Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Цаг ашиглах ухаан

Share & Comment
Цаг ашиглах ухаан
/Time management/



§§§
Цаганд баригдсан амьдрал минь. Би юуны төлөө юм бол завгvй. Дэндvv давчуу, дэндvv давчуу. Дэндvv хатуу, дэндvv хатуу. Дэндvv дутуу, дэндvv дутуу. Дэндvv завгvй, дэндvv завгvй хvний амьдрал. Тайван байхыг би гэнэт хvслээ.
Дэндүү давчуу дууны үгнээс

§§§
Цаг ч урсан өнгөрч байна даа гэж бид тун буруу ойлголтоор яриад сурчихжээ. Цаг хугацаа бол мөнх юм. Та л өнгөрч байгаа хэрэг.
Моисей Сафир

§§§
Өмч хөрөнгөө сайн дураараа тараан цацдаг хүн гэж үгүй. Гэтэл хүн бүхэн юу ч бодолгүйгээр цаг заваа бусадтай хуваалцах юм. Хэмнэвэл зохилтой, хэмнэснийг нь магтууштай цорын ганц зүйл нь цаг хугацаа атал бид өөр юуг ч бай түүнээс илүү хямгадаж нарийлах юм.
Монтень

§§§
Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг. Авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
Шопенхауэр

§§§
Цаг хугацаа гэдэг бол энэ хор­воо­гийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм. Чулууг хүртэл цаг хугацаа хөгш­рүүлж өгөршүүлдэг юм. Хүнд бол энэ нас ганцхан удаа л заяах тул тэр хөрөнгөө зөв, ариг гамтай зарцуулах ёстой.
Л.Түдэв

§§§
Амьдрахуйн ухаан гэдэг нь юу хийх хэрэгтэйг мэдэхдээ биш, юуг нь урьдаар, юуг нь хожим хийх ёстойг мэдэж авахдаа байх шиг надад санагддаг.
Лев Толстой
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /