Шүүмжлэл
§§§
Шүүмжлэл энэ
бол сэтгэлгээний үнэт хэсэг, гэхдээ дан үүгээр бүх сэтгэлгээг орлуулж
болохгүй. Зүйрлэвэл машины нэг
дугуйтай л адил. Өөрөө дангаараа гайхамшигтай, гэвч өөрөө дангаараа хангалтгүй.
Эдвард де Боно
§§§
Тун нь ихэдчих юм бол эмийн үр дүн
гардаггүйчлэн шүүмж зэмлэл шударга ёсны хэм хэмжээнээс хальж болохгүй.
Шопенхауэр
§§§
“Өөрөө
юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй” зан авир бол яах аргагүй өвчин юм.
Д.Ганхуяг
§§§
Зүгээр л хараагаад нулимаад суухаар
цаад шалтгааныг нь олох, тэгээд засч залруулахад нь хувь нэмрээ оруулбал
зүгээрсэн.
Б.Батбаяр
§§§
Сүүдэргүй
чулуу гэж хорвоод байхгүй. Монголчууд уг нь гэрэл гэгээгээрээ сүүдрээ идэж
ирсэн. Гэтэл одоо сүүдрээ идэж амьдарч байгаа юм уу гэж гутаж байна.
Б.Лхагвасүрэн
§§§
Түүхийг
муулах хэрэггүй. Муулаад ч түүх хэвээрээ л байдаг. Болоод өнгөрсөн учраас
өөрчлөгддөггүй. Гэтэл манай зарим сэтгүүлч өнгөрснийг муулж бичээд л байдаг.
Харин одоо үеийг шүүмжилбэл засарна.
Л.Түдэв
§§§
Шүүмжлэлд
хэт мэдрэг хүн ажлаа явуулж чаддаггүй шиг шүүмжийг огт авдаггүй хүн их аюултай.
Шүүмжлэлийг шинэтгэл болгосон нь ЯЛДАГ.
Цэндийн
Баатархүү
§§§
Шинэ залуу үеэ, чадах
болоод чадахгүй юмаа ч хийж суръя! гэж бодож яваа үнэн сэтгэлтнүүдээ битгий
гомдоож гоочлооч!
Б.Лхагвасүрэн
§§§
Хүний ухаан элдэв балай сэжиг
таамгаар дүүрэн байдаг.
Хольбах
§§§
Бид ярьж чадахгүй зүйлийнхээ тухайд
зүгээр л дуугүй орхичих ёстой.
Людвиг Витгенштейн
§§§
Загас
барьж байгаа хүний дэгээг загас барьж чадахгүй байгаа, дэгээгүй/эсвэл дэгээ
муутай/ хүн муулаад байдаг.
§§§
Хүмүүст
алдааг нь хэлэх хэрэггүй. Ухаантай нь өөрөө олчихно. Дундаж нь талархаж хүлээж
авахгүй. Тэнэгүүд нь хэлээд ч ойлгохгүй.
§§§
Шүүмжлэхдээ доромжилж, илчлэхдээ
гүтгэж, эрэн сурвалжлахдаа ул шагайгаад байж болохгүй.
СГЗ, Сэтгүүлч Ц.Дашдондов
§§§
Та бусдыг шүүмжлэхдээ тэр хүний хэн бэ? гэдгийг биш харин өөрийнхөө хэн
бэ гэдгийг харуулдаг.
Уэйн
Дайр
§§§
Бродвейн урлаг хатуу шүүмжлэлийн дүнд сайжирсан. Хятад л гэхэд соёл урлагтаа дэлбэрэлт хийхийн тулд 1992 оноос гүн гүнзгий
шүүмжлэлийг өрнүүлж эхлээд байна. Урлагийн
бүтээл сайн, эсвэл муу болсныг шүүмжлэгчид л хэлдэг. Шүүмж бич. Тэгвэл
соёл, урлаг хөгжинө. Шүүмжлэхдээ
тухайн зүйл яагаад чухал гэдгийг тайлбарлаж бай.
“Arts
Journal”-ын эрхлэгч, сэтгүүлч Дуглас Макленнан
§§§
Сайн шүүмжлэл гэдэг тухайн зүйлийн гол дутагдалыг олж харсан байх учиртай.
Харин үүний оронд аар саар, жижиг зүйлсийг алдаа хэмээн онцолж, түүгээрээ чиний
уран бүтээлийн гэрэл гэгээ, ололтыг бусниулах гэж буй бол тийм шүүмжлэлийг бүү
тоо.
No comments:
Post a Comment