Сурах чадвар
§§§
21-р зуунд бичиг үсэгт
тайлагдаагүй гэдэгт уншиж эсвэл бичиж чадахгүй байхыг биш, харин сурах
чадваргүй, сурахыг хүсдэггүй, тасралтгүй суралцдаггүй байхыг ойлгоно.
Future
Shock номын зохиогч Алвин Тоффлер
§§§
Суралцахуйн учрыг олсон хүнийг л жинхэнэ
боловсролтой хүн гэнэ.
Карл Рожерс
§§§
Эрдэм гэдэг өндөр уулын оргил мэт. Ууланд авирахад бие
чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна. Уулын оргилд хүрвэл орчмын газрын
сайхан үзэсгэлэнтэй байдал тодорхой харагдана. Эрдмийг сурвал хамаг юмны учир
сайхан мэдэгдэнэ. Эрдэмгүй хүн эрэг гангын ёроолд байгаа амьтан шиг тойрон болж
байгаа явдлыг мэдэхгүй. Эрдэмтэн хүн уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны
учрыг сайхан мэдэж байдаг.
Ц.Дамдинсүрэн
Юунд суралцах вэ?
§§§
Өнөө цагт нэг
ухаантай хүнээс эрт цагт долоон мэргэнээс ч шаардаж байгаагүй тийм их зүйл
шаардах болж.
Грасиан
§§§
Нийгмийн бүхий л өвчнийг эмчлэх нэг гол хэрэгсэл бол
шаардлага хангасан боловсрол мөн. Адам Смит
§§§
Өөрөө хамгаас
шилдэгт л суралц, бусдыг ч хамгаас шилдэгт л сурга.
Фалес
§§§
Ìýäëýãèéí
ãýæ íýðëýãäýæ áóé øèíý çóóíû èðãýäýä ÞÓ ÂÝ?/ìýäëýã/ ãýäãèéã ìýä¿¿ëýõýýñ èë¿¿
ßÀÆ ÂÝ?/÷àäâàð/ ãýäãèéã ýçýìø¿¿ëýõ íü ÷óõàë.
§§§
Сократ
хүмүүсийг өөрсдийгөө ухаарахад чиглэсэн сургалтыг ямар ч ёсорхол, албархаг
байдалгүй заадаг байв.
Бэртран Рассел
§§§
Стандарт,
үнэлгээг “сурагчид тестийн хариултын дугуйг бөглөж чадаж байгаа эсэхийг нь л
тогтоодог биш, харин тэд асуудал шийдвэрлэх, тунгаан бодох, авхаалж самбаа
гаргах, бүтээлчээр сэтгэх гэсэн 21-р
зууны чадваруудыг эзэмшиж чадаж байгаа эсэхийг нь хэмждэг” болгон
сайжруулахыг би мужуудын амбан захирагчид болоод боловсролын салбарын
удирдлагууддаа уриалж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
§§§
Үнэн худлыг ялгах чадвар нь хүний
амьдралд өдөр тутам шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Асар их хэмжээгээр цацагдаж буй
мэдээллийн эринд өөрт хэрэгтэйг ялгаж салгах чадвар нь өнөөдөр бидэнд хамгийн
их хэрэгтэй үндсэн чадвар гэж хэлж болно.
Вонь Дун Ёнь
§§§
Шинэ цаг үе системчлэх сэтгэлгээг илүү
онцлох болоод байна. Сурагчдад асуудлыг яаж шийдвэрлэхийг заахаас илүү юунаас
болж асуудал үүсч байгаа, тухайн асуудал бусад асуудалтай хэрхэн холбогдож байгаад анхаарлыг нь хандуулж сургах
хэрэгтэй байна.
Ричард
Пол
§§§
“Google” их өвөрмөц компани. Өмнөх ажлын
туршлага, сургуульд заадаг зүйлс энэ компанид ажиллахад тус болохоосоо илүү
саад болох тохиолдол байдаг. Энд илүү чөлөөтэй сэтгэж хуучин мэдлэгт
баригдахгүй байхыг эрхэмлэдэг. Мөн компани дотроо ч бүх зүйл их хурдан
шинэчлэгдэнэ. Жилийн дотор бараг бүх зүйл өөрчлөгддөг учраас ажлын туршлага,
мэдлэг хуримтлуулахаасаа илүү өөрийн чадвараа хөгжүүлэхийг эрхэмлэж ажиллах
шаардлагатай байдаг. Аливааг уншиж мэдэх чадвар, логик сэтгэлгээ л туршлага
болж үлддэг.
Google-н программ
хангамжийн инженер Б.Баттулга
§§§
Ухаан зөвхөн мэдлэгт оршдог юм биш
мэдлэгийг ажилд хэрэглэх чадварт ч бас байдаг юм.
Аристотель
Сурна гэдэг сэтгэнэ гэсэн үг
§§§
Суравч эс
сэтгэхээс төөрөлдөх. Сэтгэвч эс суралцваас улам мунхрах.
Күнз
§§§
Тасралтгүй, учир утгагүй суралцахаа боль. Сэтгэ, тэгээд бүтээн
туурви.
Аутизмтай сод ухаантай Jacob Barnett 12 настайдаа хэлсэн үг
§§§
Сурахуй нь аливаа зүйл
боломжтой гэдгийг нээх явдал юм.
Фритц Перлс
Бие даан суралцахуй
§§§
Жинхэнэ боловсрол зөвхөн ба ямагт бие
даасан боловсрол байна. Мэргэжлийг ямар нэг сургуулиар олгож болно. Тэр
сургууль нь боловсролын амтанд оруулна гэж бараг байхгүй. Тиймээс боловсрох хүн
өөрөө л оюуны сонирхлоороо хичээнэ.
Ч.Эрдэнэ
Сурах аргууд
§§§
Бусдыг сургахдаа би мөн шинээр
сурч авдаг.
Сенека
§§§
Бодоод л олчих зүйлийг бусдаар заалгах хэрэг байна уу?
§§§
Би
бусдаас илүү холыг харж чадаж байгаа бол энэ нь аваргуудын мөрөн дээр зогсож
байгаагийнх юм.
Исаак Ньютон
§§§
Та хэрхэн
унших эвээ л олох юм бол хүн бүр бүхэл бүтэн боть ном шүү дээ/ Бусдаас суралц/.
Уильям Чаннинг
§§§
Миний хийсэн
зүйлийг хараад өөрсөддөө юу хэрэгтэй байгааг олж харж чаддаг хүмүүстэй байх нь
дээр байдаг/Ажиглах замаар суралц/.
Дале Чихули
§§§
Асуулт
хариултаар уг зүйлээ ойлгохыг диалектик гэх
бөгөөд хэдийгээр Сократ үүнийг хэрэглэсэн анхны хүн биш ч гэсэн энэ аргад
үнэхээр гаршсан байжээ/Ярилцах замаар ойлго/.
Бэртран
Рассэл
§§§
Ямар ч хүний
эзэмшсэн чадвар, зан төлөв нь сургалт давталтын үр дүн юм .
Эдвард Торндайк
§§§
Зүгээр харж
суулгүй, хийж эхэлсэн үед сургалт нь илүү үр өгөөжтэй болдог.
Курт Левин
§§§
Нийгмийн
сурахуйн онол: Бид хүмүүсийн ярьж, үйлдэл хийж байгаа ялгаатай байдлуудаар
хүрээлэгддэг. Бид эдгээр ажиглагдаж байгаа үйлдлийг санаж, анзаардаг. Тэгээд
түүнийг оюун ухаандаа давтдаг. Хэрвээ идэвжвэл бид түүнийг өөрийн биеэр хуулбарлан
үйлддэнэ. Ингэснээр хүмүүс зан үйлээ
давтан дуурайхуйгаар сурдаг.
Альберт
Бандура
0 сэтгэгдэл:
Post a Comment