Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Танин мэдэхүй

Share & Comment
Танин мэдэхүй
/Cognition/


§§§
Энэ ертөнцөд буй бүх юм оюуны санааны ертөнцөд буй төгс хэлбэрийн сүүдэр төдий зүйл юм.
Платон

Хүний бүхий л сэтгэлгээ хийгээд сэтгэхүйд тусаж буй хорвоо ертөнц бол эцсийн дүндээ бичвэр юм.
Ж.Деррида

§§§
Хүн бүр өөрийн гэсэн туршлага, өөрийн гэсэн үзэл баримтлал, орчлон хорвоог таних өөрийн мэдрэмж сэрэхүйтэй байдаг. Харин тэр таньж мэдээд байгаа орчлон хорвоо нь ямагт өөрийнхөөрөө л оршин байдаг.
Эдмунд Хуссерль

§§§
Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй маань л хязгааргүй.
Пьер Лаплас

§§§
Чиний мэдлэг нэмэгдэх тусам мэдэхүй зүйлтэй төдий чинээ олноор тулгарах болно.
Анаксимен

§§§
Би юу ч мэдэхгүйгээ л мэдэж байна.
Сократ

§§§
Аливаа хүн ертөнцийн хязгаарыг өөрийн оюун ухааны хязгаараар хүлээн авдаг.
Артур Шопенгауэр

§§§
 Жирийн хүн хардаг боловч харж чаддаггүй, сонсдог боловч сонсож чаддаггүй, хүрдэг боловч мэдэрдэггүй, хооллохдоо амтыг мэдэрдэггүй, явж байхдаа яаж хөдөлж байгаагаа мэддэггүй, анхилуун үнэрийг мэдэрч чадалгүй зүгээр л амьсгал авдаг, ярихдаа ч бодож эргэцүүлдэггүй.
Леонардо да Винчи

§§§
Томоохон асуулт амьдралын бүх л салбарт гардаг учраас оюун санааны, шашны, шинжлэх ухааны, улс төрийн философи гэх мэтээр ангилагдана.
Мэл Томпсон

§§§
Үзэл санааг хүлээн зөвшөөрсөн ч түүнийхээ нөлөөнд автахгүй байна гэдэг бол ховор тохиолдох авъяас юм.

§§§
            Та үнэнийг өөрөө олж мэдсэн тохиолдолд л түүнийг тэвчиж чадна .

Фритц Перлс

Эндүүрэл
§§§
Эндүүрэл гэгч мунхрал нь
Эрдэнэт хүмүүнийг илжиг мэт болгоно.

§§§
Сэрэл маань хаяа биднийг хуурдаг тул би оюун ухааныг ч гэсэн тэгдэг гэж тааварладаг.
Р.Декарт

§§§
Төсөөлөл бол бидний оршихуйн хэрэгсэл мөнөөс гадна бидний алдааны нэг гол сурвалж. Бид төсөөлөлдөө хууртан буруу шийдвэр гаргадаг.
Блайз Паскаль

§§§
Эргэлзээ/скептифизм/ бол үнэнийг танин мэдэх анхны алхам юм.
Дени Дидро

§§§
Эндүү сэтгэцээс эндүү бодол төрнө. Эндүү бодлоос мунхаг ухаан үүснэ. Мунхаг ухаанаас буруу үзэл, буруу үзлээс буруу амьдрал төрж хүн мөнхийн зовлон эдэлдэг.
Д.Баттогтох

§§§
Хүний оюун ухаан алдах ёсгүй гэж боддог. Гэтэл тэр нь бас онож чаддаггүйн улмаас эвгүй байдалд ордог.
Иммануэл Кант
§§§
Үзлээ бясалгавал онол болно. Оноогүй тохиолдолд эндүүрэл үүснэ. Хүн зөв бодно, буруу бодно гэж буй. Хүн зөв сэтгэж байж л зөв үзэл бодол, санаа гаргана.
Н. Хавх

§§§
 Эндүү/буруу/ үзэл нийгэмд томуу тахлаас ч хурдан тархах удаатай. Яагаад гэвэл түүний мөн чанар угаас хуурамч, хялбар, өнгөц учраас хүн бүхэн даган дууриаж хуулбарлах нь амархан.
Д.Баттогтох

§§§
Их сайхан цэцэг ид дэлгэрч байхдаа эрвээхэй шаваад байхыг үнсэж байна гэж эндүүрдэг байх. Өнгө, балыг хоёрыг нь шимж авчихаад өөр эцэг рүү нисдэгийг мэддэггүй байх.
Б.Лхагвасүрэн

Танин мэдэхийн ач холбогдол
§§§
Бүх хүн угаасаа танин мэдэх эрмэлзэлтэй байдаг.
Аристотель

§§§
Хүн мэдлэгт тэмүүлдэг. Юмыг мэдэхийн хүсэл нь унтрахад тэр хүн байхаа больдог.
Фритьоф Нансен

§§§
Юмыг үзэж ойлгохын баяр бол байгалиас заяагдсан хамгийн сайхан хишиг.
Альберт Эйнштейн

