Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Эрх чөлөө

Share & Comment
Эрх чөлөө



§§§
Хувь хүн бол оюун ухаан, бие махбодынхоо дээд эзэн мөн.
Жон Стюарт Милл

§§§
Эрх чөлөөг ухаантан мэргэд л олж авдаг. Бусад бүх хүнд эрх чөлөө хүртээлгүй.
Зенон

§§§
Хүн эрх чөлөөтэй төрдөг. Гэвч одоо хаа сайгүй гинжинд хүлэгджээ.
Жан-Жак Руссо

§§§
Айдас түгшүүр бол эрх чөлөөний толгой эргэлт юм.
Серен Кьеркогер

§§§
Ардчилал бол ижил тэгш байх эрх төдий биш, бас өөр байх эрх.
Шимон Перес

§§§
Эд хөрөнгөнд нь болоод гэрлэж буй хүн эрх чөлөөгөө худалдаж байгаа хэрэг.
Жорж Херберт

§§§
Торонд орсон шувуу нисэхийг өвчин гэж боддог.
Александр Ходровский

§§§
Нацизмын үед гарсан нэг алдартай ишлэл бий шүү “Нацистууд жүүд нарыг баривчиллаа, би жүүд биш болохоор дуугарсангүй. Дараа нь тэд коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш болохоор дуугарсангүй. Харин дараа нь гэмгүй намайг баривчлахад дуугарах хүн олдсонгүй”.
Б.Батбаяр, “Зүүн талаар нь гүйцэж түрүүлэхүй, 2013.1.19

§§§
...  Эргэн тойрон ухаантан, ардчилагч  хоёроор  дүүрсэн нийгэмд  тэнэг хүн тэнэгээрээ үлдэх эрх чөлөө өгөөч. Өөрийнхөө уушгийг, өөрийнхөө бизнесийг, өөрийнхөө хөрөнгийг, өөрийнхөө үзэл санааг өөрөө мэдэж чадахаа байсан энэ үед ядаж тэнэг хэвээрээ  байх  эрх чөлөө хайрла!!!  
Л.Мөнхбаясгалан
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /