Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Ойлгон ухаарахуй

Share & Comment
Ойлгон ухаарахуй
/Comprehension, understanding/



§§§
Хомо Сапиенс төрөлтөн ерөөс ямар нэг юм ойлгох гэж хичээж мачийсаар нэн эртнээс өнөөг хүрчээ.
Ч.Эрдэнэ

§§§
Би юу ч мэдэхгүйгээ л мэдэж байна.
Сократ

§§§
Хэрэв би нохойны мөн чанарыг мэдэхгүй бол өмнөө байгаа амьтныг нохой, тэмээ хоёрын алин болохыг хэлж чадахгүй. Тодорхойлолт нь ерөнхий ойлголтыг шаарддаг бол ерөнхий ойлголт нь мөн чанарыг ойлгохыг шаарддаг.
Платон

§§§
Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлго.
Спиноза

§§§
Няцаагдан шүүмжлүүлэх ч яахав, буруу ойлгогдчих буй гэдгээс л би айдаг.
Имманүэл  Кант

§§§
Ойлгоогүй зүйлээ бүү үзэн яд.

§§§
Мэддэгээ мэддэг хүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй. Мэддэгээ мэддэггүй хүнийг өөртөө итгэлгүй хүн гэх бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй. Мэддэггүйгээ мэддэг хүнийг юм сурах хүн гэх бөгөөд түүнд юм зааж өгөх хэрэгтэй. Мэддэггүйгээ мэддэггүй хүнийг мунхаг гэх бөгөөд түүнийг хөөн явуулвал зохино.
Арабын сургаал үг

§§§
Аливаа юмыг хийж бүтээхийн үндэс нь ойлгож ухаарах. Хэдий чинээ сайн ойлгож ухаарна, төдий чинээ сайн хийж бүтээж чадна.Чадах гэгчид хүрэх нэг дөт зам энэ.
Дарма Батбаяр


Туршлага
§§§
Хүнд буй мэдлэг түүний туршлагаас цааш гарч чаддаггүй.
Жон Локк

§§§
Туршлага гэдэг бол их л үнэтэй сургууль даа. Гэвч тэнэг хүмүүст зориулагдсан өөр сургууль үгүй хойно яая гэхэв.
Бенжамин Франклин

§§§
Зовлон зүдгүүр л биднийг бие хүн болгодог.
Мигуэль дэ Унамуно

§§§
Жинхэнэ ардын мэргэн ухаан гэдэг нь туршлага байдаг.
Наполеон Бонапарт

§§§
Мэргэн ухаан ч засч чаддаггүй томоохон дутагдлуудыг маань хувь тавилан залруулдаг.
Ларошфуко

§§§
Би ганцхан өөрийнхөө туршлагаар мэдлэгээ сэлбэдэг юм биш ээ, бас өрөөл бусдын туршлагыг ашигладаг.
Людвиг Витгенштейн

§§§

Хуримтлуулсан туршлагаараа л ялгагддаггүй юм бол насаар ахмад байх нь юугаараа давуу байх билээ. 
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /