Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Харилцаа

Share & Comment
Харилцаа
/Relationship/



§§§
          Хүн бол уг чанартаа нийгмийн амьтан мөн.
Аристотель


§§§
        Бид хэн хэндээ хэрэгтэй. Энэ нь биднийг хэн хэнээсээ хамааралтай бие хүн ба хамт олон хоёр хоорондоо хэрхэн харьцаж боловсрох вэ гэсэн сорилт болдог.    
Курт Левин

§§§
         Өөр бусдад өгөөмөр тусаа өгсөн хүн бол өргөн түмний сор нь мөн.
А.Жами

§§§
Бид хамт амьдарч буй хүмүүсийнхээ төлөө юм хийж чадвал өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд тус болж чадна.    

Уилльям Глэйссер

§§§
     Бусадтай хэрхэн харилцана үр дагавар нь таны амьдрал, ажлын амжилтанд шууд нөлөөлнө. 

§§§
     Бусад хүмүүстэй харилцах сайн харилцаа бол амжилтын жорыí гол орц íü юм. 
                               Òåîäîð Ðóçâåëüò

§§§
Хүмүүстэй сайн харилцаатай байхын нууц нь асуудлыг бусдын үүднээс авч үзэж, түүнийг өөрийнхөө болон өрөөлийн ашиг сонирхлын аль алиныг харгалзан шийдвэрлэх чадварт оршино.
Генри Форд

§§§
Хүмүүс бие биеэ ойлгон хайрлахад сайн харилцаа холбоо гарцаагүй шаардлагатай юм. Тийм болохоор аз жаргалгүй, хайргүй орчны эхний шалтгаан бол муу харилцаа юм.
Проф Др. Өзжан Көкнэл

§§§
Гүүр босгох газар хана босгосон хүн ганцаарддаг.
Жозеф  Ньютон

§§§
       Хүмүүс хэт ойртон дотносохоороо эртний өргөсөн биет амьтдыг санагдуулах юм. Даарахдаа тэд бие биендээ шахан наалддаг байж л дээ. Хичнээн хүчтэй наалдах тусам өргөс бие бие рүү нь лав шигдэж өвтгөнө. Өвдсөндөө хөндийрөхөөр даарна. Бүх л шөнөжин энэ явдал давтагдана.
Шопенхауэр

§§§
Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав.
Кабус

§§§
Хоёр хүн ярилцаж байх үед хэн нэг нь уурлавал ухаантай нь буулт хийдэг.
Еврипид

§§§
Үнэгүй өгч болох хамгийн том бэлэг бол талархал, хүндлэл мөн.

§§§
Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс бий.
Василий Ключевский

§§§
Хүүхэдтэй зөөлөн харьц. Шийтгэл тэдний харгис хатуу болгодог.
Монтескьё

§§§
Бусдын сайн талыг олж хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй. Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам.
Аудрэй Хэпхөрн

§§§
      Бусдыг ойлго, эхэлж тусла:  Хэн нэгэнтэй чин сэтгэлийн харилцаа тогтоох нь дор хаяж 2 зүйлээс шалтгаалдаг. Эхнийх нь тэр хүний нүдээр ертөнцийг харах. Хоёрдугаар шаардлага нь, тэр хүнээс би юу авч чадах вэ гэж бодохоосоо илүү хэрхэн тусалж, хамтран ажиллаж чадах вэ гэдгийг эргэцүүлэх явдал юм.
Рэйд Хоффман

§§§
Би сэтгэлийн хүнд байдлаас бусдын туслалцаатайгаар л гардаг.
Бавуугийн Лхагвасүрэн

§§§
Бид үнэндээ хэнийг ч өөрчилж чадахгүй. Хүмүүс өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Гэвч бид хувь хүнийг өөрчлөгдөхөд нь тусалж чадна. Өөрчлөгдөхөд нь дэм болох арга ухаан байж чадна"                                                                                             
Стивен Ковей

§§§
     Хэн нэгэн бусдыг бодолгүй өөрийнхөө хүссэнээр аашилж аяглавал зам тээврийн осол гэмтэл шиг харилцаанд ч осол гаргана. Сэтгэл судлалд үүнийг "харилцааны осол" гэж нэрлэдэг. Харилцааны осолд гэмтэгсэд нь бусдад гомдсон, шаналсан, холбоогоо тасалсан, хэрүүл хийсэн улсуууд байдаг. Үүнээс болж өөрийгөө бусдаас    тусгаарлаж,  ганцаардлын байдалд орох нь осол аваар гаргаад шоронд орохтой агаар нэг.
http://sonin.mn/news/culture/1569, “Багш сэтгүүл

§§§
     Харилцаа нь хэдийгээр хувь хүний төрөлхийн шинж чанар, араншин, өссөн орчноос улбаалан бий болж хүний бусдад өөрийгөө илэрхийлэх зан харилцааны илэрхийлэл нь мөн боловч нийгэм талаас хүсэн хүлээж мөн шаардаж байгаа хэм хэмжээ ёс суртахууны хэм хэмжээний цогц нэгдэл юм.
Дашцэрмаа

§§§
        Орчин тойрныхоо хүмүүстэй буруу харьцах нь өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулна. Харилцааны соёлтой хүн өөрийгөө болон өөрийн хамт олныг эвгүй байдалд оруулахгүй байхыг эрмэлзэж, бусдад таашаагдахгүй зүйлийг хувийн амьдрал болон биеэ авч явах байдалдаа гаргадаггүй.
А.С.Агаронян "Биеэ авч явах соёл"


§§§
       Нийгмийн харилцаа нь аз жаргалын баталгаа болж чадахгүй ч түүнгүйгээр аз жаргал байх боломжгүй. Аз жаргалтай хүмүүс туйлын нийтэч байдаг.

Мартин Селигман

Үг ба харилцаа
§§§
Эвдэрхэд хором
Эвлэрхэд жил
§§§
Үгийг буруу хэрэглэвэл сэтгэл сэмлэх мэс болон хувирдаг.

§§§
          Yг гэдэг амьдыг сөнөөх хүчтэй Yрэгдэж талийсан нөгөөгий ч амилуулж чадах шидтэй Yүгээрээ тэр цөмийн зэвсгээс ч аймшигтай Yүдийг нь сайн мана, харвахыг бүү яар!
Д.Цоодол 


§§§
Ярилцлага гэдэг доод жанрыг дээд төрөл болтол нь ярилцахыг сэтгүүл зүйн урлаг, ухаан гэдэг юм. Тиймээс talk show нэг бол балай юм, нөгөө талаараа гайхамшиг болж хоёр туйлд тэмүүлдэг байхгүй юу.

Ч.Эрдэнэ
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /