Facebook Page Like

2015/02/12

Ц.Элбэгдорж: Сэтгэлгээний хувьсгал

Share & Comment
Эх сурвалж:


Би тэр жил их ичиж билээ. Дэлхийн нэртэй их сургуулийн оюутан болсон эхний өдөр. Асуудал шийдэх даалгавар авлаа. Ангийн маань оюутнууд гурван хэсэг болж хуваагдаад, аль нь хамгийн сайн хариу олохоороо уралдах болов. Надад тэр асуудлын шийдэл тун хялбар санагдаж байв. Хэрхэн түүнийг шийдэх гэж тархиа зовоосноос, шийдүүлэхгүй байхын төлөө ажиллах нь амар санагдлаа. Тэгээд би саналаа хэллээ. Манайд ярьж заншсанаар хэрхэн “хор найруулах” тухай ярив.

Тэнд янз бүрийн орноос ирсэн, залуу бас дундаж насны долоо найман оюутан байсан юм. Тэд миний саналыг маш хачирхаж сонссон боловч нэг нь ч миний шийдийг хөгжөөн ярьсангүй. Өөр өөрийнхөө саналыг хэлж, цаасан дээр буулгаж, тухайн асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдэх тухай надаас тэс ондоо юм ярьж эхэллээ. Би тун эвгүй байдалд орж, өөрийн хэлсэн санаанаасаа улайстлаа ичиж билээ. Их ичиж, их гэмшиж, түүнээс хойш аливаа зүйлийг болгох, бүтээх, эвлүүлэх талд нь боддог, хийдэг, хэлдэг болох гэж мэрийсэн дээ.

Асуудалд хандах буруу хандлага, бохирдсон сэтгэлгээ, бохир аргаасаа тэгтлээ их ичсэн хэрэг. Одоо эргээд бодохоор ч ичис хүрдэг. Хүн бол сэтгэлзүйн амьтан. Сэтгэхүй бол амархан сэрж, бас хүсвэл, гэмшвэл, ухаарвал өөрчлөгдөж болдог эд.

Монголын зовлон
        ...  Юмыг бүтээх биш нураах нь сайхан юм шиг. Мөнгө хүчээ үйлдвэрт, бүтээн босголтод биш нэгнээ харлуулах, гутаах төлбөрт зориулах нь хожоотой мэт харагдах боллоо. Ингэж л эх орноо “хайрлах” нь зөв мэт. Ийм байдалд олон нийт ч автаж, түүнийг сөрсөн хэсэг нь улам нүд үзүүрлэгдэх янзтай.

        . . . Хагалах нь хэн нэгэнд ашигтай байгаа учраас л тэр. Дээр нь чөтгөрийн тойрогт хэт удаан амьдарсаных. Тойргоос гарах арга олсныгоо тэндээс гараад амьдрах өөр арга олоогүй бусад нь татаж унагадаг. Шулуун замаар ч бид явж чадахаа байсан.   нь урдахиа дэгээдэж унагадаг. Бүгд ороолцолдож унасан дороо хий эргэсэн хүмүүс. Одоо энэ байдлаа ухаарах цаг болсон. Ийм байдлаа өөрчлөхгүй бол бид өөдлөхгүй. Монгол хөгжихгүй.

         ...  Дотроо тамираа бартал үзэлцээд байх, тийм илүүдээ гарсан  нөөц, чадал бидэнд байхгүй. Сиймхий ч бай Монгол бол бидний л гэр орон. Саар ч бай, муу ч бай бид л гэр орноо өөд татах учиртай. Монгол Монголоо дэмжиж байж л бид бүгдээрээ өөдрөг амьдарцгаана.

             ... Явж явж Монголчуудын үндсэн эрх ашиг бол манай улс орны хөгжил, дэвшил. Монголын ард түмний эрх чөлөөт, сайн сайхан амьдрал. Бидний орхих ёстой зүйл бол хоцрогдол. Тэр тусмаа сэтгэлгээний хоцрогдол. Энд л бид хувьсгал хийх хэрэгтэй байна.


          ... Монголчууд бидний өнөөгийн зовлон бол гэнэт муу нийгэмд орсондоо ч биш, гэнэт баахан муу хүн сонгосондоо ч биш. Энэ байдал сайжрах л байх. Гэхдээ дүн нуруу нь үүнээс их дээрдэж, бас дордохгүй байх магадлалтай. Монголчууд бидний зовлонгийн ихэнх нь хүн бүр өөрөө өөрийгөө хариуцах болсоноос л үүдээд байгаа юм. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө хариуцаад, хувь заяандаа эзэн болоод, ажил амьдралаа аваад явчихвал манай өнөөгийн зовлонгийн ихэнх нь шийдэгдэнэ. Хүний өмнөөс бид эрх чөлөөтөй болоогүй. Өөрсдийгөө бодож л эрх чөлөөг сонгосон. Гэхдээ эрх чөлөө бол ухаан шаарддаг сонголт. Тэвчээр шаарддаг сонголт.

     ...  Ёс зүй гэдэг бол хүнээс өөрөөс нь эхэлдэг зүйл. Ёс зүйтэй хүн бол харанхуйд ч ёс зүйтэй байдаг. Хэн ч хараагүй байхад ёс зүйтэй байдаг. Хээр эзгүйд ч, хэтэвч дүүрэн мөнгөний өмнө ч ёс зүйтэй байдаг. Муу үйлдэл өөртөө л гай тарьдаг. Бид Монголын сайныг үзэх гэвэл бие биенийхээ мууг харах гэж хоорондоо ил далд дайсагналцах хэрэггүй юм.

Манай түүхэнд гарсан их өөрчлөлт, хувьсгал, дэвшил бүхэн Монгол хүний сэтгэлгээний өөрчлөлт, хөгжлөөс ангид байгаагүй нь ажиглагддаг. 

“Аливаа юмыг сайн талаас нь хар.
Болох талаас нь бод. Бүтээх талаас нь зүтгэ.”

Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Жич: Монгол бол миний хөгшин аавын (өвөөгийн) нэр.
2015 оны 2 дугаар сарын 12
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /