Баатарын
Батаа
5S
загвар буюу
5Э
эрхэмлэл
Даяаршлын хэмээх энэ эрин үед монголчууд
бид бусдаас хоцролгүй, нийтлэг хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхая гэвэл
дэлхийгээс, улс орнуудын ололт амжилтаас суралцах учиртай. Нөгөө талаас бид даяаршлын
давлагаагаар даяаршиж байгаа нь тэр гээд үндэснийхээ ондоошлыг гээх учиргүй.
Япончууд менежментийн ухаанд Кайзен, 5S,
6 cигма зэрэг олон арга ухаанаар өөрсдийн хувь нэмрийг оруулсан хөдөлмөрч ард түмэн билээ. Манай бизнесийн
салбарынхан тэдгээрээс өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэхийг
зорьж ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч бодит хэрэгжилт нь сайн биш байна.
Яагаад тэр билээ? Учир нь
харь үг, нэршил монгол сэтгэхүй, монгол соёлоор бүрэлдсэн бидний оюунд шууд
ойлгогдон буухгүй
байгаа
юм.
“Ахын ачийг зааж өгсөн арга ухааныг нь
хэрэглэх замаар хариулдаг”
гэсэн үг бий. Японы ард түмэн бусдаас суралцахдаа тухайн зүйлийг байгаагаар нь
шууд хуулбарлан авдаггүй, өөрийн онцлогтоо тохируулан өөрчлөн хувиргах,
шинэчлэн сайжруулах гэж хичээдэгээрээ алдартай. Бүгдээрээ япон ахын нарийн
аргаас суралцахдаа энэ ухааныг нь бас хэрэглэе. Үүнийг япон менежментийн 5S
арга дээр жишээ болгон тайлбарлаюу.
5S
– Бүтээмж, чанарыг сайжруулах 5 зүйл
5S загвар бол бүтээмж,
чанарыг сайжруулах шалгарсан арга хэрэгсэл бөгөөд энэ нь японы эдийн засгийн
хөгжлийн үндэс суурь болсон гэж үздэг. 5S нь Seiri, Seiron, Seiso, Seitsuke, Shitsuke гэсэн S
үсгээр эхэлсэн
5 үгээр илэрхийлэгдэнэ.
Эдгээр үгсийн утга
болоод нийтлэг тайлбарыг доорх хүснэгтээр харууллаа.
Д/д
|
Японоор
|
Монголоор
|
Товч
тайлбар
|
1S
|
Seiri
|
Сайн
зохион байгуулах
|
Ажлын
байранд байгаа зүйлсийг хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаж, хэрэггүйг нь хаяж
байх
|
2S
|
Seiron
|
Нягт
нямбай байх
|
Хэрэгтэй
зүйлийг хэрэг болсон үед нь хурдан олоход тустай байх үүднээс тодорхой газар
байрлуулж, таних тэмдэг, ангилал зүй хийх
|
3S
|
Seiso
|
Сайн
цэвэрлэж, цэвэр байх
|
Ажлын
байрны эд зүйлсийг тогтмол цэвэрлэж, цэвэр үзэмжтэй байлгах
|
4S
|
Seitsuke
|
Сайн
хэвшүүлэх
|
Нягт
нямбай, эмх цэгцтэй, цэвэр үзэмжтэй байлгахад дээрх үйлдлүүдийг ажил,
амьдралдаа тогтмол хэрэглэдэг, баримталдаг болгож хэвшүүлэх
|
5S
|
Shitsuke
|
Сахилга
баттай байх
|
Ажлын
байрны дүрэм, журмуудыг нарийн нягт баримтлах
|
Эдгээр үгсийг монголчууд бидний
соёл, сэтгэхүйн онцлогийг тооцон хөрвүүлэн буулгавал “Э үсэг оролцсон”
5
үгээр, дараах дараалалтайгаар илэрхийлэгдэнэ.
- Seiri – Хэрэг/Хэрэгтэй, хэрэггүй, чухал,
чухал бус/
- Seiso – Цэвэр/цэвэр цэмцгэр, сэтгэл
цэвэр/
- Seiron – Эмх/эмхтэй, цэгцтэй,
зохион байгуулалттай/
- Shitsuke – Дүрэм/дүрэм журам, хууль дүрэм/
- Seitsuke – Хэвшил/зөв хэвшил, заншил/
Тайлбар:
- Хэрэг – Монголчууд
аливаа зүйлийг хүлээж авахдаа/сонголт хийхдээ/ “Энэ юунд хэрэгтэй юм?” гэж асууж, “Энэ хэрэг болох хүн/зүйл, арга/
байна”
гэж дүгнэдэг. Тэд хэрэггүй, чухал бус зүйлст анхаарал хандуулах тун дургүй.
Тэд аливааг
хамгийн хялбар арга замаар/илүү үйлдэлгүйгээр/ гүйцэтгэхдээ гаргуун.
Гэхдээ зарим хэрэгтэй үйлдлийг хэрэггүй үйлдэл гэж үзчих гээд байх
эндүүрэл бас гаргадаг.
- Цэвэр – Цэвэр цэмцгэр, гял цал
байдал гэдгийг монгол хүн бараг ойлгодоггүй. Уламжлалт ахуй, байгалийн
нөхцөл маань биднийг ийм болгосон байх. Монгол хүн биеийн ариун цэврийг
гэхээсээ сэтгэлийн ариун цэврийг илүү эрхэмлэдэг. Тэгэхээр ажлын орчин,
бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд цэвэр цэмцгэр байдлыг бий болгоё гэвэл
эхлээд ажилтныхаа сэтгэлийн ариун цэвэр лүү нь анхаарал хандуулж, улмаар
орчин болоод үйлчилгээ цэвэр бол сэтгэл тань цэвэр/амгалан, зовнилгүй/
байна гэдгийг ойлгуулан ухааруулах хэрэгтэй.
- Эмх
– Монголчууд ажил, амьдралдаа эмх
цэгц, зохион байгуулалт гэдгийг огт мэддэггүй мэт харагддаг ч нэг зорилгын
дор нэгдвэл нарийн нягт зохион
байгуулалт, эмх цэгцэнд орж чаддаг ард түмэн. Тэднийг зохион байгуулалтанд
оруулъя гэвэл юуны учир тэгэх ёстойг сайтар ойлгуулахаас ажлаа эхлэх
хэрэгтэй.
- Дүрэм – Монголчууд
өнгөн талаасаа дүрэм, журамд огт захирагддаггүй мэт харагддаг ч дотоод мөн чанараараа бол тийм биш. Тэд “Энэ ямар дүрэмгүй нөхөр вэ?”,
“Ямар ч дүрэм, журам алга”
гэж халаглаж, зөв дүрэм журам гарвал шууд даган
мөрдөхөд бэлэн байдаг.
- Хэвшил
- Монголчууд шинэ дүрэм журам,
үйлдлийн дарааллыг шууд хэвшүүлэн авдаггүй ч уламжлал, заншил болсон
зүйлсээсээ бол салах тун дургүй. Тэгэхээр та байгууллага болоод ажлын
орчиндоо шинэ зүйлийг нэвтрүүлье гэж бодож байгаа бол тэр зүйлийг заншил,
уламжлал болтол нь хэрэгжүүлж байгаа эсэхэд нь анхаарал тавих ёстойг
мартаж болохгүй.
За ингээд миний бие япон
менежментийн 5S загварыг монгол менежментийн 5Э загвар болгон хөрвүүллээ. Япончууд 5S загвараа ажил хэрэг
болгохдоо сахилга баттай/тулган шаардах/
байлгах, хэвшүүлэх аргыг гол тулгуураа болгосон байдаг. Харин монголчууд бидний
хувьд тулган шаардалт төдий л ач холбогдолтой байдаггүй. Та ажилчдаасаа 5S-г
хэрэгжүүлэхийг яаж ч тулгаж, шаардсан бодит хэрэгжилт гарахгүй. Харин үүний оронд
эрхэмлэлийн аргыг ашиглах нь зохистой. Монголчууд хүндлэн биширсэн, эрхэмлэн
дээдлэсэн зүйлстээ үнэнч. Tэгэхээр 5Э-г байгууллынхаа гол эрхэмлэл болгох
хэрэгтэй.
Монголчууд аа!
Бүтээмж,
Чанараа сайжруулахын төлөө “5Э-г
эрхэмлэе”
Usefull
ReplyDelete