Эх
сурвалж:
Хэрхэхийг гагцхүү
тэнгэр мэдэх биз.
... Жамухтай би тавин жилийн өмнө танилцсан. Сургуульд ороогүй байхад
аав минь надад “Нууц товчоо” уншиж өгдөг байлаа.
Жамух байгаагүй бол Тэмүүжин Чингис болохгүй байсан. Жамух
Тэмүүжинг аварсан, тэтгэсэн, тусалсан, босгож ирсэн, дараа нь хурцалсан.
Энэ хоёр аугаа хүн ижил нэг л зорилготой байсан нь: Нэгдсэн,
хүчирхэг Монгол улсыг буй болгох.
Жамух бол Тэмүүжингээс юугаараа ч дутахгүй аугаа жанжин,
хүчирхэг удирдагч, ухаан төгс нэгэн. Хаан ширээнд очих бүрэн эрхтэй дээд
язгууртан.
Харин тэр Чингис хааныг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй
байлаа. Чингис хаанаар толгойлуулсан хүчирхэг Монгол байснаас хэнд хэрэггүй
тархай бутархай овгууд биенээ мэрэлцэн сульдаад хэвтэж байсан нь дээр гэж
үзсэн. Өөрийн байгуулалцсан болгоноо нураахаар тэрээр адгийн бүх шааруудтай
нийлсэн. Хорэзмийн шах Махамудтай хүртэл нийлж эх нутаг элгэн садан руугаа
дайрч байсныг урвалт гэхээсээ шаралхал гэж тайлбарламаар. Нийлсэн шаар
шавхруунуудаа тэрээр үзэн яддаг байсан. Дээрэмчний толгойлогч болсон язгууртан
ямар олиг байх билээ. Гэвч хүчирхэгжин өндийж байгаа Монголын төр, түүнийг
удирдаж байгаа Чингис хааныг илүүтэй жигших болжээ. Гэвч эцэст нь өнөө шаарууд
нь Жамухыг баривчлан их хаанд авчирч өгсөн шүү дээ.
Аугаа Жамух нэгдсэн Монголыг толгойлсон бол Чингисээс ч илүү
амжилт олох байсан юм билүү, хэн мэдлээ. Гэвч түүх өөрөөр шийдсэн юм. Учир нь
түүх өөрийнхөөрөө л шийддэг.
0 сэтгэгдэл:
Post a Comment