Facebook Page Like

2015/02/10

Ерөнхий ба тусгай боловсрол

Share & Comment
Баатарын Батаа

       Өнөө цагт нэг ухаантай хүнээс эрт цагт долоон мэргэнээс ч шаардаж байгаагүй тийм их зүйл шаардах болж.
Грасиан

            Бид өнөөдрийг хүртэл сургууль, боловсролын байгууллагын гол зорилгыг “ . . . бүх талын өв тэгш хөгжилтэй .  .  .  бие хүн”-ийг, “мэргэжилтэн”-ийг төлөвшүүлэх” хэмээн тодорхойлж, энэ уриан дор хэт өнгөцхөн явснаас дээр  ярьсанчлан судлах зүйлийн агуулга гол төлөв хэрэгцээт бус мэдээллээр ихэсч, үзэх хичээлийн тоо нэмэгдэн, сурах бичиг зузаарсаар, эцсийн дүндээ хичнээн ч оюуны болон материаллаг баялгийг газар гээж, бүх эрдэмд тэгшлэн сургах гэж гоц гоц хүмүүсээ хаана, хэрхэн гээснээ мэдэхгүй болов.
Д.Ванчигсүрэн, Шавь төвтэй сургалтын онол аргазүй, хуудас 30

          Эдийн засаг нь хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах ухаан байдаг бол боловсрол нь суурь үндсэн чадваруудаар боловсролын хязгааргүй хэрэгцээг хангах ухаан байх юм.

Жишээ:
           Ухаант буурал бутнаас хэсэг навчийг атган гартаа бариад, "Миний гарт хэдэн навч байна? Бутанд хэдэн навч байна?" гэж асуув. Хүүхдүүд "Таны гарт цөөн, бутанд олон навч байгаа" гэв. Онж хэлсэн сургаал гэдэг миний гарт байгаа навч мэт цөөн, харин бидний танин мэдэх хэрэгцээ, мэдэхгүй зүйлс, шийдвэрлэх ёстой асуудлууд маань бутны навч мэт олон гэж ухаант буурал хэлжээ.

Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та

            Боловсрол гэдэг хувь хүний хувьд уруугаа харсан пирамидтай адил. Хүүхэд наснаас нас биед хүрэх хүртэл нийгмээс тухайн хүнд тавих боловсролын шаардлага аажим ихэссээр нэг мэдэхэд хязгааргүй их зүйлийг мэдэж, чаддаг байхыг шаардахад хүрдэг.


            Бүх зүйлд сургана гэдэг угаасаа ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ-н зорилго биш. Ерөнхий боловсролын гол зорилго нь бутны бүх навчийг танин мэдэх биш, харин гарт атгасан цөөн навч шиг үндсэн, цөм, зангилаа мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг ашиглан амьдралд тохиолдох түмэн бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай болгох явдал юм. 

             Ерөнхий боловсрол – суурь, цөм, үндсэн, гол, зангилаа мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх, эзэмшүүлэх, төлөвшүүлэх/Primary KSA/   
             

Сургалтын голлох үйл ажиллагаа
Үйл ажиллагааны нэг хэлбэр тухайн үедээ голлож бие хүний хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой байхад нөгөө хэсэг нь захирагдсан туслах шинжтэй байдаг. Тэгэхлээр сэтгэцийн хөгжлийн үр нь үйл ажиллагаанаас хамаарах бус харин гол үйл ажиллагаанаас хамаарах болдог. Дор дурдсан 3 шинжтэй үйл ажиллагааг голлох үйл ажиллагаа гэж академич А.Н.Леонтьев нэрлэсэн байдаг.

1-рт. Голлох үйл ажиллагаанд шинэ үйл ажиллагааны шинэ хэлбэрүүд үүсч байдаг
2-рт. Голлох үйл ажиллагааны явцад сэтгэцийн үйл явц төлөвшин тогтох буюу өөрчлөгдөн хөгждөг
3-рт: Хувь хүний хөгжилд тухайн үедээ ажиглагдаж байгаа өөрчлөлт нь голлох үйл ажиллагаанаас хамгийн ихээр хамаарна

Суравч эс сэтгэвээс төөрөлдөх. Сэтгэвч эс суралцваас улам мунхрах.
Күнз

            Шинэ цагийн иргэд  шинэ ерөнхий боловсролоор олж эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлөө ашиглан өөрийн тусгай боловсролынхоо хэрэгцээг хангах учиртай. Шинэ ерөнхий боловсролын голлох үйл ажиллагаа нь Сэтгэх болоод Сурах чадвар” эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр нь хувь хүний хөгжлийн спиралыг эргэлтэнд оруулах үндсэн 2 хүч/хүчин зүйл/ юм.




Ангилал: ,

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /