Санжаадоржийн
Молор-Эрдэнэ
/Техник, философийн ухааны доктор, нийтлэлч/
Ишлэлүүд
¨ ¨ ¨
Мэдлэгтэй
хүн мэдлэггүй хүний хажууд шизотой харагдаж магадгүй. Эйнштейн хэлсэн байдаг.
“Хангалттай шизотох хэрэгтэй. Ингэж байж шинэ нээлт хийнэ” гэж.
Ер нь “шизо”-той хүн гэж хэнийг хэлдэг юм
бэ? - Одоо бол өөрийнхөөрөө, зоригтой, айдаггүй,
ярих гэснээ ярьчихдаг хүмүүсийг л хэлээд байх шиг байна. Хүний дасаагүй,
сонсоогүй юмыг хэлдэг.
ШУА ч, бас
Гандан ч зөвхөн байгууллагууд. Шинжлэх
ухааныг авч, тээж явж чадаагүйдээ ШУА шийтгэл хүлээх ёстой. Үүнтэй
адилхан Гандан ч буддизм гэсэн хүн төрөлхтний бүтээлийг яаж гутааж мушгин
гуйвуулсныхаа төлөө шийтгэл хүлээх ёстой.
¨ ¨ ¨
Урлагийн хүмүүс нийгэмд нэр хүндтэй, төрд халтай
байдаг.
¨ ¨ ¨
Мэдээж шинэ гэдэг бол өөрчлөлт гэсэн ойлголт.
Тиймээс шинийг хүлээн авч чадахгүй гэдэг өөрчлөлтийг хүсэхгүй гэсэн үг.
¨ ¨ ¨
Бие хүн шинэчлэгдэж
чадвал нийгэм шинэчлэгдэж хөгжил явагдана.
¨ ¨ ¨
Шинэчлэлийн засгийн газар гэж ярьсан. Тэгвэл
хуучин ямар байсан түүнийг тодорхойлох хэрэгтэй. Хуучнаа гаргаж хуучиндаа
үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй бол шинэ өөрөөр хэлбэл шинэчлэл ямар ч боломжгүй
шүү дээ.
¨ ¨ ¨
Бодож
сурах толгойгоо ажиллуулж сурах тэр цаг хүлээгдсээр. Бүгдээрээ хүлээнэ.
Нийгмээрээ хүлээнэ.
¨ ¨ ¨
Монгол
хүн ба боловсрол гэсэн ойлголт өөрөө маш хүнд сэдэв. Өнөөдөр 21-р зуунд Монгол
хүн хэрхэн дэлхийг ойлгож дэлхийг даван огторгуй ертөнцийг төсөөлж буй тэр
төсөөлөл гэх мэт боловсролоор олгогдох тэр мэдлэг хэтэрхий мухар сүсгийн
шинжтэй болжээ. Тэр ч бүү хэл 100 жилийн өмнөх шигээ боловсролыг шашны шинжтэй
болгох сурах бичгүүд гаргадаг болж.
¨ ¨ ¨
Ном
унших соёл олигтой олны хүртэл болсонгүй. Унших гэдэг тийм ч амархан зүйл биш.
Яагаад гэвэл ойлгох ёстой,
бас
ярилцах ёстой.
¨ ¨ ¨
Их, дээд сургуулиудад зааж сургах гэгч байж болохгүй. Оюутан өөрөө бие дааж
суралцана. Профессор гэсэн мэдлэгтэй хүнээс мэдлэг хэрхэн эзэмших, бас өөрөө бүтээх тухай суралцана.
Профессорууд зааж сургах биш,
харин
чиглүүлж, бие дааж
мэдлэг эзэмших тэр үйл явцад нь
тус
болох учиртай.
¨ ¨ ¨
Өнөөдөр
Монгол хүн бичиг үсэгтэй боллоо гээд юу уншина вэ? Юу ч уншихгүй өөрөөр хэлбэл
мэдлэг боловсролын тухай уншиж боловсорч чадахгүй байна гэвэл бичиг үсэгтэй
болсоны хэрэг байна уу?
¨ ¨ ¨
Бичгийн
хэлэнд орчуулга гэж байдаг. Харин ярианы хэлэнд орчуулга биш тайлбар өөрөөр
хэлбэл интерпретац гэж л бий. Гэтэл Монгол хүмүүс хүний ярисан зүйлийг гадаад
хүмүүст орчууллаа гэж буруу ярих жишээтэй.
¨ ¨ ¨
Танин
мэдэхүй болон асуудал юу вэ гэдгийг олж
тодорхойлохын тулд хүмүүсийн дунд харилцан ярилцах шаардлага гардаг.
¨ ¨ ¨
Яагаад
монгол хүн боловсролд итгэл үнэмшилгүй болов? Үнэнийг хэлж зөвийг зааж сайныг
сургах зорилготой боловсрол яагаад Монгол нутагт бүтэлгүйтэв? Боловсрол мухар сүсэгт ялагджээ гэмээр.
¨ ¨ ¨
Өнөөдөр
Монгол хүний хар тамхи бол өнгөрсөн цаг болсон гэмээр. Өөрөөр хэлбэл Монгол
хүний хар тамхи бол түүх.
¨ ¨ ¨
Enlightenment
гэсэн үгийг соён гэгээрэл гэж орчуулах боломжтой ч мэдлэгийн соён гэгээрэл ба
шашны соён гэгээрэл гэж хоёр тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдлэгийн салбарт бол нийгмээ соён гэгээрүүлсэн хүнийг үүнд ойлгоно.
¨ ¨ ¨
Америкийн
шударга ёсны онолч хэлэхдээ: “Шударга ёс гэдэг бол нэг ёсондоо өгөө аваа хоёр
тэнцэхийг хэлнэ” гэжээ. Ардчилалыг нь аваад хэрэгжүүлчихсэн юм чинь Монголчууд
одоо шударга ёсыг нь аваад хэрэгжүүлэх л үлдэж дээ.
¨ ¨ ¨
Боловсрол
гэдэг зүйл хүн төрөлхтний мэдээжийн зүйл нийтийн хүртээл болж чадахгүй л байна. Хэрвээ ингэж чадвал бидний дэлхий ертөнц
одоо байгаагаасаа хэдэн хувь илүү байх байсан. Хүмүүс
боловсролгүйгээс болоод л буруу юманд үнэмшээд, буруу хүмүүсийг дагаад, буруу
улс төрийг дэмжээд, буруу шашин, буруу мухар сүсэгт итгээд энэ нийгэмд эргээд
хор болоод байна.
¨ ¨ ¨
Багш
гэдэг хүн тэнд сурч байгаа оюутнуудад номчирхоод заагаад байхдаа гол нь биш.
Тэр хүнд ямар авьяас байна,юу чадах юм, ямар салбарт амжилт гаргах уу, гэдгийг
олж нээдэг байх хэрэгтэй. Ерөөсөө л бие даасан хүнийг бий болгох хэрэгтэй.
¨ ¨ ¨
20
жилийн өмнө С. Зориг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн санагдана.
Өнөөдөр тэр саруул ухаанд итгээд орхих биш харин түүнийг шаардаж байна. Би
Монгол хүний саруул ухааныг шаардана.
¨ ¨ ¨
Ном унших бүрдээ бидний тухай миний тухай бичжээ л
гэж уншвал ном ойлгосны тэмдэг.
¨ ¨ ¨
Мэдлэг зөвхөн хүч
чадал биш бас хэзээд зөв үнэн бас үнэтэй. Үнэтэй мэдлэгийг үнэлцгээе.
¨ ¨ ¨
Өнөөгийн
Монголын бүх проблем МУИС-ийн хоёрдугаар байрнаас үүдэлтэй гэж би боддог. Энэ иx сургуулийн хоёрдугаар байр чинь
Монголын бүх оюун ухаан, мэдлэг,
боловсрол, улстөр гээд өнөөгийн Монголын нийгэмд үүсч буй бүх асуудлын хариуг
өгч байх ёстой газар. Гэтэл тэр дотор хариу өгөх чадвартай хүн алга. Бүгд
хоорондоо бугшаад цус ойртоод,
өөр
өөрийнхөө шавь нарыг хажуудаа суулгаад, гаднаас
хүн оруулдаггүй. Манай Монгол агуу, түүх агуу, хэл агуу гэж хийрхээд л сууж
байдаг. Баахан агуу юм яриад л байдаг. Хийсэн,
бичсэн юм огт байхгүй. Философич байгаа бол ном, онол байх ёстой. Тэрийг чинь
уншъя гэхээр юу ч байдаггүй. Хажуугаар нь мухар сүсэг, бөө ... дэмий балай юм яриад энгийн иргэдийн
тархийг угаагаад л сууж байдаг.
0 сэтгэгдэл:
Post a Comment