Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Хувь хүний хөгжил

Share & Comment
Хувь хүний хөгжил
/Personal Development/



§§§
Хүний ирээдүй ямар байх вэ? гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл нь хувь хүний хөгжил юм. Бид амжилтанд хүрнэ, ашиг олно, баяжина гэж ярьдаг. Гэвч эдгээр нь хувь хүн өөрийгөө хөгжүүлсэн үед л бий болох боломжтой.
Жим Рон/Jim Rohn/

Өөртөө туслах ухаан
§§§
Өөртөө туслах ухаан тухайн улсын бүх ард түмний нийтлэг шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь тэр улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог.
Самуэл Смайлс

§§§
Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ.
Хенри Бокль


§§§

Аливаа асуудлыг шийдэх гэхээр манайхан бүгд төр рүү ханддаг, төрөөр асуудлаа шийдүүлэх гэдэг. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт. Төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндрэх болно. Хүн өөрөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй.

Ц.Элбэгдорж

§§§
Хэн ч миний төлөөнөөс малгайг минь өмсөхгүйн адил, хэн ч өмнөөс минь бодож сэтгэж өгөхгүй.
Людвиг Витгенштейн

§§§
Өөртөө туслах ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн.  Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухлыг мартдаг. Өөдлөх хүслийн өмнө хаалт байдаггүй.
Самуэл Смайлс


§§§
Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна.
Альфред дө Мюссе

 

§§§
Өеөдсөн мал өөрөө өндийхийг чармайдаг шиг өеөдсөн эдийн засгаа өөд нь татахад “өөрөө өндийхүйн өгөөж” үндсэн таяг болж өгнө гэдгийг нийтээр ухаарахыг амьдрал шаардаж байна.
Л.Түдэв

§§§
Надад тусласангүй гэж хэн нэгэнд гоморхох хэрэггүй. Харин тэр зүйлийг таныг өөрөө хийх бололцоог олгосонд нь бусдад таларх.
Альберт Эйнштэйн

Өөрийгөө бий болго
§§§
Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм.
Клод Гельвеций

§§§
Хүн өөрийгөө хэрхэн үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тийм байдаг.
Франсуа Рабле

§§§
Бусдыг мэдвэл ухаантай. Өөрийгөө мэдвэл цэцэн.
Лао-ци

§§§
Та нар ажилд орно. Цалин авна. Энэ бол та бүхний өнөөдрийн хийсэн ажлыг чинь үнэлж байгаа үнэлгээ. Үүнээс гадна өөрсдийнхөө үнэ цэнийг бий болгож явах ёстой. Энэ бол цалингаас тусдаа ойлголт. Ажил дээр гараад амжилттай яваа чиний үнэ цэнэ үргэлж өсч байдаг. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй.  Бас хэн ч булааж авч чадахгүй. Тиймээс энэ үнэ цэнээ үргэлж тордож, баяжуулж, арвижуулж байх хэрэгтэй.  
Г.Болд

Авъяас
§§§

Хөдөлмөрт дуртай, авъяастай хүнд саад тотгор гэж үгүй.
Людвиг ван Бетховен

§§§
Авьяас угаас өнгөгүй зүйл. Түүнийг хэрэглэсэн цагт л өнгө будгийг олж авдаг юм.
Михаил Евграфович Салтыков-Щедрин

§§§
Их авъяас их хөдөлмөрч байхыг шаарддаг.
Петр Ильич Чайковский

§§§
Хүн өөрт байгаа зүйлээ үнэлж чаддаггүй.
Манилий

§§§
Авьяастай болохын тулд түүнийг эзэмшиж болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
Гюстав Флобер

§§§
Авьяасын гуравны нэг нь төрөлх авьяаснаас, гуравны нэг нь ой тогтоолтоос, гуравны нэг нь хүсэл зоригоос бүрддэг.
Карло Досси

§§§
Авьяас гэдэг бол өөртөө, өөрийнхөө хүчинд итгэх итгэл юм.
Максим Горький

§§§
Жинхэнэ авьяасын үндсэн шинж нь юу вэ? Энэ нь байнгын өөрийгөө боловсруулалт, байнгын өсөлт хөгжил байдаг.
Владимир Васильевич Стасов

§§§
        Зөвхөн ухаан ба авьяасыг эзэмших нь хэтэрхий багадана. Эдгээрээс гадна эрч хүч, жинхэнэ хүсэл сонирхол, цэвэр ариун сэтгэл, үүргээ ухамсарлах чадвар хэрэгтэй.
Даниел Иванович Хармс

§§§
Хөдөлмөргүйгээр авьяас нь галын наадам гэсэн үг. Агшин зуур нүд гялбуулах боловч дараа нь түүнээс юу ч үлдэхгүй.
Роже Мартен дю Гар

Амжилтын дайсан

§§§
Сүүлийн үед, Монгол оронд хэн нэгний хариуцлагагүй байдлын улмаас, ард иргэдийг ихээхэн бухимдуулж буй олон асуудлын талаар хэвлэл мэдээлллийн хэрэгслэлээр мэдээлэгдэж байна. Хариуцлага гэдэг өчүүхэн жижгээс авахуулаад асар том хүрээнд ч яригдаж, хэрэгждэг. Хувь хүний хариуцлагагүй байдал, тухайн хувь хүн, түүний ажиллаж амьдарч буй хүрээнд л муугаар нөлөөлдөг. Харин улс орны хэмжээний хариуцлага гэгч, монгол хүн бүхэнд хамаатай байж, бидний амьдралын өнөөгийн хэмнэл, маргаашийн сайханд итгэх итгэлд хүртэл нөлөөлдөг. 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Үүрэг хариуцлагаа үнэн голоосоо ухамсарлана гэдэг үнэхээр бахдам, үнэ цэнэтэй зүйл. Хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болдог, за гэвэл ёогүй хариуцлагатай хүн ямар ч үед итгэл дааж, яв цав найдаж болох эрхэм хүн. Хариуцлагатай хүн ажил төрлөө нүд дүүрэн хийсэн шиг хийх нь урамтай, хүлээсэн үүргээ нүүр бардам хариуцсан шиг хариуцах нь бахархалтай. Хариуцлагатай хүн хаана ч байсан шигшигдэн товойж, шагшигдан үнэлэгдэх хамгаас үнэт эрдэнэс лугаа адил.
Н.Багабанди, Титэм үг

§§§
           Залхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
Бенжамин Франклин

§§§
                “Би” гэх “шоронгоос” л гарч чадвал бүхэлд нэгдэнэ.
Д.Төрмөнх

§§§
          Энэ хорвоог ухаарч ядаж байгаа залууст ухаан биш тэнэглэл түрүүлж ирвэл тэр бол жинхэнэ гэнэн тэнэг болно. Замынхаа төгсгөлд хүрээгүй байж олсон олзондоо цадна гэдэг өлсөхийн л шинж байх. Хийж бүтээж гавиагүй мөртлөө биеэ тоож, элдэв буруу зан аашинд автвал чиний хүсэл мөрөөдлийн төгсгөлд баяр хөөр биш гуниг уйтгар л хурна.
Б.Лхагвасүрэн

§§§
         Ихэнх хүмүүсийн хурдан бууж өгдөг шалтгаан нь хэр хол явснаа биш, харин хэр хол явах ёстойгоо харах гэж тэмүүлдэгт оршино.

Амжилтын нууц
§§§
Дайснууд маань биднийг илүү зөв дүгнэдэг.
Ларошфуко

§§§
Дайснууд чинь хэдийгээр чамайг үзэн ядсандаа багтарч үхэхдээ тулаад байсан ч тэдэнд тус дэм үзүүл. Гэхдээ зөвхөн найз нөхдөө л хайрлаж яв.
Карл Поппер
§§§
Унаж яваа хүнийг татах биш, Түлх.
Ницше

§§§
Амжилтанд хүрэх үү, алдаа гаргах уу гэдгийг сэтгэн бодох үйл шийддэг.
Генри Форд

§§§
Амжилт категороор сэтгэгч хүнд амжилт ирнэ. Харин ялагдал категороор сэтгэгч хүнийг ялагдал л дагах болно.
Наполеон Хилл
§§§
Хэрвээ зам зуур хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал чи хэзээ ч зорилгодоо хүрэхгүй/Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа явж л байна/.
Ф.Достоевский

§§§
Унтаж байгаа хүнд аз ирдэггүй л байхгүй юу.
Олимпийн аварга Түвшинбаяр

§§§
Цэцэнүүд гүүр хайж явах хооронд тэнэг нь гол гаталчихсан байдаг.

§§§
Агуу зүйлийг нэг удаагийн дайралтаар хийчихдэггүй. Энэ нь олон жижиг оролдлогуудын нийлбэрээр бий болдог.
Жеорж Элиот

§§§
Бусдыг амжилтад хүрэхэд нь туславал чи илүү хурдан амжилтад хүрнэ. Бусдын оюун ухаан, авъяас, боловсрол, туршлагыг өөрийн үйл ажилтай холбох хэрэгтэй. Бизнест амжилт олсон хүмүүс энэ аргыг хэрэглэсэн байдаг.
Наполеон Хилл

§§§
Өрсөлдөөн гэдэг бол чи түүнээс илүү байх нь чухал биш, харин бусдаас дутуугүй байх нь чухал гэдэгт оршдог юм.
Н.Жанцанноров

