Оюун ухаан
/Mind, intelligence/
§§§
Хүний уураг тархи нь амьтны араа
соёо, хуруу хумс лугаа амьдралын арга хэрэгсэл.
Нобелийн шагналт Сент-Дьердь
§§§
Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний
гайхамшиг нь ухаан.
А.Гамильтон
§§§
Хүнийг ухаалаг амьдраг гэж оюун ухаан заяасан.
В.Г.Белинский
§§§
Тэгэхээр би гэж юу юм бэ? Сэтгэдэг
бодгаль.
Рэнэ Декарт
§§§
Интеллектийг тодорхойлох гэж
оролдсоноос хэмжчих нь амархан.
Артур Женсен
§§§
Ирээдүйн эзэнт гүрнүүд болвоос оюун
санааны эзэнт гүрнүүд байх юм.
Уинстон Рандольф Чёрчиль
§§§
Дэлхийн бүх уурхайгаас олборсноос
хамаагүй их алтыг хүн төрөлхтний оюуны уурхайгаас олборлосон юм.
Наполеон Хилл
§§§
Мэдлэгийн сан, дэлхийг хамарсан
мэдээллийн урсгал дэлхийн уламжлалт тэнцвэрийг хүчтэй өөрчилж, ОЮУН УХААН
дэлхийн хувьслын хамгийн нөлөө бүхий хүчин зүйл болоод байна. Энэ бол
хорвоогийн хөдөлгөөний шинэ төлөв юм.
Д.Бямбасүрэн
§§§
Хүний оюун ухаан, оюунлаг чанар нь
эгээ л бидний эд эрхтнүүдийн нэгэн адил нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан
зохицох хэрэгсэл болдог.
Жон Дьюи
§§§
Ташуураар
хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг ирлээ.
Л.Түдэв
§§§
Хүмүүс бид төрмөл ухаан, олдмол
боловсролынхоо хэмжээнд л сэтгэж байгаа.
Ч.Эрдэнэ
§§§
Ухаантай байх бага хэрэг, гол нь
тэр ухаанаа зөв ашиглах ёстой. Хамгийн аугаа хүмүүст ч засаршгүй дутагдал
байдаг.
Декарт
§§§
Оюун ухаан бус хайр дурлал хаанчлах
ёстой хэмээн сургадаг хүн үзэн ядалт хаанчлах ёстой гэсэн үзэлтэй хүнд аятайхан
зам нээж өгч байгаа хэрэг.
Карл Поппер
§§§
Ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар
үгүй.
Ян Райнис
§§§
Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж
болно. Харин хүний тэнэглэлийг өөр хэний ч тэнэглэлтэй харьцуулан жиших
боломжгүй.
Күнз
§§§
Би хэмжих аргачлал бүтээгээгүй.
Харин бие хүмүүсийг ангилах аргачлал бүтээсэн.
Алфрэд Бинет
§§§
Мэдлэг хүрэх ганц арга бол ажиглалт
биш, оюун ухаан.
Платон
§§§
Агуу оюун бодох дуртай.
Экономист сэтгүүл
§§§
Өөрсдийн оршихуйд бүтээлч
хандахын тулд бид амьдралаа шинэ сэргэг нүдээр харах ёстой. Ингэсэн цагт
өөрсдийгөө шинэ бололцоог бүтээгч болгож чадна. Бид өөрсдийнхөө амьдралд
бүтээлчээр хандахгүй бол амьдрах гэдэг ерөөсөө хэцүү зүйл болно. Иймээс оюун
ухаан, мэдлэг боловсрол гэдэг амин чухал зүйл.
Хосэ
Ортега и Гассэт
§§§
Дээд эрэмбийн оюун ухааныг таних нэг шалгуур
бол өөрийн ухамсартаа эсрэг, тэсрэг хоёр санааг нэгэн зэрэг агуулж, ийм үедээ ч
оновчтой ажиллах чадвараа хэвээр хадгалж байх явдал юм.
Америкийн нэрт зохиолч Ф.Скотт
§§§
“Ухаалаг” гэдэг нь ямар нэг зүйлийг
хийсэн арга замын тухай тодорхойлолт юм.
Мэл Томпсон
§§§
Ухамсар бол өөрийгөө ухамсарласан
хэрэг байдаг учир сэтгэдэг робот бүтээх боломж үгүй. Компьютер өөрийгөө
ухамсарлаж чадахгүй.
Оксфордын профессор
Рожэр Пинроус
§§§
Элит гэдэг чухамдаа оюун ухаан,
бүтээлч чанарын л ойлголт.
§§§
Ухаан бол эргэлзээгүй аз жаргалд
хүргэх эхний нөхцөл мөн.
Софокл
§§§
Ухаанаар гачигдаж байгаа газарт бүх
зүйлээр гачигдаж байдаг.
Джордж Савил Галифакс
§§§
Ухаантай болохыг хүсэж байгаа бол
ухаалаг асууж, анхааралтай сонсож,тайван хариулж, мөн өөр хэлэх зүйлгүй үедээ
яриагаа тасалж сурах хэрэгтэй.
Иоганн Каспар Лафатер
§§§
Хүчтэй байна гэдэг сайн. Харин ухаантай байна гэдэг
түүнээс хоёр дахин илүү дээр.
Иван Андреевич Крылов
§§§
Аугаа их хүмүүс өөрийгөө өчүүхэн
амьтан гэдгийг ойлгож ухаарснаараа л агуу байдаг юм.
Блез Паскаль
§§§
Сэтгэцгээ. Бодоцгоо. Бид бол сэтгэж чаддаг vндэстэнтэй/израйлтай/ дайсагнаж байгаа гэдгээ бvv март. Тэд 2000
жил зугтаж явахдаа хариу цохилт, алан хядлагын хvчээр биш, харин сэтгэдгийнхээ
ачаар тэсэж vлдэж, сэргэн мандсан юм. Тэд социализм, коммунизм, ардчилал, хvний
эрх зэргийг бодож олсон юм. Ингэснээр тэд бусдын адил эрх эдэлж, тэднийг хөөж,
мөрдөж мөшгих нь буруу гэдгийг харуулж чадсан юм. Yvгээрээ дамжуулан тэд
хамгийн хvчирхэг улсуудыг хянах болов. Энэ өчvvхэн жижиг vндэстэн дэлхийг
эзэгнэгч нар болов. Бид зөвхөн биеийн, булчингийн хvчээр тэмцэх ёсгvй. Бид ч
гэсэн өөрсдийн Тархийг ашиглах ёстой. Толгойгоо илvv ажиллуулах хэрэгтэй байна.
Малайзын Ерөнхий Сайд
асан Махатхир Мохамед
Сэтгэл ихэдвэл ухаан дутна
§§§
Ухаан ихэдвэл сэтгэл дутнаСэтгэл ихэдвэл ухаан дутна
0 сэтгэгдэл:
Post a Comment