Facebook Page Like

2015/03/20

Хайку бол Силлогизм

Share & Comment



Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол японы хайку билээ. Японы хайку 3 мөр 17 үет шүлэг юм. Нэг хайку гол төлөв 5-7 үгээр бүтэх бөгөөд 8 үгтэй байх нь ховор тохиолдоно. Ер нь япон яруу найрагт шүлгийн бүтэц нь мөрийн жигд хэмнэл бөгөөд толгой буюу сүүл холбох шаардлага байдаггүй. 

Хайку шүлгийг үүсгэн бүтээгч нь японы яруу найрагч Мацуо Басё/1644-1694/  бөгөөд тэрээр японы яруу найргийн түүхэнд “Басёгийн сургууль” хэмээх өөрийн барилыг дагагч олон яруу найрагч төрүүлсэн хүн билээ. Түүний “Хуучин цөөрөм” гэдэг хайку гарсан цагаасаа эхлэн япон яруу найргийн үлгэр жишээ”, “хайку шүлгийн хэмээх ойлголтын загвар болсон ажээ.

Хуучин цөөрөм уруу                            Байгаль
Хөөрхий мэлхий дэвхрэхэд                 Яруу найрагч
Усны чимээ гарав                                 Шүлэг
                          Басё

Хайку бол багцлах/convergent/ болоод цацаргах сэтгэлгээг/divergent/ хослон ажиллах боломжийг олгогч.

Насаараа бичээд таван сайхан шүлэг бичсэн бол жинхэнэ яруу найрагч. Харин арван сайхан шүлэг бичсэн бол агуу яруу найрагч.
Мацуо Басё

Хайку бол цөөн үгээр/үг ширгээж/ их зүйлийг харуулах/гүнээс гүн/ ухаан. Тэрхэн агшинд орж ирэх торгон мэдрэмж.

Савангийн хөөс ч хэрэггүй, тугалган сум ч хэрэггүй. Жинхэнэ шүлэг хүнд анзаарагдамгүй байх ёстой.
Федерико Гарсиа Лорка

Хайкуг ойлгоход хэзээ, хаана, ямар нөхцөлд, яагаад гэсэн эргэцүүллүүд хэрэгтэй.

Хайкуг яаж ч тайлбарлаж болно. Тайлбар бүр нь өнгөц байж ч мэднэ.

Хайку ямар нэг агуулга, хүрээнд хашигдалгүй, тал бүр тийш цацарч, уншигчдад өөр өөрийн өнцөгөөр харах бололцоог олгож, тэдний дотоод ертөнцийн орон зайд хүрэх, тэмтэрч мэдрэх бололцоог олгодог.

Хайку бол байгалийн тансагийг зураглах, түүнийгээ сэтгэлтэйгээ холбож мэдрэх  яруу найраг юм.

Хайку бол дүрслэн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх хүчирхэг хэрэгсэл.

Шилээврүүд:

Гар хоосон гуйлгачны
Гадаа өмсдөг хувцас нь
Газар тэнгэр хоёр
                         Кикаку

Нүцгэн мөчир дээр
Нэвсгэр хэрээ суух нь
Намрын үдэш санж
                         Басё

Зөрж яваа хүний
Барьж яваа шүхэр дуугарах нь
Намрын бороо ажээ
                         Ранраны

Ээж нь судар тэвэрч
Сүм гороолно
Сэтгэл нь амирлана
                       А.Далхжав

Цаасан цонхыг
Цоолох хүнгүй боллоо
Гэтэл гэрт хичнээн хүйтэн
                     Тиё

Эсгий гэрт
Зул бадамлана
Орчлон харанхуй
          А.Далхжав

Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ...
                     Энгүүн

Харанхуй/намуун/ шөнө
Хөргөгч хүнгэнэнэ...
Хүнд рок!
                     П.Надалсүрэн

Энгэр тэмтрэх
Эрэвгэр хуруунууд
Энхрийхэн
                    Д.Ганчулуун

Хичнээн түшигтэй
Хотны захад
Банхарын хуцах нь

                    Д.Ганчулуун
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /