Facebook Page Like

2015/03/20

Монгол үлгэр: Гурван загасны Үлгэр

Share & Comment


            Урьд цагт нэгэн нуурт Чанадыг мэдэгч, Чанарыг тунгаагч, Үл тоогч гэдэг 3 загас амьдардаг байжээ.  Нэгэн орой тэр нуурт хэсэг загасчид ирж түүнд маш их загастай болохыг олж мэдээд тэр өдөр нэгэнт оройтсон учир маргааш нь эртлэн ирж ан хийхээр ярилцаад буцав гэнэ. 

Тэдний үгийг сонсоод, Чанадыг мэдэгч нөхдөө дуудаж өгүүлрүүн:
-          За нөхөд минь, саяын ирээд явдаг загасчид юу яриад явсныг мэдээ биз. Бид тэгэхлээр энд байх аргагүй болоод явчихлаа. Өнөө шөнөдөө багтан өөр тийшээ нүүхийг бодох хэрэгтэй болчихлоо. Нэгэнт энд байгаад жаргал эдлэхээ өнгөрч, хагацал зовлонд учрах болчихсон тул бид энд юундаа хоргодох билээ. Өөрсдийгөө байг гэхэд үр хүүхдээ бодох хэрэгтэй.

Түүний үгийг сонсож, Чанарыг тунгаагч:
-          Тиймээ, таны хэлдэг түмэн зөв. Та бид хоёрын бодол тохирч байна. Эндээс шалавхан зайлахаа л бодох хэрэгтэй.

Тэр хоёрын үгийг сонсон суусан Үл тоогч таг таг хөхрөн өгүүлрүүн:
-    Өө чааваас, та нар чинь харин бүр эх болсон нутгаа орхиж хүний нутагт гүний газар биднийг дагуулан авч явах юм ярих болов уу? Арай ч ингэдэггүй байхаа. Хэдэн муу хэсүүлчний үгийг сонсчихоод өвгөд дээдсийнхээ өвлөн үлдээсэн төрөлх нутгаа орхиж чадна гэдэг чинь яагаад  ч таарахгүй бизээ. Хэрэв амьсгалах амьсгаа гүйцсэн бол хаа ч явлаа гэсэн үхэл биднийг орхихгүй. Ус чинь тасраагүй бол үхэл дотор байгаад ч алзахгүй.  Тэгэхлээр та нар минь дэмий сандраад юу хийнэ вэ?

Үл тоогч нуурандаа үлдэж, харин Чанадыг мэдэгч, Чанарыг тунгаагч нар тэр шөнөдөө багтан амраг садан, үр хүүхдээ аван өөр тийшээ нүүн оджээ.

Дүгнэлт:
·         Энэ үлгэрт хүмүүсийн асуудалд ханддаг үндсэн 3 хандлагыг харуулжээ
·         Аль хандлагыг баримтлах нь үр дүнтэй байх вэ? гэдэг нь тухайн асуудлын мөн чанар, онцлогоос хамаарна. 
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /