Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Мөнгөтэй харьцах ухаан

Share & Comment
Мөнгөтэй харьцах
Ухаан



§§§
Мөнгө бүхнийг гүйцдүүлэх чадалтай гэж үздэг хүмүүс мөнгөний төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг..  
                                                                                                            Пьер Буаст

§§§
Юуг ч мөнгөний төлөө хийж болохгүй.
Периандр

§§§
Хөрөнгө баялгийг нэмэгдүүлэх нь хэрвээ оюун санааны хүчин чармайлттай зэрэгцэхгүй л бол харин ч аюул уршиг тарьж мэднэ.
Анри Бергсон

§§§
Ухаантай хүний хувьд мөнгө зүрх сэтгэлд биш, харин  уураг тархинд оршдог юм.
                                                                                                               Жоннатан Суивт

§§§
Хямгач хүн хамгаас баян, харамч хүн бүхнээс ядуу.  
                                                                                                            Шамфор

§§§
Үрэлгэн байдлаас болгоомжлох хэрэгтэй. Өчүүхэн жижиг цоорхой ч агуу том хөлөг онгоцыг живүүлэх чадалтай. 
                                                                                                Бенжамин Франклин

§§§
Баян болохыг хүсвэл сэтгэ. Үнэхээр сэтгэлгээ бол эд юмс, мөнгөн эсвэл ямар нэгэн материаллаг үнэ цэнэтэй зүйл болгох цэлмэг санаа, няцашгүй зориг, халуун сэтгэл юм.
Наполеон Хилл

§§§
Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ. Зарим үед хулгайлсан хөдөлмөр.
Огюст Бланки
§§§
Буруу замаар олсон олзноос гарз нь дээр.
Хилон

§§§
Эд хөрөнгийн үнийг олж авч байж мэддэг. Найз нөхрийн үнийг алдаж байж таньдаг.
Жан Пети-Сан

§§§
Намайг бага байхад найз нөхөд, гэрийнхэн маань нэгэн баяраар надад нилээд их мөнгө бэлэглэв. Би дэлгүүр гарч юм авахаар явж байснаа замд тааралдсан нэг жаалын гартаа барьсан шүглийг шохоорхож бүх мөнгөө нэг шүгэлнээс өгч орхилоо. Гэртээ ирэхэд  ах, эгч нар маань намайг ямар наймаа хийснийг сонсоод, уг шүглийг  би дөрөв дахин их үнээр авсныг хэлж, илүү гарзадсан мөнгөөрөө юу юу авч болох байсныг тайлбарлалаа. Тэд миний тэнэгийг шоолж инээлдэхэд би өөртөө гутарч уйлж билээ. Yүнээс хойш би насан туршдаа ямар нэг зүйл худалдан авахдаа өөрөөсөө энэ нөгөө шүгэл биш биз гэж асуудаг болсон.
Бенжамин Франклин

§§§
Цаг хугацаа гэдэг бол энэ хор­воо­гийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм. Чулууг хүртэл цаг хугацаа хөгш­рүүлж өгөршүүлдэг юм. Хүнд бол энэ нас ганцхан удаа л заяах тул тэр хөрөнгөө зөв, ариг гамтай зарцуулах ёстой.
Л.Түдэв
§§§
Мөнх амьдрах юм шиг тийм харамч хүмүүс байх юм. Бас маргааш үхэх юм шиг тийм үрэлгэн хүмүүс ч байх юм.
Аристотель

§§§
Хөрөнгөө үрэн таран хийхгүй байя гэвэл орлогынхоо тэн хагасыг цааш нь хийж бай. Хэрэв өсгөж арвижуулья гэвэл гуравны хоёрыг нь нөөцөлбөл зохино.
                                                                            Францын гүн ухаантан  Ларошфуко

§§§
Чи мөнгөөр байшин худалдаж авч болно. Гэхдээ гэр орныг биш. Чи мөнгөөр ор худалдаж авч болно. Гэхдээ унтах нойрыг биш. Чи мөнгөөр эм, эмчийг худалдаж авч болно. Гэхдээ эрүүл мэндийг биш. Чи мөнгөөр албан тушаалыг худалдаж авч болно. Гэхдээ хүндэтгэлийг биш. Чи мөнгөөр цус худалдаж авч чадна. Гэхдээ амь амьдралыг биш. Чи мөнгөөр биеэ үнэлэгчийг авч болно. Гэхдээ хайр сэтгэлийг биш.  Чи мөнгөөр цаг худалдаж авч болно. Гэхдээ цаг хугацааг биш.
Хятадын эртний сургаал үг

§§§
Мөнгө мөнгийг төрүүлдэг.                                                                              
Томас Фуллер

§§§
Гудамжинд уйлж сууснаас машинд уйлж суух нь хамаагүй дээр/Баян байснаар бүхнийг шийдэхгүй  байж болно. Гэхдээ ядуу байснаас дээр/.
   Марсель Райх-Раницкий

§§§
Миний ядуу аав надад “Роберт минь, чи өндөр цалинтай ажилд орохын тулд сургуульд явах ёстой гэдгийг ойлгож байна уу” гэж хэлдэг байлаа. Ядуу аавын минь үнэт зүйл нь ажилчин болох явдал байжээ. Тэр хүүдээ аюулгүй, тогтмол цалинтай ажил, албан тушаалыг хүсч байсан юм.    Харин баян аав минь “Роберт чи үнэхээр баян болохыг хүсч байгаа бол бизнесийг бий болгоход суралц гэж хэлсэн. 
Роберт Киосаки

 §§§
Хөлс гаргахгүйгээр баяжихгүй.

Наполеон Хилл
Ангилал:

1 сэтгэгдэл:

  1. Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан.

    Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.

    тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com

    ReplyDelete

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /