Эх сурвалж:
http://molorerdene.essay.time.mn/content/5160.shtml
Саяхан би зургадугаар
сарын сүүлчээр Германы Берлин хотод Герман Монголын 40 жилийн хамтын
ажиллагаанд зориулсан фестивалд болон хуралд оролцоод ирлээ.
... Мэдлэг
боловсрол үнэртэж ханхалсан оронд очоод сайхан л байлаа. Нуух юун. Герман талаас маш сайхан мэргэжлийн өндөр түвшинд илтгэлүүд
тавигдаж бахархмаар л байлаа. Том ч профессорууд иржээ. Тэд худлаа нэрийн
хуудастай биш гэдгийг энд зориуд хэлэх байна. Мэдээж Монголчуудын илтгэл дутуу
дулимаг мэргэжлийн хэмжээнд биш зөвхөн өөрийнхөө санаагаа л хэлсэн болон
өөрийнхөө үнэмшчихсэн зүйлээ л тоочин ярих шив дээ.
Ерөөсөө Монголчууд
илтгэлийг мэдлэг ярих биш өөрийнхөө буруу ч зөвч санаагаа л хэлдэг зүйл гэж
ойлгож ирсэн. Хөөрхий юм олж сонсох гэсэн Берлин хотод ажиллаж амьдардаг Монгол
хүмүүс л олигтой зүйл сонсож чадалгүй буцсан даа. Дуу бүжиг хөгжим ч харин
хангалттай нижигнэсэн. Баярлаж болно оо гэхдээ эхлээд ажлаа сайн хийх хэрэгтэй.
Гэтэл Монгол хүн ажил хийхгүй зөвхөн баярлана л гэх юм даа.
Берлин хотод нэг ичгэвтэр
зүйл болсон нь Герман Монголын 40 жилийн хамтын ажиллагаа болж байхад ямар ч
мэдлэг боловсрол философийн тухай Монгол Улсын талаас тайлан тавьсангүй. Түүний
оронд гурван сайд Бат-эрдэнэ, Тэмүүжин, Болд гэх хүмүүс Берлиний Морин
тойруулга дээр очиж түрүүлсэн морьдын эзэд Германуудыг олон мянган доллараар
шагнасан гэнэ билээ. Тэднийг харсан Берлин хотын Монголчууд нүүрээ хийх
газаргүй их л ичсэн гэсэн.
Монголын боловсролгүй
сайдууд боловсролтой оронд хөгөө чирцгээж дээ. Одоо ч яахав Монголдоо ирчихсэн
их том ажил хийж яваад ирсэн хүмүүс шиг л яваа биз дээ. Хэний долларыг хэнд тарааж яваад ирэв дээ.
... Ерөөсөө
Монгол хүн яагаад мөнгө гэдэг зүйлтэй харьцаж чадахгүй байна вэ? Гурван сайдууд
яагаад нэг ч мэдлэг боловсролын газруудаар орсонгүй вэ? Монголын улстөрчдийн
нүүр царай төрийн хүмүүсийн ааш араншин ийм л бүдүүлэг хоцрогдсон арчаагүй
байдлаар үргэлжлэх гэж үү? Сэхээтэн сайд байхгүй дандаа л феодал эрэгтэй
сайдуудтай, харин мухар сүсэгтэй
эмэгтэй сайдууд л байна шүү дээ. Зарим эмэгтэй сайдууд дээд зэрэгтээ хүртэл
мухар сүсэгтэж эсрэг хүмүүсийнхээ өөдөөс хараал хийлгүүлж юм уншуулдаг тухай
ярьж байна шүү дээ. Улс орноороо хоцрогдсон
феодал юм уншуулж хараал хийлгэдэг л болчихлоо гэж үү. Ерөөсөө Монголын
улстөрчид ном уншиж мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхгүй болохоор муу арга руу
шилжинэ шүү дээ. Зарим сайд над шиг юу ч сурахгүй худлаа давхиад л байхад сайд
болно тиймээс сургуульд сурах хэрэггүй сургуулиасаа гарцгаа гэж уриалсан гэсэн.
Тэр сайдын хүүхдүүд сургуулиасаа гарсан болов уу?
... Хурал
дээр илтгэл тавьсан Германы профессорууд ямар айхтар сэхээтэнлэг бас даруухан
юм бэ дээ. Ийм сэхээтэнлэг даруухан ард түмэн ийм хэмжээнд хүртэл хөгжихгүй яах
вэ дээ. Герман хүн яг л Германлаг. Тэгэхэд сэхээтэн байтугай сургууль төгссөн
гэхэд хэцүү Монгол сайдууд морины уралдаан харж мөнгө цацаж хөөрч онгирч
сагсагнаж явах юмдаа.
Арчаагүй улстөрчид.
УИХ-ын гишүүдийн ихэнх боловсролгүй гэж бодохоор төр ийм байх арга ч үгүй шүү
дээ. Ганц сэхээтэн улстөрч байхгүй л байна шүү дээ.
... Ерөөсөө
ард түмний баяр наадам ихсээд ирэхээрээ л буруу тал руугаа явдаг түүх их бий
дээ. Архи урсаж хадаг хийсээд л.
...
Сайдуудаас авахуулаад ажилгүй Монгол хүмүүс хүртэл бүхий л
төрлийн хүмүүсийг харахад нэг л биш. Монгол хүн ерөөсөө хэн болчихвоо? Монгол
хүн хэн бэ? Энэ бүх асуултуудыг өөртөө тавьж хариулах гэж оролдож байхад нэг л
зүйл миний толгойд эргэлдэж байлаа. Тэр бол ерөөсөө Монгол хүн философийн тухай
ямар ч ойлголтгүй юм биш биз дээ. Ерөөсөө Монгол Улс философигүй байна шүү дээ.
Философигүй ард түмэн баярлаж наадахаас өөр юу хийх вэ дээ. Олигтой ажиллах
гэхээр тэртэй тэргүй мэдлэг боловсролгүй худлаа дипломуудаар дүүрэн хойно
бултаж булзайруулж онигоотож инээлдэх л үлдэнэ биздээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment