
Кофи Аннан, 1997 он
§§§
Мунхаг
байна гэдэг хамгийн их нүгэл, гэгээрнэ гэдэг хамгийн их буян мөн.
Чин
Хай
§§§
Хүн бүр өдөрт доод тал нь таван
минутын хугацаанд тэнэг амьтан болж хувирдаг. Жинхэнэ мэргэн ухаан энэ
хугацааг нэмэгдүүлэхгүй байхад чиглэгддэг юм.
Дэйл Карнеги
§§§
Өөдгүй хүн залхуу байдаг ч болоосой.
Мунхаг хүн дуугүй явдаг ч болоосой.
Шамфор
§§§
Ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар
үгүй.
Ян Райнис
§§§
Нэг тэнэг маш олон тэнэгийг бий
болгодог, харин нэг ухаантан маш цөөхөн ухаантныг бэлтгэдэг ертөнцөд бид
амьдарч байна.
Лихтенберг
§§§
Ард түмэн хөгширдөггүй, ухааждаггүй. Тэд үүрд
хүүхдээрээ үлдэнэ.
Гёте
§§§
Олонх хүнд таалагдсан л бол нийгмийн
ямар ч үзэл санаа тэнэглэл л байж таарна.
Шамфор
§§§
Тэнэг хүн тэнэгээ мэдэх юм бол тэр
ухаантан боллоо гэсэн үг. Тэнэг хүн биеэ ухаантайд тооцвол, хөөрхий дөө ёстой
жинхэнэ мунхаг аж.
Будда
§§§
Бид Павловын нохойны адил сэтгэх биш, харин шүлсээ гоожуулж
байна.
Бертран Рассэл
§§§
Хүнийг
шатаадаг юм толгой. Толгойноос бүх муухай, сайхан, харгис, энэрэнгүй юм гардаг.
Тэр тусмаа сэтгүүлчдийг шатаах зүйл толгой нь. Бас толгой дотроо ам. Амаар
муухай, сайхан бүх юм гарна. Ам шиг аймаар юм байхгүй.
Л.Түдэв
§§§
Орчин цагийн бид юун
дээр ч хамаагүй нэрээ сийлэхийг хүснэ. Асар том “СОЁЛГҮЙТЭЛ” юм бишүү? Утга
зохиолоор дамжин нэр алдарт яаран яаран тэмүүлнэ. Гэхдээ тархи толгойдоо бөөн
үмхий самхай.
П.Батхуяг
§§§
Муу муухай үйлдэл гэдэг бол
мэдрэмжийн төдийгүй оюун боловсрол/оюун ухаан, боловсрол/, ойлголтын уналт.
Телевиз, радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь оюун боловсрол ба
мэдрэмжийг доройтуулж, ёс суртахууны сонголт хийх чадварыг бууруулдаг. Олон
түмний соёл нь тэнэг төдийгүй, биднийг ёс суртахуунлаг үйлдэл хийх чадваргүй
болгодог.
Теодор
Адорно
§§§
Оюуны хоосрол, мунхаглал
хаана их байна тэнд мухар сүсэг ихэд дэлгэрдэг. Эрдэм боловсрол, цэвэр
эргэцүүлэл нь мунхаглалыг эмчлэх хамгийн сайн эм билээ.
Бэртран Рассэл
§§§
Ер нь
өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ «Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах
хүсэл»-тэй болчихоод нөгөө л мухар сүсэгтээ автаад лам дээр очиж, хувь
заяагаа даатгаж, бөөд очиж тэнгэрт тэтгүүлж байж ажил амьдрал нь тэгширдэг
болчихож. Үүндээ ч гүн бат итгэж орхиж. Гэтэл хөдөлмөрлөснийхөө хэмжээгээрээ л
жаргаж байгаа нь тэр шүү дээ. Бид
шинжлэх ухаан техник, мэдээллийн хүчирхэг зуунд амьдарч байна. Алийн болгон
мухар сүсэг болон мунхаглалтайгаа зууралдах билээ. Монголчуудын хөгжил дэвшил
өөр хэнээс ч биш зөвхөн биднээс л хамаарна. Бүдүүлэг, мунхаг, харанхуй байх
аваас бид эх орон газар нутгаа ч алдаж мэднэ.
Өглөөний
сонин, С.Цээл
0 сэтгэгдэл:
Post a Comment