§§§
Ганцхан бурхан бий. Тэр бол мэдлэг. Бас ганцхан чөтгөр бий. Тэр бол харанхуй бүдүүлэг явдал. Амьдралын талаар юу ч мэдэхгүй явснаас үхсэн нь дээр. Харанхуй амьдрал үнэ цэнэтэй зүйл биш.
Сократ/ХТӨ 469-399 он/

§§§
Дээвэр муутай байшинд дусаал нэвтрэх нь амархан, тэлж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбархан. 
Будда

Танин мэдэх арга зам

§§§
Ертөнцийн мөн чанарыг танихдаа оюун ухаанаа ашигла.
Фалес
§§§
Үнэний хоёр хэлбэр байдаг. Оюун ухааны үнэн/рационал сэтгэлгээгээр/, баримтын үнэн/туршлагаар/.
Готтфрид Лейбниц

§§§
Мэдлэг хүрэх ганц арга бол ажиглалт биш, оюун ухаан.
Платон
§§§
Агуулгагүй сэтгэлгээ хоосон, ойлголтгүй интуици сохор. Эдгээрийн нэгдлээс л танин мэдэхүй гардаг.
Иммануиль Кант

§§§
Хамгийн шилдэг шалгуур бол туршилт юм.
Фрэнсис Бэкон

§§§
Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг.
Аристотель

§§§
Чи сониуч зантан болвол ихийг мэдэгч болно.
Сократ

§§§
Яагаад”-ыг бүхий л шинжлэх ухааны эх гэвэл зохилтой.
Шопенхауэр

§§§
Асуух нь хариулахаас хэцүү. Асуух юмтай хүнд л мэдлэг байх бололцоотой.
Ханс Георг Гадамер

§§§
Хүний оюун ухаан бүхнийг нээгч 3 түлхүүр эзэмшдэг: тоо, үсэг, ноот. Мэдэх, бодох, мөрөөдөх. Үүнд л бүх зүйл агуулагдана.
Виктор Хюго

§§§
Танин мэдэхүй гэдэг мэддэг зүйлээсээ мэддэггүйгээ олж харах явдал юм.

§§§
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн байгалийн үзэгдэл, юмсын мөн чанар, тэдгээрийн хоорондын холбоог цөөн тооны үндсэн зарчим дээр тулгуурлан тайлбарлах арга замыг хайсаар ирсэн юм.
Х.Намсрай


Философи
§§§
Гайхаж эргэлзэх нь философич хүний хамгийн гол шинж. Философи үүнээс л эхэлдэг.
Платон
§§§
Философийн мөн чанар үнэ цэнэгүй юм шиг санагдах энгийн зүйлээс эхлээд хэн ч үл итгэм парадокс зүйлээр төгсдөгт оршино.
Бэртран Рассэл
§§§
Мухар сүсэг бүх дэлхийг түймэрдэж байх үед философи гал унтраагч нь болж байв.

Вольтер

Шинжлэх ухаан
§§§
Шинжлэх ухаан гэдэг нь хүний сэтгэлгээний олон зуун жилийн цуцалтгүй хөдөлмөр юм. 
А.Эйнштейн

Орчин үеийн дэлхийг онцгой болгож буй бараг бүх юм шинжлэх ухаанаас  үүдэлтэй гэж үзэж болно.
Бертранд Рассел

§§§
Шинжлэх ухаан ажиглалтанд тулгуурлана. Шинжлэх ухаан аль ч талаараа баримт түшдэг, баримтгүй бол шинжлэх ухаан үгүй байхсан.
Мэл Томсон

§§§
Шинжлэх ухаанд үндэслэлийг гаргаж ирэхэд индукцийг хэрэглэдэг. Иймээс бид шинжлэх ухааны онолоо үнэн гэж баталж чадахгүй. Онолыг шинжлэх ухаанч шинжтэй болгох зүйл нь түүний батлагдах чанар биш харин няцаагдаж болох чанар юм. Няцаагдах боломжгүй зүйлс нь шинжлэх ухааны судлагдахуун биш.
Карл Поппер

§§§
Хувилахуй ухаанаас өөр юуг ч сонирхдоггүй хүн тэр шинжлэх ухаанаа ч хангалттай сайн ойлгодоггүй.
Лихтенберг

§§§
Философи гэдэг бол амьдралын янз бүрийн юмс үзэгдлийн цаана нь буй ерөнхий зарчим, утгыг ойлгох оролдлого-идэвхит үйл юм.
Мэл Томпсон

§§§
Байгалийн хууль өөрчлөгдөшгүй. Түүнийг зөрчиж ч, бүтээж ч болохгүй.
Карл Поппер

§§§
Ер нь ямарваа онолд эрж хайдаг нь ганцхан: тухайн үзэгдэл юмны инвариант. Инвариант нь ямар нэг хувиршгүй чанар, ерөнхий үндэслэл.
Ч.Эрдэнэ


§§§
Баримт бол шинжлэх ухааны амь, амьсгал нь билээ Баримтгүйгээр хүн төрөлхтний шинжлэх ухаан хэзээ ч өсөн дэвжиж чадахгүй .

Иван Павлов
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /