Баатарын Батаа
Шинэ
цагийн боловсрол буюу
21-р зууны чадварууд
Шинэчлэл
өөрчлөлт ба боловсрол
Нийгмийн бүхий л
өвчнийг эмчлэх нэг гол хэрэгсэл бол
шаардлага
хангасан боловсрол мөн.
Адам Смит
Бид
өөрчлөлт, шинэчлэлийн эрин зуунд амьдарч байна. Энэ цаг үед шинэчлэл,
өөрчлөлттэй хөл нийлүүлж чадсан нь цойлон урагшилж, чадаагүй нь бараа сураггүй
хоцорч үлддэг болжээ. Хоцорч, гээгдэхгүй байх үүднээс улс орон бүр боловсролын чанар,
шинэчлэлд анхаарал хандуулж байгаа ч бодит үр дүн нь харилцан адилгүй байна.
Боловсролын чанараас улс
орны хөгжил шууд хамаарна. Иймээс бид боловсролын чанарыг сайжруулах учиртай.
Нөгөө талаас энэ зорилгод нийцэхийн тулд юуны өмнө “Боловсрол гэж юу вэ?”, “Боловсролын системийн зорилго юу байх вэ?” гэсэн асуултуудад шинэ хариулт олох шаардлагатай болсон.
Боловсрол гэдэг бол чухамдаа
“өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицохуйн” тухай
асуудал юм. Үүнтэй холбоотойгоор
боловсролын системийн зорилго цоо шинээр тавигдаж байна.
Бид
ямар иргэдийг бэлтгэх ёстой вэ?
Энэ асуултын хариулт өнөө цаг болоод
ирээдүйн мөн чанартай нягт холбогдох нь ойлгомжтой. Үүнээс “Хүн төрөлхтөн одоо
ямар цаг үед амьдарч байна вэ? Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ?” гэсэн
асуултууд урган гарна.
Хариулт: “Бид
асуудлаар дүүрэн, өөрчлөлт ихтэй, мэдээллээр цалгисан техник технологийн эрин үед аж төрж
байна. Цаашид ч эдгээр шинж байдлууд
үргэлжлэх төлөвтэй”.
Тэгвэл нэгдүгээрт, бидний уламжлалт боловсролын систем үүнд нийцэхүйц
иргэдийг бэлтгэж чадсан уу? Хоёрдугаарт,
боловсролын одоогийн систем маань ямар иргэдийг бэлтгэж байна вэ? Гуравдугаарт,
Бид боловсролын шинэчлэхдээ юуг гол цэгээ болгон авах ёстой вэ?
Боловсрол судлаач Д.Ванчигсүрэн “Шавь
төвтэй сургалтын онол аргазүй” номондоо манай боловсролын системийн өнгөрсөн ба одоог “Бид өнөөдрийг хүртэл сургууль,
боловсролын байгууллагын гол зорилгыг .
. . бүх талын өв тэгш хөгжилтэй . . . бие
хүн, мэргэжилтэнийг
төлөвшүүлэх хэмээн тодорхойлж, энэ уриан дор хэт өнгөцхөн явснаас дээр ярьсанчлан судлах зүйлийн агуулга гол төлөв
хэрэгцээт бус мэдээллээр ихэсч, үзэх хичээлийн тоо нэмэгдэн, сурах бичиг
зузаарсаар, эцсийн дүндээ хичнээн ч оюуны болон материаллаг баялгийг газар
гээж, бүх эрдэмд тэгшлэн сургах гэж гоц гоц хүмүүсээ хаана, хэрхэн гээснээ
мэдэхгүй болов” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь 1, 2-р
асуултын хариулт болж чадаж байна.
Их
сэтгэгч Грасиан “Өнөө
цагт нэг ухаантай хүнээс эрт цагт долоон мэргэнээс ч шаардаж байгаагүй тийм их
зүйл шаардах болж” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь 3-р асуултын хариултыг олоход учиг болж
өгнө.
Нийгэм цаг үе хувь хүнээс ажил
гүйцэтгэл, ур чадварын тун өндөр түвшнийг шаардаж байна. Бараг хэт өндөр гэж
болохоор ийм хэрэгцээ, шаардлагыг хурдтай бас завгүй амьдралын хэмнэл, хэвшмэл
сэтгэлгээ, хандлагаар хүлэгдсэн хувь хүн яаж хангах юм бэ? Үүний хариултыг олох
нь боловсролын шинэчлэлийн гол зорилго байх юм.
21-р
зууны чадварууд
Боловсрол гэдэг хувь хүний хувьд уруугаа
харсан пирамидтай адил. Хүүхэд наснаас нас биед хүрэх хүртэл нийгмээс тухайн
хүнд тавих боловсролын шаардлага аажим ихэссээр нэг мэдэхэд хязгааргүй их
зүйлийг мэдэж, чаддаг байхыг шаардахад хүрдэг.
Бүх зүйлд сургана гэдэг угаасаа
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ-н зорилго биш ажээ. Ерөнхий боловсролын гол зорилго нь бутны бүх навчийг танин мэдэх биш,
харин гарт атгасан цөөн навч шиг үндсэн, гол мэдлэг, чадвар, хандлага
төлөвшлийг ашиглан амьдралд тохиолдох түмэн бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай
болгох явдал юм.
Эдийн засаг нь
хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах ухаан байдаг бол боловсрол
нь суурь үндсэн чадваруудаар боловсролын хязгааргүй хэрэгцээг хангах ухаан байх
юм. Хөгжингүй орнуудад үүнийг “21-р зууны
чадварууд” гэсэн ойлголтоор томъёолж байна.
Стандарт, үнэлгээг “сурагчид тестийн
хариултын дугуйг бөглөж чадаж байгаа эсэхийг нь л тогтоодог биш, харин тэд
асуудал шийдвэрлэх, тунгаан бодох, авхаалж самбаа гаргах, бүтээлчээр сэтгэх
гэсэн 21-р зууны чадваруудыг эзэмшиж чадаж
байгаа эсэхийг нь хэмждэг” болгон сайжруулахыг би мужуудын амбан захирагчид
болоод боловсролын салбарын удирдлагууддаа уриалж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
Partnership for 21st Century Skills /www.p21.org/ хэмээх олон
улсын боловсролын хамтын ажиллагааны байгууллагаас(АНУ-ын
боловсролын яам, Warner Bros, Apple, Cisco, DELL, Mircosoft зэрэг нэр хүндтэй
компаниуд, АНУ-ын боловсролын хамтын нийгэмлэг зэрэг байгууллагуудын удирдлага,
мэргэжилтэнгүүд энэ байгууллагын гишүүнээр ажилладаг) 21-р зууны чадваруудыг дараах байдлаар тодорхойлжээ.
- Сore
Subjects(the 3 Rs) and 21st Century Themes)/Үндсэн хичээлүүд/
Эх хэл, Гадаад хэл, Дүрслэх урлаг, Математик, Эдийн засаг,
Байгалийн шинжлэх ухаан, Газарзүй, Түүх, Нийгмийн ухаан
- Learning
and Innovation Skills/Суралцахуй болоод бүтээхүйн чадварууд/
·
Creativity and Innovation/Бүтээлч
байдал буюу шинийг санаачлах үйл/
·
Critical Thinking and Problem
Solving/Тунгаан бодох үйл ажиллагаа ба асуудал шийдвэрлэхүй/
·
Communication and Collaboration/Харилцаа,
хамтын ажиллагаа/
- Information,
Media and Technology Skills/Мэдээлэл, Мэдээллийн технологийн чадварууд/
·
Information Literacy/Мэдээллийн
бичиг үсэг/
·
Media Literacy/Мэдээллийн олон талт
хэлбэрүүдийн бичиг үсэг/
·
ICT Literacy/Мэдээллийн технологийн
бичиг үсэг/
- Life
and Career skills/Амьдрал болоод ажил мэргэжлийн чадварууд/
Манай улс 2014 оны бага боловсролын цөм хөтөлбөрт эдгээр
чадваруудыг дараах 3 багц чадвар болгон оруулсан.
Танин мэдэхүйн чадамж
-
Сэтгэн бодох
-
Асуудал шийдвэрлэх
Хэл-нийгмийн чадамж
-
Харилцах
-
Хамтран суралцах
Амьдрах ухааны чадамж
-
Бие даан суралцах
-
Мэдээлэл, технологитой ажиллах
-
Эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох
-
Байгаль орчинтой зөв харилцах
21-р
зуунд бичиг үсэгт тайлагдаагүй гэдэгт уншиж эсвэл бичиж чадахгүй байхыг биш, харин
сурах чадваргүй, сурахыг хүсдэггүй, тасралтгүй суралцдаггүй байхыг ойлгоно.
Future
Shock номын зохиогч Алвин Тоффлер
Иргэн та “21-р зууны
чадварууд” буюу “Шинэ цагийн тулгуур бичиг үсэгт” тайлагдсан уу? Хэрвээ тайлагдаагүй
бол энэ нь хувь хүн танд цаг үеэ ойлгон ухаарахад саад тотгор, тархины түгжээс
болж, тухайн эрин цагийн ололтыг ажил амьдралдаа хэрэглэж чадахгүй, хөгжил
дэвшлээс хоцрогдон гээгдэхэд хүргэх юм шүү.
21-р зууны чадваруудад
суралцацгаая!
Баярлалаа
ReplyDeleteБаярлалаа олон юм сурч мэдэж авлаа
ReplyDelete