Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Түүх судла

Share & Comment
Түүх судла



§§§
Өнгөрснөө мартсан хүн түүнийг давтах тавилантай.
Жорж Сантаяна

§§§
Үндэсний бахархлын үлэмж хийгээд шинэ атар хөрсийг хагалж эзэмдэн авах түүхэн улбаа, нөөц боломж бидэнд байна. Бид юутай ч түүхийн энгүй их далайд Хэн юм бэ гэдгээ мэдмээр байна. Үүнд:
Хүний хөлд үрэгдсэн зомгол залтас уу,
Гүр түүхийн эзэн савдаг уу?
Ч.Эрдэнэ

§§§
Өчигдрийг ухаарсан цагт л маргаашийн талаарх төсөөлөл бүдэг, бадаг бий болох боломжтой. Тэгэхээр өчигдрийг зөв ухаарахгүйгээр өнөөдөр, маргаашийн асуудлыг авч үзнэ гэдэг хэцүү.
Н.Жанцанноров

§§§
Хүн төрөлхтөний бичмэл түүх гэдэг бол хүн төрөлхтөний хамтын ой санамж, түүхэн туршлага юм.

§§§
Түүхийг ерөнхийд нь дэлхий дахины хийгээд аливаа улс орны өнгөрсөн түүхэн дэх ирээдүй үедээ сургамж болохуйц хамгийн гайхамшигт үйл явдлуудыг тэмдэглэх гэсэн үг хэмээн ойлгож болох юм.Түүхийн мэдлэгийн өчүүхэн хэсэг нь хүртэл асар их үнээр бүтсэн түүхэн туршлагыг ойлгож, ухамсарлах, нэгтгэн дүгнэхэд тус дөхөм болдог.
Ю.Яковец

§§§
Орчин үе оршин байхын төлөө шаргуу зүтгэж буй нь өнгөрсөн үеэс ихээхэн хамааралтай байгаа бус уу. Зүй тогтолоороо ижил төстэй болон ялгаатай талаараа түүх нь орчин үеийг даацтай ухаж мэдрэх зайлшгүй түлхүүр нь болж байдаг юм биш үү
Нэрт түүхч Фернан Бродел

§§§
Ууланд амьдардаг хүмүүс уулаа бүтнээр нь харж чаддаггүй. Уулыг бүтнээр нь харъя гэвэл алсад очих хэрэгтэй. Яг түүн шиг  өнгөрсөн сайн сайхны “үлдэгдэл”-ийг дотор нь байгаа хүмүүс хардаггүй. Харин тэднийг илүү хөгжилтэй орны иргэд, хол түрүүлж яваа өрнөдийнхэн соргогоор аждаг.

Б.Цэнддоо
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /