Сэтгэлийн амар
амгалан
§§§
Амар амгалан өөрөөс тань гарч ирнэ. Бусад зүйлээс
түүнийг бүү хай.
Будда
§§§
Биеэ засна гэдэг чинь
орчлон хорвоогийн явдлыг таньж сэтгэлийн төвийг олохыг хэлж байгаа юм.
Д.Бямбасүрэн
§§§
Жижиг зүйлийг үл тэвчсэнээс том
зүйлийг алдаж болно.
Күнз
§§§
Хүүхдүүдийн дэргэд байхад сэтгэл
эдгэрдэг.
Ф.Достоевский
§§§
Хэрвээ чи бусдыг үзэн ядаж байвал,
өөрөө ялагдсаны шинж.
Күнз
§§§
Өргөст дэлхийг ширлэх
гэж зүтгэхийн оронд, өөрийн гутлыг ширлэчих гэсэн.
Шэнтидава
§§§
Хүмүүс
надаас “Бясалгал хийгээд юу олж авдаг юм бэ?” гэж асуудаг. Би “Юу ч олж
авдаггүй. Харин их юм алддаг” гэдэг. Юугаа алддаг юм бэ гэдэг. Би уур уцаар,
шунал, хувиа бодох, өөрийгөө лаг гэх бодлоо алдсаар байна. Яаруу зан алга болж
байна. Атаархуу зан бараг алга болсон. Их олон юм аа алдсан. Цаашдаа ч алдсаар
л байх байх. Ер нь их юмаа алдаж байгаа.
Д.Төрмөнх
§§§
Зөвхөн өөрийгөө бодож, бүх зүйлээс
өөрт ашиг завшаан хайдаг хүн жаргалтай байж чадахгүй. Өөрийнхөө төлөө амьдрая
гэвэл бусдын төлөө амьдар.
Сенека
§§§
Бухимдах зүйл ихтэй орчинд хүн жижиг
асуудлуудыг тоохоо больдог.
§§§
Залруулж
болох тохиол аваас уурлаж унтууцахын хэрэг юун. Залруулж болшгүй тавилан бол
уурлаж унтууцлаа ч нэмэр юун.
Шантидэва
Карл Рожерс
§§§
Аливаа хүнд үл адилтгагдах
мэдрэмжээс илүү хэцүү зүйл үгүй мэт.
Эрих Фромм
§§§
Хувь хүн болгон өөрийн гэсэн үнэ
цэнтэй. Ямар ч шошго зүүж, хэрхэн үнэлэгдсэн бай хамаагүй тэр гол нь хүмүүн.
§§§
Зовлонгоос утга учрыг олох тэр мөчид тэр зовлон байхаа
болино.
Виктор Франкл
0 сэтгэгдэл:
Post a Comment