Фридрих Афольф Вильгельм
Дистервег(1790-1866) бол дэлхийн суут сурган хүмүүжүүлэгчдийн нэг юм. Түүний
голлох бүтээлүүд багшлах арга зүйд зориулагдсан байдаг бөгөөд тэрээр сургалтад хэрэглэх дидактикийн 33 дүрмийг баталжээ.
Мөн сургалтын ерөнхий зорилгод сайн үйл, шударга ёс, энэрэнгүй үзэл, шашнаас үл
хамаарсан үзэлд тулгуурласан үндэсний өөрийн ухамсрын хүмүүжлийн ойлголтуудыг
оруулж иржээ.
Түүнийхээр зөв хүмүүжил сурагчийн байгалийн шинж(бие бялдар,
сэтгэл зүйн хөгжил, нас ба хувийн онцлог), соёлын шинж/үндэстний онцлог/, хувийн шинжид тулгуурлах
ёстой. Эдгээрт үндэслэн Дистервег өөрийн дидактикийн дүрмүүдийн 4 бүлэгт
бүхэл бүтэн тогтолцоог боловсруулсан байна. Эдгээр нь өнөөг хүртэл дэлхийн олон
орны үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдийн заах арга зүйн баримжаа болсоор
иржээ. Үүнд:
Нэг дэх бүлэг дүрмүүд:
Сурагчид ба субьектэд хандсан дүрмүүд
- Төрөлх шинжид нь тулгуурлан сурга. Сургалт нь хүний мөн
чанар ба түүний хөгжлийн хуулиудтай зохицох ёстой.
- Сургалтыг сурагчийн хөгжлийн хүрсэн төвшнөөс эхэлж,
түүнийг шат дараалалтайгаар тасралтгүй хөгжүүл.
- Сурагчийн сурах шаардлагагүй зүйлсийг бүү заа. Өөрөөр
хэлбэл насанд хүрсэн хойно нь хэрэг болохгүй зүйлийг сурагчдад бүү заа.
- Үзүүлэн таниулгатайгаар сурга.
- Ойрын зүйлээс холын зүйл рүү, энгийнээс нарийн руу яв.
- Хөнгөнөөс хүнд рүү, мэддэгээс мэддэггүй рүү яв.
- Сургалтыг шинжлэх ухааны хэлээр бус энгийн хэлээр явуул.
- Үргэлж энгийн зорилго тавь. Хүүхдийн оюун ухааныг нэг
зүйлээр олон талаас нь хөгжүүл. Чадварыг ухамсартай нь хослуулж, сурсан
зүйл нь хэрэг болтол хүүхдийг дасгалжуул.
- Хүүхдийн эзэмшиж чадахгүй зүйлийг бүү заа. Мөн
ойлгохгүй байгаа зүйлийг нь бүү сурга.
- Сурагчид сурсан зүйлээ мартахгүй байхад анхаар.
- Хүнд хүнлэг, иргэний, үндэсний боловсрол олго.
- Сурагчийг хөдөлмөрлөж сурга. Ажил хөдөлмөр бол хүний
хоёр дахь төрөлх шинж гэдэгт сурга.
- Сурагчдийн хувийн бие даасан шинжид тулгуурла.
Хоёр дахь бүлэг дүрмүүд:
Сургалтын материал ба обьектод хамаарах сургалтын
дүрмүүд
- Хичээл бүрт тохирсон сургалтын материалыг сурагчийн
хөгжлийн төвшин, хуулиудтай зохицуулан хуваарил.
- Аливаа зүйлийн үндсийг судлахад нилээд цаг зарцуул.
- Аливаа үүсмэл зүйлийг үндэслэхдээ анхдагч эх сурвалжид
нь хандаж түүнээс аливааг гаргаж ав.
- Сургалтын
материалуудыг тодорхой шатуудад хуваарилж, хэсэгчил.
- Дараагийн
материалуудыг мөн хэсэгчилэн тодорхой шатанд хуваарилж, сурагч үе
шаттайгаар ашиглах боломжийг бүрдүүл.
- Дараагийн
шатанд шинэ зүйл үзэхдээ хуучнаа давтах боломжтойгоор материалуудыг
хуваарилж, байрлуул.
- Нэг
төрлийн агуулгатай хичээлүүдийг хооронд нь сайтар холбон тайлбарла.
- Бодит
зүйлээс тэмдэглэгээ рүү шилжих замаар урагшил.
- Сургалтын
аргыг сонгохдоо судлах зүйлийнхээ мөн чанарыг сайтар судал.
- Сургалтын
материалыг бодож олсон ойлголт, ерөнхий загварт бүү тулгуурла. Харин бүх талаас
нь авч үз.
- Дараагийн
заах зүйлээ ерөнхий үйлдлийн замаар бүү үндэслэ. Харин тухайн зүйлийн мөн
чанараас гаргаж ав.
- Сургалтын
агуулга тухайн үеийн шинжлэх ухааны төвшинд тохирч байх ёстой.
Гурав
дахь бүлэг дүрмүүд:
Гадаад нөхцөл, цаг
хугацаа, байрлалтай холбоотой сургалтын дүрмүүд
- Хичээлийг сурагчдын хамт зэрэг явсанаас дараалалтай
явсан нь дээр.
- Өөрийн сурагчийн ирээдүйн байр байдлыг сайтар тооцоол.
- Соёлын шинжид тулгуурлан сурга.
Дөрөв
дэх бүлэг дүрмүүд:
Багшид хамаарах
сургалтын дүрмүүд
- Сургалтыг аль болох сонирхолтой явуулахыг хичээ.
- Сургах үйлд бүх эрч хүчээ чиглүүл.
- Сургалтын материалыг зөвөөр, цээжээр илэрхийлэх чадварт
сурагчдыг сурга.
Сурагчдынхаа ил тод илэрхийлэл, хэл ярианы логик бүтцэд үргэлж анхаар.
- Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүл.
No comments:
Post a Comment