Доржхандын
Төрмөнх
/Зохиолч,
сэтгүүлч, кино найруулагч/
Ишлэлүүд
¨ ¨ ¨
“Би” гэх “шоронгоос” л
гарч чадвал бүхэлд нэгдэнэ.
¨ ¨ ¨
Ер нь сошиал медиа
гэхээсээ энэ түрүүнд манай хэвлэл мэдээлэл маш их авгайжсан байна. “Тэгсэн гэнэ
шүү.... ингэсэн гэнэ шүү...” гэх мэтээр мэдээлэл хүргэж байгаа нь хүртэл
ховын шинжтэй.
¨ ¨ ¨
Жанцанноров гуай саяхан
нэг ярилцлагандаа “Монголчуудын багш бол мал юм” гэж хэлнэ лээ.
Үнэн ш дээ.
¨ ¨ ¨
Одоо хулгайч дээрэмчин
чанартайнууд л сайн амьдарч байна. Ажил хийж чадахгүй. Төр засгаа аваад явж
чадахгүй. Олон олноороо төрд гарч бүлэг бүлгээрээ хулгай, дээрэмээ хийнэ.
Ганц нэг нь л ганзага хийж баяжсанаас ихэнх нь банк ухаж дампууруулж баяжаа биз
дээ? Зээл аваад зугтсан улс...
¨ ¨ ¨
Бид зүгээр “шинэ
байшин”-гийнхаа зургыг ч сайн гаргаагүй байж хуучин байшингаа нураагаад
шатаачихсан хүмүүс. Тэгэхдээ “шинэ байшин”-гийн сургаар шүү дээ.
Гэтэл ямар өнгө зүстэй, ямар хэлбэртэй байшин барихаа ч төлвөлөөгүй мод
чулуугаа татаагүй, газраа авааагүй байснаасаа болоод гудамжинд гарчихсан. Ийм л
дүр зураг надад харагддаг.
¨ ¨ ¨
Гоо сайхан ертөнцийг аврана гэдэг үгэнд та итгэдэг үү?
Гоо сайхан гэдэг заавал цаанаа айдастай байдаг юм шүү дээ.
Маш сайхан хүүхнээс хүмүүс айдаг биз дээ. Жишээ нь, жүжигчин Сувдаа эгчээс би л
лав айдаг. Аймаар гоё шүү дээ. Сонгодог уран зургууд ч гэсэн сайхан атлаа нэг л
аймаар байдаг.
¨ ¨ ¨
Хоёр үнэний дунд
нэг худлыг хавчуулж бай” гэдэг нь сэтгүүл зүйд ч хамаатай.
¨ ¨ ¨
Одоо ном уншихаасаа
илүүтэй кино үздэг болсон байна. Хөгжим, уран зураг, уран зохиол бүгд кинонд
багтдаг учраас их чухал урлаг.
¨ ¨ ¨
Ер нь монголчуудын энэ их
айхтар өөрчлөгдөж буй хүн чанар, зан харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ? Мөнгө гэдэг
бурхантай улс аргагүй шүү дээ. Хэтэрхий гадагшаа харж амьдарч байна.
Гадаад бол гоё. Гоё хувцас машин, байшин гээд л… Мөнгөөр зөвхөн гадна
талыг засдаг юм шүү дээ. Дотогшоо харах гэдгийг сонсоод хөх инээд нь хүрнэ.
Унших, бодох, өөрийнхөө сэтгэлийг ажиглах гэдэг нь дотогшоо чиглэж байгаа
хэрэг. “Айлаас эрэхээр авдраа ух” гэвэл авдраасаа мартсан юмаа олох гэж
ойлгоно. Уг нь сэтгэлээ сайн ух. Хог новшоор дүүрсэн сэтгэлээ эхлээд цэвэрлэ
гэсэн үг юм. Өдөр бүр авдартаа хог түүж хийгээд явдаг биз дээ. Машин
бариад өглөө гэрээсээ гарна. Өдөржин маань шиг хараал хэлсээр ирнэ. Зурагт үзэхээр
хог, сонин уншихаар тэр чигээрээ хог. Тэгээд л сэтгэл чинь хогийн сав болоод
байгаа юм.
¨ ¨ ¨
Хүмүүс
надаас “Бясалгал хийгээд юу олж авдаг юм бэ?” гэж асуудаг. Би “Юу ч олж
авдаггүй. Харин их юм алддаг” гэдэг. Юугаа алддаг юм бэ гэдэг. Би уур уцаар, шунал,
хувиа бодох, өөрийгөө лаг гэх бодлоо алдсаар байна. Яаруу зан алга болж байна.
Атаархуу зан бараг алга болсон. Их олон юм аа алдсан. Цаашдаа ч алдсаар л байх
байх. Ер нь их юмаа алдаж байгаа…
¨ ¨ ¨
Намба
гэдэг үг өөрөө “нам бай”, “номхон бай” л гэсэн үг байх гэж би мунхаглана. ”Би”
гэдэг өвчин эдгэхээр намбатай болдог байх. Гэтэл манайд хамгийн намбагүй нэг
байгууллагыг, байгууллага ч гэж дээ баахан эготой хүмүүсийн бөөгнөрлийг нам гэх
юм. Хамгийн намбагүй нь Ардчилсан нам юм байх аа. МАН нам бол намбатай
царайлж байгаад жинхэнэ хамаа намбаагүй юм хийж байсан нам.
¨ ¨ ¨
Монгол Монголдоо дургүй. Мод
ярандаа дургүй гэсэн хэлц үг байдаг. Мод ч яахав, ярандаа дургүй байж болох.
Монгол хүмүүс яагаад бие биендээ дургүй байдаг юм бэ? Гадаадад Монголын тугийг
өргөсөн хүмүүсийн цаана ихэнхдээ гадаадынхан байдаг нь нэн сонин. Уг нь бид Ш.Гүрбазарын шүлгэлсэн шиг “Морьд эргэсэн наадмын
тосоор дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд
гоёдог” хэмээн бардамнахаасаа өмнө Нэг монгол нөгөө монголоороо гоёдог
болох юмсан.
¨ ¨ ¨
Монгол ухаан гэхээр би анхандаа их л дургүй байдаг байсан. Харин
одоо энэ нээлттэй нийгэмд бол монгол ухаан харин ч байгууштай юм байна. Аливаа
юманд яг үндсэн хэрэгтэй зүйлийг барьж аваад яваад байдаг нүүдэлчин хүмүүсийн
зан бол цаанаасаа бидний цусанд заяагдмал ухаан юм байна. Америкт сургууль
төгссөн ч бай ялгаа байхгүй, юмны яг голыг нь олоод харчихдаг энэ чанарыг л авч
үлдмээр байгаа юм.
0 сэтгэгдэл:
Post a Comment