§§§
          Би хэзээ ч амжилтанд хүрэх талаар бодож байсангүй. Би зөвхөн өөрийн өмнө тулгарсан зүйлсийг сэтгэл хангалуунаар хийж байсан маань надад маш их аз жаргал авчирсан.
Элинора Рузвельт

§§§
Бага мэт харагдаж байгаа боломжууд голцуу их хэргийн эхлэл байдаг.
Демотенес
§§§
Үгүй гэдэг хариулт үргэлж үгүй гэдэг утгаараа байдаггүй. Үгүй гэсэн хариултуудыг за болтол ажил.
Наполеон Хилл

§§§
Амжилтад хүрэх хүн өөр лүү нь шийдсэн тоогоор өөртөө зориулан байшин барьж чаддаг.
Дэвид Бринклэй

§§§
Миний бүх шинэ санаа  99 хувийн хөлс, хүчин чармайлт, оролдлого, 1 хувийн урам зоригоос бүтсэн.
Томас Эдисон

§§§
Хамгийн том, хамгийн ухаантай нь биш, харин бий болж байгаа өөрчлөлтөд хэн хамгийн сайн хариу үйлдэл үзүүлж байгаа нь амьд үлддэг.
Чарльз Дарвин

§§§
Зангарагатай, цараатай бодож сэтгэ. Жижиг тугалын бэлчээрийн энгээр сэтгэж суугаа хүн тэр л хэмжээний ажил үйлийг гүйцэтгэхээс хэтрэхгүй. Алсыг харж, томыг зорьсон хүн цараа хүрээ өргөн, зангарагатай сэтгэх учиртай. Амжилт олсон хүмүүсийн угтан харах, ургуулан бодох чадвар гоц сайн хөгжсөн байдаг.
Н.Багабанди, Титэм үг

§§§
Мөрөөдөлгүй залуу нас гэвэл залуу нас биш юм. Идэр залуу насанд мөрөөдөл гэдэг эрхэм чухаг. Чухамдаа залуу нас гэдэг өөрөө мөрөөдөл билээ. Тэгээд ч түүхийг мөрөөдөгчид бүтээдэг.
Ким Ү Жин


§§§
Хүн байна гэдэг дутуугаа мэдэрнэ гэсэн үг. Дутуугийн мэдрэмж нь бидэнд аливаа зүйлийг хийхээр оролдож, хүссэндээ хүрэх сэдлийг өгдөг.  

Алфред Адлер


§§§
        Биднийг хүмүүс болон юмс тавгүйтүүлдэггүй. Бид өөрөө өөрсдийгөө  л тавгүйтүүлдэг. Таны амьдралын хамгийн аз жаргалтай жилүүд та өөрт тулгарч буй асуудлуудаа өөрийн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үеүд байх болно. Та өөрөө өөрийнхөө хувь заяа гэдгээ ойлгох болно.  

Альберт Эллис

§§§
Сайхан амьдрал бол оршин байхуй бус үйл ажиллагаа юм. Сайхан амьдралаар амьдаръя гэвэл бидэнд туршлагад бүрэн нээлттэй байх, одоод амьдрах, өөртөө итгэх, өөрийн сонголтуудад хариуцлага хүлээх, өөртөө болон бусдад нөхцөлгүйгээр эерэг хандлага бий болгох хэрэгтэй.
Карл Рожерс

Зоригло
§§§
Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийн гол нь биеэ захирч, урагш алхах.
Ромен Роллан

§§§
Эр зориг хувь заяаны цохилтыг юу ч биш болгодог.
Демокрит

Оролдлого
§§§
Бүтэн өдөржин жад шидэхдээ ядахнаа нэг удаа байг онодоггүй хүн гэж ер нь бий сэн бил үү?
Монтэнь
§§§
Сайн хийгдсэн ажил хоёр дахин хийгдсэн байдаг.
Жеймс Хауэлл

§§§
Боломжгүйд зорь. Боломжтойн дээдэд хүрэмз.
Вольфганг Гёте

§§§
Өөрчлөлт гартал нь үйлд. Тэгвэл болоод явчихна.
Уилъям Жэймс

§§§
Дараагийн мөчид би хэн байх, юу хийх нь тухайн хормоос урган гардаг. Тиймээс түүнийг урьдчилан таамаглах боломжгүй.

Карл Рожерс

Хамтран ажиллаж сур
          Ганц ганцаараа хийж хүчрэхгүй зүйлээ хүмүүс хамтдаа бүтээж чаддаг. Хүч, ухаанаа нэгтгэчих юм бол тэд бараг л бүхнийг чадагчид болцгооно.
Даниел Уэбстер
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /