Эх сурвалж:
2011 оны 1 сарын 25
С.Энхбаяр/МУБИС/
Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс
Аливаа
хувьсгал юуны түрүүнд өмнөх тогтолцоо, үзэл санаа, үнэт зүйлсийг устган
өөрчилдөг. Гэвч хувьсгалын романтик үе 90-ээд оны төгсгөлөөр дуусгавар болсон
юм. Сэлэм эргүүлдэг үе өнгөрөөд эдүгээ шинэ үнэт зүйлс бүтээх цаг ирэв. Гэтэл
олон салбарт тасалдал гарсаны нэг нь утга зохиолын шүүмж судлал, нийгэм-уран
сайхны шүүмжлэлт сэтгэлгээний орчин.
... Хов
хоосон энэ том талбар дээр жаахан тодорчих хүсэлтэй, ялигүй ч атугай хүний
анхаарал татчих юмсан гэхээс шөнө ч нойр нь хүрэхээ байсан “нөр их хөдөлмөрч”
хэдэн авгай нар л/эрэгтэй, эмэгтэй олон авгай нар бий/ ёстой нэг дураараа
дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна. “Д.Нацагдоржийн бүх зохиол далд утгатай” л
гэнэ, “О.Д.Бальзак шүүмжлэлт реализмын том онолч байсан” л гэнэ, “Агуу ихийн
дэмийрэл буюу Г.Аюурзана ахайтанд шинэ мянганыханы өмнөөс үг хэлж байна” л
гэнэ… ичмээр, ичмээр, бүр зүүдэндээ ч ичмээр.
Энэ бүх
элийрэл балайрлын оргил туйл, сүлд аялгуу нь бас л нэг нилээдгүй “юмтай”
хүүхний бичсэн “Өнөөгийн уран зохиолын онол-шинжлэлийн шинэ сурах бичиг” гэгч
ланжгар ном. “онол-аргазүйн тулгамдсан асуудлаарх постмодернист сэтгэлгээний
монголын анхны онолын бичвэр” л гэнэ, “бүх нийтийг гэгээрүүлэх ариун үйлсэд”
зориулав л гэнэ, “нээлттэй-иргэний нийгмийн үзэл санааг төлөвшүүлэхэд” зориулав
л гэнэ, “бүх шатны сургалтын суурь боловсролын шинэчлэлд” зориулав л гэнэ,
“онолын шинэчлэлд” зориулав л гэнэ, “түүх бичлэгийн шинэчлэлд” зориулав л гэнэ,
“шүүмжлэлийн салбарын шинэчлэлд” зориулав л гэнэ, “уран зохиолын хөгжлийн
шинэчлэлд” зориулав л гэнэ. Бүр
болоогүй “…та бүхний анхааралд…цаашид уянгын яруу найргийн тухай онол,
шинжилгээ, туульсын төрлийн тухай онол, шинжилгээ, жүжгийн тухай онол,
шинжилгээ хэмээх 2,3,4 –р дэд дэвтрүүдийг хэвлүүлж болох юм” гэж айлгасан
байгаа юм даа.
Ерөөс
иймэрхүү ямар ч шинжлэх ухааны эх сурвалжгүй, логик авцалдаа холбоогүй, ёстой л
нэг үнэн, хоёр худлаар дүүрсэн “онол” “түүх” “судалгаа” тэргүүтэн нь нийгмийн
шилжилт, үнэт зүйлсийн өөрчлөлт хийгээд шинэ үнэт зүйлсийн төлөвшилийн үед
өнөөх хоцрогдож гээгдсэн хоосон орон зай дээр олноор гарч ирдэг зүй тогтолтой
бололтой.
Эрдэмтэн
мэргэдийн бичиж тэмдэглэснээр иймэрхүү зүйл хүний танин мэдэхүйн түүхэнд нэг
биш удаа гарч л байдаг тул тэдэнд зориулж бүр pseudo-philosophy, pseudo-science
/псевдо-философия, псевдо-наука/ буюу хуурамч философи, хуурамч шинжлэх ухаан
хэмээх тусгай нэр томьёо хүртэл гарсан байдаг ажээ. Гэхдээ л бас ч гэж эдүгээ
цаг чинь ХХ1 зуун болохоос биш, арай ч бүх чулууг алт болгоно гээд нухаад сууж
байдаг дундад зуун биш шүү дээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment