2015/02/01

Онч үгс: Бүтээлч сэтгэлгээ

Бүтээлч сэтгэлгээ
/Бүтээлчээр сэтгэхүй - Creative Thinking/



§§§
Оюуны өндөр чадварын шинж нь тестэд гялалзтал хариулах төдийгүй сэтгэлгээ нь өвөрмөц байх, хамгийн гол нь тэрхүү өндөр оюунаас гарч байгаа бүтээгдэхүүн нь өвөрмөц байх ёстой. Англи хэлээр энэ онцлогийг креатив чадвар гэж нэрлэсэн нь одоо нэлээд олон хэлэнд орчуулгагүй хэрэглэгдэх боллоо.
С.С.Степанов

§§§
 Сэтгэнэ гэж шинэ юм эрэлхийлэхийг/шийд хайж бэдрэх/ хэлнэ. Энэ тэр хүн хуучнаар сэтгэж байна гэж ярьдаг. Энэ бол буруу хэллэг, логик алдаа. Хуучнаар сэтгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Энэ тэр хүн чинь ерөөс сэтгэхгүй байгаа хэрэг.
Ч.Эрдэнэ

§§§
          Бүтээлч бус амьдрал үнэ цэнэгүй байдаг.
Тед Ниренберг

§§§
Их мэдэгчид олон, бүтээгчид цөөхөн.
Данзанравжаа

§§§
Хүний амьдралыг туулж өнгөрүүлсэн хугацаагаар нь биш, хийж бүтээснээр нь үнэлэн цэгнэдэг.
Томас Жефферсон

Бүтээлч сэтгэлгээ ба мэдрэмж

§§§
Хүсэл тачаал гэдэг бол завины далбааг үлээх салхи. Энэ салхинаас болоод живэх нь бий ч, түүнгүйгээр урагш явахын аргагүй. Хорвоогийн бүх юм аюултай, гэхдээ зайлшгүй чухал байдаг.
Вольтер

§§§
Бид эмоцигүйгээр зөвхөн дан ганц оюун боловсрол дээрээ тулгуурлан шүүн тунгааж чадна гэж төсөөлвөл тэр туйлширсан алдаа болно. Хэрэв бид зөв, ухаалаг шийд гаргая хэмээн бодох аваас эмоци, оюун хоёрыг хоёуланг нь ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юу зөв, юу буруу болох талаар шүүн тунгаахад энэ хоёр хоёулаа хэрэгтэй.
Теодор Адорно

§§§
Уран зохиолын хамгийн гол амин сүнс нь сэтгэл хөдлөл хийгээд оюун ухаан, амьдрал хийгээд үхлийн хоорондох тулаан байдаг. Зохиолыг хэт ухаанаар зодож бичвэл сэтгэлгүй, хөшүүн болдог. Харин оюун санааг орхигдуулаад хөөрсөн сэтгэлээр бялдаж бичвэл энэ нь ямар ч авах юмгүй, мунхаг, үнэндээ бол огтоос утгагүй зүйл болон хувирдаг.
Исаак Башевич Зингер


Визуал сэтгэлгээ
§§§
Мянган удаа сонссоноос нэг удаа харсан нь дээр.

§§§
Хүний сэтгэлгээ гэдэг бол үнэндээ нүднийх нь л сэтгэлгээ юм.
Освальд Шпенглер

§§§
Yг болоод хэл яриа нь яг л хэлэгдэж байгаа, бичигдэж байгаагаараа л байдаг ба миний сэтгэлгээний механизмд өөр илүү үүргийг огт гүйцэтгэж чаддаггүй. Би төсөөллийг  гагцхүү дүрслэлээр л олж авдаг.  
А.Эйнштейн

§§§
300 жилийн өмнө Декарт “Би сэтгэж байна, тиймээс би оршин байна гэж хэлсэн. Тэгвэл өнөө үед бид “Би харж байна, тиймээс би оршиж байна гэж хэлэх хэрэгтэй.
Питер Дракер

§§§
Юмс бидэнд харагддагүй, бид юмсыг хардаг.
Анайс Нин

§§§
Гярхай байна гэдэг оюун сэтгэлгээ саруулсаж буй хэрэг шүү дээ.
Мартин Хайдеггер

§§§
Нүдтэй бүхэн харж байдаг. Харагдаж буй юм маань адилхан. Харин тэр харагдаж буй юмнаас хэн юу олж үзэж байна вэ?  Хэн юу олж үзэж байна вэ гэдгээр хүн чухам хэн болох нь нэг мөр харагддаг жамтай.
Ч.Эрдэнэ

§§§
Намайг дүрслэл ихтэй бичдэг гэж шүүмжилдэг байсан. Энэ бол миний зураг зурдагтай холбоотой байсан байх.
Б.Лхагвасүрэн

§§§
Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг.
Людвиг Витгенштейн

§§§
Би эцсийн эцэст бид өөрсдийн эргэн тойронд байгаа зүйлсийг хардаггүй, зүгээр л таньдаг юм байна гэдгээ ойлгосон.
Жаспэр Жонс

§§§
Олж харж буй маань биш, хэрхэн харж байна вэ гэдэг маань л хавьгүй чухал.
Монтэнь

§§§
Би харах гэж л нүдээ аньдаг.
Паул Гаужин

§§§
Үзэгдэл юмсын үл анзаарагдам атлаа гол шинжийг олж мэдрэх чадварыг ажигч чанар гэнэ. 
О.Мягмар

§§§
 Жүжигчин хүн тайзан дээр төдийгүй бодит амьдрал дээр ч туйлын гярхай байх ёстой. Харсан үзсэн бүх зүйлдээ төвлөрч, аливаа нэг обьектыг маш хэрсүү нягт ажиглаж чаддаг байх шаардлагатай.
Константин Станиславский

§§§
Амьдрал дээр бидэнд учирдаг олон үйлдэл, тохиолдлуудыг хүмүүс бид өөр өөрсдийн өнцгөөс хардаг. Өнцгөөс харна гэхээр тормойтол эргэлдэж байсан нүдээ хялайлган, сөлийж харна гэсэн үг хараахан биш л дээ. Хүмүүний сэтгэлд аливааг харж, задлан боловсруулж, дүгнэж цэгнэх үйлдэл нь өөр өөр байдаг болохоор илэрхийлж байгаа хэлбэр нь хүртэл өөр өөр байдаг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
§§§
Хүн харсныхаа хэмжээгээр сэтгэдэг.

§§§
Нүд эд зүйлсийг зүгээр нэг тогтоож авдаг юм биш, харин тэдгээрийн онцлог шинж төлвийг коодолж авдаг.
Нэрт угсаатан зүйч Клод Леви-Стросс

§§§
Орчлонгийн цэг бүх дээрх тэнгэр өөр.
Д.Бямбасүрэн

§§§
Аль ч хотын дотор тэс өөр хот ямагт оршин байдаг.
Жиль Делёз
§§§
            Аялал жуулчлал бүхэн орон зай, цаг хугацаа, нийгмийн байгууламж руу
нэгэн зэрэг нэвтрэн ордог.
Клод Леви-Стросс


§§§
Хүний үзсэн зүйлс хамгийн чухал үүрэгтэй.

Карл Рожерс

Уран сэтгэмж
§§§
Урлаг гэдэг нь зөв тооцоолсон хэтрүүлэл юм.
Альбер Камю

§§§
Та ургуулан бодож чадахгүй бол нүдэндээ найдаад хэрэггүй.
Марк Твен

§§§
Гайхалтай урнаар ургуулан бодох сэтгэмж, маш сайн ой тогтоолт, анхаарлаа сайтар төвлөрүүлэх чадвартай байна гэдэг үнэхээр сайхан л даа. Гэхдээ эдгээр нь сэтгэгч хүнд л заяах юм бол сая жинхэнэ ач холбогдолтой болно.
Эдмунд Хуссерль

§§§
Та бүхэн намайг жижигхэн гэж хэлэх байх. Гэвч миний оюун тархинд хорвоо бүхлээрээ багтдаг. Энэ бол төсөөлөн бодох чадварын минь ач тус юм.
                                                                                                                    Ёко Оно

Сэтгэлгээний шинэчлэл
§§§
Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс юмсыг үзэх үзэл бодлоо хэлбэржүүлсний дараа оюун ухааныхаа чадварыг энэхүү үзэл бодлоо хамгаалахад ашигладаг. Энэ хамгаалалт хичнээн хүчтэй байх тусам тухайн хүнд өөр хувилбарыг харах эсвэл бусдыг сонсох шаардлага бага байдаг. Үр дүнд нь оюун ухааны дажгүй чадвартай хүмүүс бүтэл багатай үзэл бодлын урхинд ордог.
Эдвард Де Боно

§§§
Дотроо бодсон өөрийнхөө “Би”-д баттай итгэж, үүндээ тулгуурлан ажлаа эхэлсэн хүн энэ тойргоосоо хэзээ ч гарч чадахгүй.
Нэрт угсаатан зүйч Клод-Леви Стросс

§§§
Бидний амьдарч, үйлдэж буй бүх зүйл тодорхой орчин нөхцөл юм. Бид түүнд үргэлж автсан байдаг. Бид шинэ бололцоог төсөөлснөөр энэхүү нөхцөл байдлыг хүлээн авах юм уу няцаадаг. Шинэ бололцоо нь бидний өнөөгийн орчин нөхцөлтэй зөрчилддөг. Иймээс амьдрал гэдэг бол ирээдүйтэй цуврал зөрчилд орох явдал юм. Ертөнцийг өөрчилж, өөрсдийн оршихуйд бүтээлч хандахын тулд бид амьдралаа шинэ сэргэг нүдээр харах ёстой. Ингэсэн цагт өөрсдийгөө шинэ бололцоог бүтээгч болгож чадна. Хэдийгээр бид бэрхшээлтэй тулгардаг, оролдлого маань үргэлж амжилтад хүргэдэггүй ч хүмүүс нөхцөл байдлаа өөрчлөх үүрэгтэй. Бид өөрсдийнхөө амьдралд бүтээлчээр хандахгүй бол амьдрах гэдэг ерөөсөө хэцүү зүйл болно.
Хосэ Ортега и Гассэт

§§§
Бэрхшээл шинэ санаанд байгаа юм биш, харин хуучин санаанаас салж чадахгүйд л байгаа юм.
Жон Мейнард Кейнс

§§§
Ертөнцийг харахын тулд түүний тухай өмнөх ойлголтоосоо салах ёстой..
Моурис Мерло-Понти

§§§
Аливаа хувьсал бол орчиндоо дасан зохицох бие махбодын механик хэлбэршил бус, харин чиглэсэн зорилготой уран бүтээлч үйл явц мөн.
Анри Бергсон

§§§
Шинэчлэл хэрэгтэй нь үнэн. Шинэчлэгдэж байж хөгжинө. Гэхдээ юугаа шинэчлэх вэ? Харагдсан болгоноо шинэчилнэ гээд байвал бүтэхгүй. Тэгээд ч энд тэнд ёрдойсон үзүүрээс нь биш, ёзоороос нь шинэчлэлээ хийх хэрэгтэй биз. Давын өмнө сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй.
Санжийн Баяр

§§§
Уг нь бид Ш.Гүрбазарын шүлгэлсэн шиг “Морьд эргэсэн наадмын тосоор дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог” хэмээн бардамнахаасаа өмнө  Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болох юмсан.
Д.Төрмөнх
§§§
Амар шийдэл хайх хэрэггүй. Хэцүү, урт хугацааны зөв шийдлийн хойноос Монгол Улс явах ёстой.
Ц.Элбэгдорж

Өөрийг маань даган хувирч, толгой дохих бүрийг минь давтдаг нөхөр надад хэрэггүй.Үүнийг сүүдэр минь илүү сайн хийчихнэ.
Плутарх

§§§
Өрнийн урсгалууд хэдийнэ буурал болсон. Тэр буурал урсгалуудыг өнөөдөр шинэ юм шиг авчирчихаад шинэ юм шиг үзэж түүгээрээ түрий барьж хашгичих нь тийм сайн зүйл. Яруу найраг гэдгийн мөн чанар, ерөнхий зарчим нь уламжлалтайгаа хадгалагдсаар л байгаа шүү дээ. Тийм учраас янз бүрийн урсгалуудаар бичиж, задарч тэсрэг. Ганцхан тэр нь өөрийнх нь бодсон эцсийн тууль, хүмүүсийн хүлээж байсан тууль хоёрын уулзвар байх ёстой. Үүнийг би соён гэгээрүүлэх гэж үздэг. 
Б.Лхагвасүрэн

§§§
Та нар дараачийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэхээсээ илүүгээр дараачийн Билл Гэйтс, Марк Цукерберг болохыг мөрөөдөөсэй гэж би хүсэж байна. Та өөрөө тэр хүсээд байгаа өөрчлөлтөө хийх хэрэгтэй.
Д.Жаргалсайхан


§§§
Хорвоо ертөнцийг тогтсон нүдээр харах нь биднийг аз жаргалгүй болгодог. Энэ нь яг л дөрвөлжин нүхэнд дугуй дүрс тааруулах гэж оролдохтой адил амьдрал бидний хүсэл зоригоор байдаггүй гэсэн байнгын бухимдлыг авчирна.
Карл Рожерс 

§§§
Шинэлэг байдал нь тодорхойгүй байдал, зөрчилдөөн зэрэгтэй голдуу холбогддог. Энэ нь эерэгээсээ илүү сөрөг нөлөө үзүүлдэг.  

Роберт Зажонк

Латерал сэтгэлгээ
§§§
Хагас зууны тэртээ ахмад хүмүүс хүүхэд, залуус биднийг "ухаанд нь ухна үхсэн тархи" гэж загнадаг байж билээ. "Ухаанд маань ухна үхсэн" гэдгийг сайтар бясалган бодвоос "босоо ухаантай" байсан монголчууд "мєлхєє ухаантай" болсонд л хамаг гай нуугдаж буй бололтой. "Ухаанд нь ухна үхсэн" хүмүүс єнєєгийн манай нийгэмд улам бүр олширсоор байна. Хэн нэг хувь хvний "ухаанд нь ухна үхчихэж" мэдэх л юм. Гэвч бүхэл бүтэн үндэстний маань "ухаанд нь ухна үхэж" болохгүй биз дээ. 
Л.Түдэв

§§§
Тухайн цагт давамгайлж байгаа үзэл бодлын хүрээнээс хэн ч ганцхан харайлтаар сугаран гарч чадахгүй.
Мартин Хайдеггер

§§§
Зөвхөн үхсэн загас л урсгал дагаж хөвдөг.

§§§
Бидний харж байгаа бүхэн үнэндээ энэ харагдаж байгаагаасаа тэс өөр ч байж мэдэх юм.
Людвиг Витгенштейн

§§§
Тархит сүлжээ нь өнгөрсөн туршлага дээр тулгуурлан шинэ зүйлд хариу үзүүлж чаддагаараа хиймэл оюун ухаанаас ялгаатай. Энэ нь урьд тогтоочихсон дүрмээр ажилладаггүй, шинэ нөхцөлд тохируулан ажиллаж чаддаг байхыг хэлж буй юм. 

Шинийг санаачлахуй
§§§
Үзэгчдийг театрт луу дуудах олон арга зам байдаг ч хамгийн шилдэг нь шинэчлэл. 
Португалийн нэрт балетмэйстер Хьюго Вера

§§§
Хуучин зүйлээс шинийг нээх чадвартай хүн л багш байхад тэнцэнэ.
Күнз

§§§
Цаг хожиж, ашиг олмоор байна уу. Ганцхан арга бий, шинэ санааг бариад ав.
Бернард Шоу

Хамгийн их хүч энерги зарж байж бий болгодог зүйл бол шинэ санаа юм.
Валтер Вайжхот

§§§
Жинхэнэ урлаг, уран зохиолын бүтээл туурвил ямагт шинэ. Шинэ байх нь түүний нэг үндсэн зарчим. Шинийг бүтээн туурвихад асар их ухаан хэрэгтэй. Шинэ зүйл гэдэг өнө мөнхийн хуучин махбодуудын шинэ бүтэц, шинэ цогцлол, шинэ арга. Шинийг бүтээхийн тулд хуучныг сайн мэдэх хэрэгтэй болдог. Дээр нь нэмээд урлаж чадах чадвар. Бас дээр нь нөхцөл шалтгаан. Энэ бүхэн цогцлон бүрдсэн цагт уран бүтээлч хүн шинийг бүтээх гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна.
Дарма Батбаяр


Бэрхшээл бол Сорилт
§§§
Бэрхшээл уг бэрхшээлийг туулж гарах чадварыг хүнд төрүүлдэг.
Уэндел Филлипс

§§§
Хүн гэж сэтгэдэг амьтан учраас мөхөл нүүрлэх боломж сэжмүүдийг цаг ямагт анхаарч амьдрахаас өөрцгүй. Тэгээд эрхбиш сэтгэдэг амьтан учраас авралынхаа замыг эрж бэдрэх ганц ид шидтэй. Бурхадыг бодож олсон нь сүрхий сайндаа биш, авралаа даатгах эзэн хариуцагчийг томилсон заль шахам юм. 
Ч.Эрдэнэ

§§§
Асуудал бол таны гар дээр тавьж буй үнэт бэлэг юм.
Ричард Бах

Бүтээлч хандлага
§§§
Бүтээлч зорилго эрмэлзэлтэй байна гэдэг хамгийн чухал. Яг л амьсгал авахтай адил чухал.
Аннет Лемукс

§§§
Тэнгэрийн доорх агуу их үйл хэрэг ямагт жижиг сажигхан зүйлээс эхэлдэг.Төгс бусаас төгс төгөлдөр төрдөг. Муруйгаас тэгш үүддэг. Хоосноос дүүрэн бүтдэг. Хуучнаас шинэ буй олдог. Цөөнд тэмүүлсэнээр олонд хүрдэг. Олныг хөөснөөр төөрөгдөлд унадаг.
Лаоз

§§§
Хэрэв хүмүүс хэзээ ч тэнэг юм хийж байгаагүй бол ухаантай юу ч хийгдэхгүй сэн.
Людвиг Витгенштейн

§§§
Шаналах хэрэггүй, зүгээр л оролдоод үз.

§§§
Шулуун дардан зам, тойруу бэрх зам хоёр эцсийн дүндээ ялгаагүй л зам шүү дээ.
Гераклит

§§§
Эргэлзээт байдал нь аятайхан зүйл биш, гэхдээ тодорхой байдал бүр ч утгагүй.
Вольтер

§§§
Нэг ч хуулбар төгс байж чаддаггүй. Учир нь тэр бол ердөө л жинхэнэ эхийг дуурайн оршиж байгаа зүйл.
Карл Поппер

§§§
Урлаг дахь хамгийн сонирхолтой юм бол уран бүтээлч хувь хүн. Хэрэв тэр этгээд содон бол би түүний мянган алдааг ч өршөөхөд бэлэн байна.
Сомерсет Моэм

§§§
Өөрчилж чадахгүй зүйлээ нэр төртэйгөөр тэсч өнгөрүүл.
Сенека

§§§
Хүн тэнэгтлээ гээд би дагаж тэнэгтэх ёстой гэж үү?
С.Баяр

§§§
Хөл рүү хатгасан өргөс болгоныг түүж хаяна гэвэл ертөнцийн өргөсийг түүгээд барахгүй. Хөлөө ширлэчихвэл барав. Гутал өмсчихвөл түүснээс ялгаа юу байна. Ертөнцийн олон эсрэг үзлийг өөрийнхөө сэтгэлтэй таацуулна гэвэл үүнтэй адил юм. Тиймээс өөрийн сэтгэлээ л танин бариад авчихвал ялалт буюу. 
Г.Пүрэвбат

§§§
Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол бүр багыг хийх байсан.
Марциал
§§§
          Эргэлзээтэй байдалд орвол би шулуухан тийм эсвэл үгүй гэж хэлээд азаа турших дуртай.
Дэвид Старр Жордан

§§§
Энгийн юм хамгийн сүүлд олддог.
Гаусс

§§§
Намуухан ярьж, ихийг бүтээ. Та хол явах болно.
Теодор Рузвельт

§§§
Та заавал зөв замаар явах албагүй. Гагцхүү та юу хийхээ л шийдсэн байх ёстой. Дараа нь энэ зорилгоо яаж амжуулах талаар төсөөлж бодсон байх ёстой.                                                       М.Кеннит Ошмен, IBM


§§§
Ажиллаж, бүтээх гэж хүн амьдардаг. Ажиллаагүй, амьдраагүй хоёр ижилдээ ижил.

Ф.Вольтер


§§§
Хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг нь олдоно.


§§§
Бололцоогүй гэдэг үг мунхагийн толь бичигт холхиостой.

Наполеон Бонапарт


§§§
Зураачид хэтэрхий олон зураг үлдээх юм. Түүний хамгийн заналт дайсан нь муу зургууд нь шүү дээ.
Хэнри Матисс


§§§
Аливаа хүн зөрчлөө арилгахыг хичээх бус харин түүнтэйгээ зохицохыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл тэдгээр нь бид ертөнцөд хэрхэн амьдрахыг ухааруулдаг юм.  

Зигмунд Фройд


§§§
Дараагийн мөчид би хэн байх, юу хийх нь тухайн хормоос урган гардаг. Тиймээс түүнийг урьдчилан таамаглах боломжгүй.

Карл Рожерс

Бүтээлч сэтгэлгээний арга хэрэгсэл

§§§
Сэтгэхүйн хамгийн сайн дүрмүүд хэзээ ч бэлэн зэлэн байдаггүй. Харин төрөлхийн авъяас шиг үйлчилж байхууцаар тэдгээрийг мах цусанд шингэтэл эзэмших хэрэгтэй.
Г.Полиа

§§§
Багажныхаа саванд ганцхан алхтай хүнд асуудал болгон хадаас шиг харагддаг.
Авраам Маслоу

§§§
 Бүтээлч санаа олох энгийн арга заагаад өгөөч гэж үү? Зүгээр л холбо.
И.М.Форстер

§§§
Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийг ярихаасаа нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой байсан мэт санагддаг.
Стив Жобс

§§§
Адал явдлын зохиол болгонд шахам мөрдөгч өөртөө хэрэгтэй бүх баримтаа бүрдүүлж авсан тийм мөч гардаг. Цуглуулсан баримтууд нь тун хачин, хоорондоо төдийлөн уялдаа холбоогүй мэт санагдана. Суут мөрдөгч цаашид мөрдөж шалгах шаардлагагүй гэж үзээд тэдгээр салангид баримтуудыг цэвэр сэтгэлгээгээрээ зангидаж холбодог. Тэр хийл тоглох ч юм уу, буйданд тухлан суугаад гаансаа хөхнө. Гэнэтхэн л ээ тэнгэр минь нөгөө холбоос нь олдоно доо.
Альберт Эйнштейн
§§§
Аялал жуулчлал бүхэн орон зай, цаг хугацаа, нийгмийн байгууламж руу нэгэн зэрэг нэвтрэн ордог.
Клод Леви-Стросс

§§§
Хэн нэгэн амжилттай ашиглаж байгаа сонирхолтой, оновчтой санааг олж харахыг хичээж бай. Та тухайн санааг өөрийн шийдвэрлэхийг хүсэж байгаа асуудалдаа тааруулж, тохируулж чадвал тэр чинь өөрөө өвөрмөц, онцгой санаа байх болно.
Алдарт зохион бүтээгч Томас Эдисон

§§§
Би эрж явдаггүй, харин олдог.
Пабло Пикассо


§§§
Сайн уран бүтээлч зээлдэг, агуу уран бүтээлч хулгайлдаг.

Нэрт зохиолч Т. С. Элиот

Асуулт асуу
§§§
Сэтгэнэ гэдэг өөрөө өөртэйгөө ярих, өөрөө өөрийгөө чагнахын нэр.
Кант

§§§
Өөрийгөө бүхнийг сайн мэддэг гэж бодоод заншчихсан хүн бусдаас юм асуух чадваргүй байдаг.
Ханс Георг Гадамер

§§§
Миний олсон цорын ганц зам бол намайг өдөөн хатгасан тийм асуулт юм.
Жэймс Ф.Бандровский

§§§
Хүн хариултаараа биш, харин ямар асуулт тавьж байгаагаараа илүү танигддаг.
Вольтер


Эерэг/өөдрөг/ сэтгэлгээ
§§§
Байгаа байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих.
Франклин

§§§
Сайн үр дагавар төрүүлдэггүй муу юм гэж үгүй.
Вольтер

§§§
Ертөнцийн шарилж бvхнийг зулгаах албатай биш! Цэцгийг нь vнэрлээ л явж байя! 
Ц.Хулан

§§§
Хэрэв тэр хүн ерөнхийдөө сайн хүн бол ганц нэг дутагдал цухалзах нь сүйдтэй муу юм биш.
Монтескьё

§§§
Аливаа зүйлийг ямагт болох, бүтэх талаас нь эхлэн бодож төлөвлөж хийвэл үр дүн нь хэзээд өндөр. Байхгүй, бүтэхгүй, чадахгүй гэдэг бодол сэтгэхүйнх нь орон зайг эзэлсэн хүний ажил үйлс ямагт бүтэл муутай, бүтэх ажил нь ч мөнхийн садаатай. Өөдрөг үзэл өсөж дэвжихийн даль жигүүр. Сайн сайханд итгэн зорьж, бүтээгч оргилуун хүслээр жигүүрлэн хичээн зүтгэвэл байхгүй зүйлийг бий болгож, бүтэхгүй мэт төсөөлөгдөж байсан зүйлийг бүтээн цогцлооно. Гутранги үзэлтэн даль жигүүрээ гэмтээсэн бяцхан шувуу мэт. Өөдөө хөөрөн нисье гэж бодлоо ч гэмтсэн далавчтай шувуу нисч үл чадахын адил гутранги үзэл нь хад чулуу дээрээс нь овоолсон мэт доош даран хөдөлгөхгүй.
Н.Багабанди

§§§
Аз жаргал гэдэг бол амьдралыг зөв өнцөгөөр харах оюун ухааны хандлага юм.
Дэйл Карнеги

§§§
      Урлаг шүүмжлэгчид байнга нэг өнцгөөс харж бичдэг. Тэр нь надад сонин биш. Тэд муулж байснаараа жинхэнэ мэдрэмжийг мэдэрдэг бол би ч мөн ялгаагүй. Өөрийн сэтгэлээс бүтсэн уран бүтээлдээ үргэлж “Ок” гэсэн үнэлгээ өгдөг. Хүн өөрийнхөө уран бүтээлийг далдаас магтаж, бусдаас өмөөрч байх нь нэг ёсондоо “вакцин” юм.
Португалийн нэрт балетмэйстер Хьюго Вера


§§§
            Өөрийгөө гутамшигтай амьтан гэж бодохоо боль. Та ийм л байх ёстой.

Карен Хорни

No comments:

Post a Comment