Facebook Page Like

2015/02/11

Ишлэл: С.Баяр

Share & Comment
Санжийн Баяр
/Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд/



Ишлэлүүд
¨ ¨ ¨
            Хүнийг өндөр нам, тарган туранхай, бяртай бяргүй гэдэг шиг улс гүрнүүдийг ч том жижиг, хүчтэй хүчгүй, нөлөөтэй нөлөөгүй гэх мэтээр ангилж ялгадаг. Эдгээрийн хэмжүүр нь тухайн улсын хүн ам, газар нутгийн хэмжээ, цэрэг-улс төр, үйлдвэр-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн чадавхи нь байдаг. Цаашлаад хүний нөөц, түүний чанар, боловсролын түвшин гээд дотор нь задлаад гуч гаруй үзүүлэлт, шалгуураар цэгнэдэг. Том жижиг гэдгээрээ ялгараад, газар зүйн байрлал, орчин хүрээлэл, тухайн цагийн нөхцөл байдалд зэргээсээ хамаараад улс орнууд аюулгүй байдлаа өөр өөр аргаар хангадаг. Том гүрэн улс төр-эдийн засаг, цэрэг-техник гээд бүхий л чиглэлээр хүчээ зузаатган нөлөөгөө нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангадаг бол жижиг оронд тийм боломж бололцоо хомс буюу огт үгүй. Тийм учраас л ухаан зарах, сийлэх шаардлага гардаг. Бололцоо чадавхи, орчин тойрондоо зохицсон яг ямар бодлого баримталбал улс орноо амар тайван, бүрэн бүтэн байлгах вэ гэсэн асуултад д хариулна гэсэн үг л дээ.

¨ ¨ ¨
Намайг эзгүйд хар PR явдаг гэж хэллээ. Хариу барихын тухайд чи мэднэ дээ, миний хандлагыг. Францын ерөнхийлөгч асан Де Голь хэлсэн байдаг. Над руу угаадас цацлаа гэхэд тэр нь намайг онооч уу, үгүй ч үү. Харин угаадас цацдагт нь угаадасны үнэр нэвт шингээстэй. Орчноо шинжвэл угаадасны эхүүн үнэр нэвт шингэчихсэн яваа этгээд цөөнгүй л таардаг. Тэглээ гээд яах гэж? Холуур тойрсгээд салхин дээгүүр нь гарах хэрэгтэй. Зууралдах хэрэггүй. Үнэр нь шингэж мэднэ.

¨ ¨ ¨
                Чи түрүүн миний эмчилгээний явц, хагалгаа гээд асуугаад байсан. Би энэ талаар яриад байх дургүй. Ямар гавъяа байгуулчихсан биш, өвчин эмгэгээ тоочих хэн ч дургүй. Гэхдээ өвдөөд боссон хүн нэгийг боддог. Хүндхэн өвдөөд боссон хүн нэлээдийг боддог гэдэг. Амьдрал, юмсын үнэлэмж ч арай л өөр болдог юм байна.

¨ ¨ ¨
Улс төрийн амьдралд бүрэн дүүрэн, дүүрэн хаазтай ч гэмээр юм уу даа, оролцох боломжгүй л болсон юм бол тэр хавьд сүүтэгнэж, өдөр хоногоо барж байх хэрэггүй. Байвал байсан шиг бай, явбал явсан шиг яв гэж. Би эргэж хургасан, хагас хугас хэмжээтэй, жирэмсэлсэн ч юм шиг, үгүй ч юм шиг хоёрын хооронд юманд үнэн дургүй.

¨ ¨ ¨
Хий хоосон улстөржсөн, “муу эр дайнд хөөрсөн маягийн сэтгэлгээнээс болж, өөрийгөө өрөөл бусдаас илүү эх орондоо “аймаар их хайртай мэтээр харуулах гэсэн хямдхан популизмаас болж Монгол орноо босгох биш хэвтүүлэх, эвлүүлэх биш задлах заваан хандлага гаарсаар л байна.

¨ ¨ ¨
Шинэчлэл хэрэгтэй нь үнэн. Шинэчлэгдэж байж хөгжинө. Гэхдээ юугаа шинэчлэх вэ? Харагдсан болгоноо шинэчилнэ гээд байвал бүтэхгүй. Тэгээд ч энд тэнд ёрдойсон үзүүрээс нь биш, ёзоороос нь шинэчлэлээ хийх хэрэгтэй биз. Давын өмнө сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй.

¨ ¨ ¨
Гэрээ “төгс төгөлдөр” болсон гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Ерөөс төгс төгөлдөр гэх юм хүний бодит амьдралд байхгүй, бодол мөрөөдөлд л байдаг зүйл.

¨ ¨ ¨
Ардын Намыг Монголын нийгэм төрүүлсэн. Тиймээс манай нийгэмд байгаа бүхий л сайн, муу юм энд бас бий. Бусадтай намтай үүгээрээ адил. Ялгаа нь энэ намын түүх, даац, туулах чадвар гурав юм. Мөн ч олон даваа давж үзсэн нам даа. Ээлжит даваагаа давна гэдэгт би эргэлзэхгүй байна.
¨ ¨ ¨
Надад олон дутагдал бий. Гэхдээ ганц нэг гайгvй чанар бас бий. Жишээ нь, би тодорхой хэдэн зарчим барьдаг. Нэгдvгээрт, асуугаагvй бол бvv зєвлє гэдэг зарчим барьдаг. Асуувал єєр хэрэг. Зєвлєж болно. Хоёрдугаарт, эрх мэдлийг хариуцлага дагах ёстой гэсэн зарчим барьдаг. Энэ хоёрыг хооронд нь салгаж огт болохгvй. Эрх мэдлийг хэн эдлэх ёстой вэ гэвэл, хариуцлага vvрч байгаа тэр хvн л эдлэх ёстой. Тvvнээс хариуцлагыг нь хvлээхгvй атлаа хажуунаас нь хошуу дvрээд, шийдэлцэх гээд байна гэвэл аль ч талаасаа буруу болно. Тогтолцоо гажна. Харилцаа муудна. Шударга ёс алдагдана гэх мэтээр буруу зvйлс ар араасаа цуварч єгнє шvv дээ. 

