Facebook Page Like

2015/02/11

Ч.Эрдэнэ: Хожлоо биш, хожигдохгүй байхаа баталгаажуул

Share & Comment
Эх сурвалж:

Бэсүд Ч.Эрдэнэ
ГАНБААТАР VERSUS БАЯРЦОГТ буюу
Үйлдлийн шинжлэлийн үндсэн теорем

Сангийн сайд (хойшид CC) асан дэд спикер С. Баярцогт Үйлдвэрчний эвлэлийн гэх цол, гудамжны хэмээх гуншинтай гишүүн С.Ганбаатар (хойшид ГҮЭ)- тай ТВ-ээр мэтгэлцлээ.



Төр түмний бодлоор бол Монголд ганцхан асуудал байх ба энэ нь Оюутолгой. Хоёрдугаарт  санавал санах, үгүй бол үгүй асуудал гэвэл та бидний толгой.
Энэ хоёрдугаар зэрэглэлийн толгойнууд маань хар ухаан, муу санаандаа сайн уу гэвэл, сайн.
Гэтэл гайтай нь, хар ухааны гаргалгаанууд нарийн шинжлэх ухааны теоремуудтай эрс тэс харгалдаад явчихдаг. Дийлэнхи олонхи тохиолдолд хар ухааны мэдээжийн мэт гаргалгаанууд яг нарийндаа шал худлаа болчихдог номтой. Орчин цагийн онцлог гэвэл, хар ухаан байна аа, бас нарийн шинжлэх ухаан байна. Ийм болохыг мэдэх нь орчин үеийн сэтгэлгээний соёлын гол гогцоо сэжим болно.
http://niitlelch.com/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gif
      Оюутолгой байна. Оюутолгойн гэрээ байна. Энэ хүү гэрээ маань монголын талд гарцаагүй хожилтой гэрээ байх ёстой гэж монголчууд бид бодмоор, тэгэж бодож ч байна. Өөр яах юм гэлтэй. Өөр яалгах гээд байгаа юм гэлтэй. Ажил хэргийг гардан хариуцаж байсан хүнийхээ хувьд СС нь ГҮЭ-гээ тоо баримт, хүснэгт жагсаалтаар зүгээр булаад хаячихлаа. Худлаа өрөвч царайлдаг монголчуудын хувьд ГҮЭ-г өрөвдмөөр ч байдалтай харагдлаа.

       СС-ын туйлын итгэл үнэмшилтэй баримтлан буй байр сууриар бол Оюунтолгойн гэрээ нь Монгол Улсын хувьд ямар ч эрсдэлгүй гайхамшигтай гэрээ юм байна. Өөрөөр хэлбэл, цэвэр хожилтой, цэвэр хожчихсон гэрээ юм байна. Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Хэн хүн хийсэн юмаараа бахархах нь зүйн хэрэг. Гэтэл аймаар юм чухам энд бий. 

     Орчин үед Үйлдлийн шинжлэл гэдэг цэвэр математик салбар ухаан байна. Амьдрал гэдэг маань та бидний хийх, эс хийх үйлдлүүдээс бүрддэг. Оюутолгойн гэрээ бол нэгхэн л үйлдэл. СС-ын итгэл үнэмшлээр бо л огт эрсдэлгүй , цэвэр хожчихсон гэрээ юм байна. Монгол Улс баталгаатай хожим юм гэж л хэлээд байгаа.  Үйлдлийн шинжлэлд хожих, хожигдохгүй байх гэсэн хоёр нэр томъёо байна. Ингээд хар ухаанаар бодвоос, хожлоо баталгаажуулах нь эн түрүүний амин чухал зорилт баймаар. СС маань тийнхүү баталгаажуулсан гэж бардам байна. Гэтэл Үйлдлийн шинжлэл (Analysis of operations) гэдэг ухаанд ганц айдаг, хэрхэвч хийж болдоггүй юм нь энэхүү хожлоо баталгаажуулах. Учир нь, Хожлоо бүү баталгаажуул, хожигдохгүйгээ баталгаажуул гэсэн үндсийн үндсэн теорем байна.

    ... Зүүн Өмнөд Азиас эхэлсэн санхүүгийн хямрал 1998 оноос өрнөсөн. Түүнээс хойш хэд хэдэн маш том дампуурлууд болсон. Яасан бэ гэвэл, тэд хожлоо баталгаажуулаад, хожоод яваад байсан. Үүнийг дэлхийн том толгой улстөрчид шуналын харгай гэж энгийн хар үгээр хэлсэн байгаа. Үйлдлийн шинжлэлийн нэр томъёогоор хэлбэл, хожигдохгүйгээ баталгаажуулаагүй, үндсэн теоремыг мөрдөөгүйн харгай юм.

    ...  Шатарчид мэднэ дээ, хожил авчихсан байрлалаас л хожигдох нь олонтаа. Тиймээс ямар ч сайн шатарчин, ямар ч муу шатарчинтай тоглохдоо ямар боловч хайнцах байрлал эхлээд олж авах ёстой болдог.

      ... Өгүүлэн буй мэтгэлцээний байдлаас харвал, ГҮЭ нь ерөнхийдөө илүү зөв ярих гээд байх юм. Чухам “орд газар маань” гэж сануулах гээд байгаа нь зөвөөс зөв. Даанч мань хүн онолын ерөнхий ойлголтоор хэлж мэдэхгүй байна. Тайлбарлъя. Оюутолгой гэж байгалиас бидэнд заяасан өмч. Түүнийг ашиглах асуудлаар хоёр тал хэлэлцээний ширээний ард сууна. Суумагц хоёр талын толгойд ганцхан үндсэн асуудал эргэлдэж эхлэх ёстой. Энэ нь стратегийн санаачлага гэдэг асуудал. Стратегийн санаачлагыг Монгол Улс авах байгалиас заяамал үндэслэл нь Оюутолгой өөрөө юм . Үүнийг нөгөө тал мэдэх боловч хэлэлцээний явцад стратегийн санаачлагыг монголын талаас булаан авахын төлөө тэмцэнэ. Энэ бол гол зорилго нь байх болно. Ингэж булаан авах туршлага бол үндэстэн дамнасан этгээдүүдийн үндсэн өмч хөрөнгө байдаг.

        Стратегийн санаачлагыг гартаа барина гэдэг бол үйл явцын туршид тактикийн маневр хийх эрх чөлөө эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Өнөөгийн дэлхийн зах зээлийн эрсдэл, ээдрээтэй нөхцөл байдалд энүүн шиг хэрэгтэй юм угтаа байхгүй юм. Хожигдохгүй л гэвэл, стратегийн санаачлагаа хадгал гэсэн хуультай. Цаг цагт нь маневр хийх боломжгүйгээр дампуурах нигууртай.

       Чингээд Оюутолгойн гэрээгээр Монгол Улс байгалиас заяасан стратегийн санаачлагаа хадгалав уу, эсвэл Фрийдландад алдчихав уу гэсэн гол гогцоо асуулт гарцаагүй гарах ба уг төслийн хувь заяа үндсэндээ үүгээр шийдэгдэнэ.  Стратегийн санаачлага нь үйл явц, нөхцөл байдлын аяс хандлагаар хүсэл зоргоороо маневрлах эрх чөлөө учраас үндсэн параметр нь цаг хугацаа болно.

    ... Гэлээ гээд том төсөл маань том төслийнхөө хувьд Монгол Улсад ашгаа өгнө. Ялангуяа яг төслийн хүрээнд ажиллаж буй, ажиллах хүмүүст өндөр ашигтай байх болно. Уул уурхайн нэг онцлог бол энэ. 
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /