Facebook Page Like

2015/03/01

Монгол үлгэр: Хүлгана жил

Share & Comment
Хулгана 12 жилийн
 эхэнд орсон нь


            Эрт урьд цагт хулгана арга мэхээр хэнийг ч дийлдэг сүрхий амьтан байжээ. Хүн анх удаа цаг хугацааг 12 жилээр үечилж, амьтны нэрээр нэрлэх болж гэнэ. Тэгээд орчлонгийн амьтдаас 12 төрлийн амьтныг сонгож, дэс дарааллыг нь тогтоохоор болсонд бүгд хамгийн эхэнд орно гэж булаалдаж, үймээн шуугиан болов. Тэгэхээр нь хүн арга бодож,  “Та нарыг уралдуулаад, түрүүлж ирсэн дэс дараагаар нь тогтооё гэж зарлиг гаргаад, хурсан олон амьтдыг уралдуулахаар болов.

            Амьтад 12 жилийн эхэнд орохын тулд тэнхээ мэдэн, бүх хүчээ шавхан уралдаж эхлэхэд хулгана аль хэзээний үхрийн эвэр дээр үсэрч гараад суучихаж гэнэ. Тэгээд бүх амьтан давхисаар зорьсон газартаа цувралдан хүрч ирэхэд, арга мэхт хулгана үхрийн эвэр дээрээс ганц үсэрч буугаад хамгийн түрүүнд орж, 12 жилийн эхэнд орсон гэнэ.

Сургамж:

      Би бусдаас илүү холыг харж чадаж байгаа бол энэ нь аваргуудын
мөрөн дээр зогсож байгаагийнх юм.
Исаак Ньютон


Ангилал:

1 сэтгэгдэл:

  1. Бодлын боол бололгүй бодож сур хүслийн боол бололгүй хүсч сур. энэ үгийг тайлбарлаад өгөөч багшаа

    ReplyDelete

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /