Facebook Page Like

2015/03/01

Монгол үлгэр: Муур, барс хоёр

Share & Comment


Муур барс хоёр аглаг уулын гүн шугуйд айл аймаг болон суухдаа барс нь муурын маажиж, үсрэх, мяраахыг нь ихэд бахархан “Ямар сайхан эрдэм бэ?” хэмээн сайшааж, эрдэм чадлаа эрх биш дүүдээ зааж өгөх болов уу хэмээн бэлэг сэлт барьж, муурыг багш болохыг гуйжээ. Муурын сэтгэл хөдөлж, айл аймаг амьдардагаа бодож багшлахыг зөвшөөрч гэнэ.

За ингээд муур байдаг эрдмээ барсад зааж өгч гэнэ. Нэгэн өдөр барс сурсан эрдмээ үзүүлэхээр багш муураас эхлээд төрөл садныг нь хүртэл бүгдийг урив. Маажих, алгадах, мяраах, үсрэх, булгих, гулгаж мөлхөх гээд бүх сурсан эрдмээ үзүүлсэн барсЭрдэм заасан багшийн мах аливаа эрдэнээс үнэтэй гэж дууллаа.  өнөөдөр цөм морилон саатсан дээрээ үртэй зулзагатай нь барьж, багшийн махыг амтлая” хэмээн дайрав.

Дайллагад оролцсон муурууд үүнийг сонсмогц огло үсэрч модон дээр авиран гарсанд муу санаат барсууд модон дор оцойн суугаад, Ээ! Багшийн эрдмийг бас дутуу сурсан байна шүү. Авирах эрдмийг нь сурсан бол хэмээн халгалцгаав гэнэ. 

Зүйрлэл: Ажилтнаа хөгжүүлэн өгөөж хүрт

Ажилтнуудыг зардал л болдог бүтэлгүй нөхөр биш, олдошгүй үнэт эрдэнэс, өндөр ашиг өгөх хөрөнгө оруулалт гэж хар. Зөв сонголт хийж, зөв арга замаар хөгжүүлж чадвал хүн гэдэг тун чадварлаг, үнэ цэн өндөртэй капитал байж чадна. Харин өөрийн ноу-хаугаа алдахгүй байх үүднээс нэг ажилтанд том, цогц арга ажиллагааны тодорхой хэсгийг л хийх аргыг зааж өгнө биз.   
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /