2015/02/01

Авах гээхийн ухаан - Утга зохиол

Авах, гээхийн ухаан
Утга зохиолын жишээн дээр


Бодол 1.
Сэтгүүлч: Та нэг реалити шоу шүүгээд байна даа. Тvvн дээрээ “Чи Тєрбатын шавь юм уу. Тєрбат, Цоодолын Хулан шиг ямар хоцрогдсон шүлэг уншдаг юм. Чинийх шиг ийм шүлэг Улаанбаатар таймс  сонин дээр л гардаг байх” гэх мэтээр зохиолчид руу дайрч, тэднийг муугийн жишээ болгодог. Энэ чинь арай ёс зүйгүй юм биш үү?

Б.Галсансүх: Үнэн шүү дээ. Ирэх он жилүүд Тєрбат, Хулан нарыг ямар шүлэг бичиж байсныг шүүх биз. Тэд бол үнэхээр яруу найргийн үнэлэмжгүй шүлэг бичдэг. Энэ хоёр хүний шүлгийг яруу найраг биш гэж ойлгодог.

Бодол 2.
Өрнийн урсгалууд хэдийнэ буурал болсон. Тэр буурал урсгалуудыг өнөөдөр шинэ юм шиг авчирчихаад шинэ юм шиг үзэж түүгээрээ түрий барьж хашгичих нь тийм сайн зүйл биш. Яруу найраг гэдгийн мөн чанар, ерөнхий зарчим нь уламжлалтайгаа хадгалагдсаар л байгаа шүү дээ. Тийм учраас янз бүрийн урсгалуудаар бичиж, задарч тэсрэг. Ганцхан тэр нь өөрийнх нь бодсон эцсийн тууль, хүмүүсийн хүлээж байсан тууль хоёрын уулзвар байх ёстой. Үүнийг би соён гэгээрүүлэх гэж үздэг. 
Б.Лхагвасүрэн

Бодол 3.
Уншигчдадаа хандаж зөвлөхөд XX зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд эх хэл минь бүтэн байгаа. XXI зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа гэж хэлье.
Ц.Бавуудорж

No comments:

Post a Comment