¨ ¨ ¨
Асуудлыг шийдэх арга чарга олон байж болно. Тэр олон аргыг хооронд нь харьцуулж яриад, дvгнэж шvvмжлээд, шvvн хэлэлцээд байж бололгvй л яахав. Гэхдээ эцэс тєгсгєлгvй хэлэлцээд, шvvмжлээд, цаг алдаад суугаад байна гэж юу байхав дээ. Аль нэг хувилбарыг нь сонговол сонгоод, асуудлыг тас гээд шийдэх нь л чухал, эцсийн дvндээ.

¨ ¨ ¨
“Долдугаар сарын нэгэн” бол єнєєгийн монголчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хамгийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярьдаг, Тєрийн ордны хонгилоор холхингоо хєнддєг сэдэв лав биш.

¨ ¨ ¨
“Ерєнхийлєгчєєр гарын vсгийг нь зуруулна” гэдэг чинь юу гэсэн vг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, гараас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг vv. Ямар балчир хvvхэд, эсвэл амьгvй албат байгаа биш дээ. Тєрийн тэргvvн, Улсын маань Ерєнхийлєгч шvv дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын vсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд.

¨ ¨ ¨
Би өөрийгөө Ерөнхийлөгч болох одонд төрөөгүй хүн гэдгийг мэддэг.

¨ ¨ ¨
“Ялалт булаацалдах эцэг дэндүү олон. Харин ялагдал хэмээх хүүхэд л ямагт өнчин хоцрох юм” гэсэн ёж үг байдаг даа.

¨ ¨ ¨
Дэндүү хөгийн юм яригдсан учраас түүнийг нь тоож, тийм юмтай хутгалдах хэрэг байна уу? Тэгээд ч илт өдөөгөөд байгаа хэрүүлийг нь мэдсээр байж дэмжээд байгаа юм шиг хариу тэнэгтээд яах юм. 
¨ ¨ ¨
Би хэн нэгнээс ялгарах гэж, эсвэл хэн нэгэнтэй ижил болох гэж явдаггүй. Байдгаараа л байдаг. Өөр хүний толгой надад, миний толгой өөр хүнд зохихгүй нь мэдээж. Алдсан ч, оносон ч өөрийнхөө бөндгөрөөр байх нь дээр гэж боддог. 

¨ ¨ ¨
Эрх мэдэл, албан тушаалд хандах миний хандлага бол тодорхой. Тоймлож хэлбэл хэдхэн богино өгүүлбэрт багтдаг. Жишээ нь, Авч чадсан юм, өгч чад. Байхын тулд байх биш, чадахын тулд бай. Бүү зууралд, цагаа мэдэр. Таван өдөр илүү сууснаас таван сар дутуу суу гэх мэтийн хэдэн тодорхой зарчим бий л дээ. Эдгээр маань өнөөдөр, одоо л бий болсон юм биш. Ийм ойлголт, хандлага амьдралын явцад маань бий болоод эдгээр нь өнөөдөр миний хувьд зарчмын хэмжээнд  тогтчихсон байдаг.  Зөв ч бай, буруу ч бай миний л зарчим юм.

¨ ¨ ¨
Миний бодлоор бол улс төрд байгаа хэнд ч гэлээ, за зөвхөн улс төр ч биш байж магад, өөр хоорондоо  зааг ялгаатай гурван цаг хугацаа хүнд тохиодог гэж би боддог. Ирэх, байх, явах гэсэн гурван цаг хугацаа. Шинэ, эерэг зүйлийг мэдэж, мэдэрч байгаа бол ирэх цаг чинь мөн. Тэр шинэ, эерэг зүйлээ хийж, хэрэгжүүлж чадаж байгаа бол байх цаг чинь мөн. Харин шинэ гэхээсээ хуучин, эерэг гэхээсээ сөрөг зүйл нь давамгайлж байгаа бол явах цаг чинь мөн гэж. Энэ гурван цаг хугацааныхаа хоорондын зааг ялгааг, ялангуяа тэр сүүлийн шатыг нь нарийн мэдэрдэг байх нь чухал. Эс тэгвээс наанадаж ад үзэгдэнэ. Цаанадаж урагшлах замд саад болно. Яг энэ өнцгөөс харвал Энхбаяр бид хоёрын явах хугацаа нь ирж дээ гэж сүүлийн үед бодогдох болж. Тэгээд явах мөрөөрөө явахгүй буруу жороолоод, бяцхан буяндаа бузар халдаагаад, бидэнд итгэсэн ах нараа гонсойлгоод, ард үлдэх дүү нартаа буруу жишиг харуулаад уг нь хэрэггүй л юм даа гэж бас бодогдох юм, ний нуугүй хэлэхэд.

¨ ¨ ¨

Цаг урагшилж, нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг. Шинэ нөхцөл байдалтайгаа уялдаж улс төрийн нам ч байнга өөрчлөгдөх ёстой. Эс тэгвээс нийгмээсээ хоцорно. Хоцорвол гологдоно. Хоцроод удвал хусагдана. Иймээс намын шинэчлэл бол зайлшгүй зүйл.
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /