Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Улс төр

Share & Comment
Улс төр



§§§
Эрх баригчид дуулгавартай хүмүүсийг үнэлж, нөлөөнд нь автамхай хүмүүст итгэдэг.
Карл Поппер

§§§
Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн.
Бертран Рассел

§§§
Ардчилал бол ижил тэгш байх эрх төдий биш, бас өөр байх эрх.
Шимон Перес
§§§
Ардчилал бол олонхийн эрх засаглал биш, харин цөөнхийн өмөг түшиг.
Альбер Камю

§§§
Түмэн олон нь төр засгаа цус урсгахгүйгээр огцруулдаг боломжинд л ардчиллын шалгуур оршино.
Карл Поппер

§§§
Төр илүү төлөвлөх тусам хувь хүн өөрийн амьдралаа төлөвлөхөд бэрх болдог.
Фридрик Хэик

§§§
Инфляци бол хуульчлаагүй татвар юм.
Милтон Фридман

§§§
“Эцгийн халамж” гээд нэг төрлийн өвчин байдаг юм. Эцэгт гэхээсээ улс төрчид, ялангуяа дарангуйлагчдад ажиглагддаг хам шинж. Ард түмэн яаж амьдрахаа мэддэггүй учраас сайн зааж өгөөд туслаад дэмжээд ам руу нь бэлэн хоол хийж байх хэрэгтэй гэж ийм өвчтөнүүд боддог юм. Та нар зурагтаа асаагаад тэр дуусдаггүй маанаг яриаг нь сонс доо. Нуль халамж. Тэднийг дахиж сонгогдохын тулд таалагдах гэж ингэж ярьдаг гэдэг. Уг нь ямар ч тэнэг амаа олоод халбагадчихдаг юм л даа.
Б.Батбаяр
§§§
Монголчууд бид “тэнэг ховдог тогоогоо, цэцэн ховдог галаа” гэж ярьдаг. Манай төр засаг ховдог, гэхдээ тэнэг ховдог ажээ. Ховдог байж болно, ядаж цэцэн нь бай л даа.
Д.Жаргалсайхан


Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /