Жон Нэйсбитт
Ирээдүйн талаар
Жон Нэйсбит бол Харвард, Юта, Корнэллийн их
сургуулиудад суралцсан, IBM, East Kodak гэсэн компаниудад ажилласан
ажлын туршлагатай, Жонн Кеннедигийн боловсролын бодлогын зөвлөлд туслах, Линдон
Жонсоны тусгай зөвлөхөөр ажиллаж байсан хүн юм. Тэрээр 10 жил хийсэн судалгаан дээрээ
үндэслэн 1982 онд Megatrends номоо бичсэнээр дэлхийд танигдсан нэр хүндтэй футурлогч
болсон ажээ.
Түүний анхны номыг хэвлэгдэхэд америкчууд хэлж,
зөгнөөд байгааг нь төдий л сайн ойлгохгүй байсан гэдэг. Харин 1990-ээд оны
эхээр хэлсэн бүхэн нь бодит байдал болж хувирахад суу ухааныг нь биширсэн байна.
Жон Нэйсбит 1990 онд Megatrends 2000 номоо хэвлүүлсэн бөгөөд энэ номд АНУ-ын
нийгмийг 2000 он хүртэл тодорхойлох өөрчлөлтийн 10 суурь хандлагыг томъёолжээ.
Хандлага
1.
Аж үйлдвэржилтийн нийгмээс мэдээллийн нийгэм рүү
Хандлага
2. Механик
тоног төхөөрөмжийн технологиос өндөр зэрэглэлийн нарийн
технологи руу
Хандлага
3.
Үндэсний эдийн засгаас дэлхийн эдийн засаг руу
Хандлага
4.
Урт хугацааны төлөвлөлтөөс богино хугацааны төлөвлөлт рүү
Хандлага
5.
Төвлөрсөн удирдлагын уналт
Хандлага
6.
Төрийн/байгууллагын/ халамжаас өөртөө туслах ухаан руу
Хандлага
7.
Төлөөллийн ардчиллаас оролцооны ардчилал руу
Хандлага
8.
Шаталсан бүтцээс сүлжээний бүтэц рүү
Хандлага
9.
Умардаас өмнөд рүү/Манай орны хувьд хөдөөнөөс хот руу
Хандлага
10.
Нэг сонголтоос олон сонголт руу
Жон Нэйсбитийн
томъёолсон эдгээр 10 суурь хандлага одоо ч нөлөөллөө алдаагүй. Манай нийгмийн
хувьд эдгээрийн ихэнх нь тун хүчтэй ажиглагдаж байна.
Жон Нэйсбитт ирээдүйн
чиг хандлага, түүнтэй холбоотойгоор юуг анхаарах ёстой талаар дараах зүйлсийг
хэлсэн байдаг.
§§§
Стратегийн
алсын хараагүйгээр стратеги төлөвлөлт
ямар ч хэрэггүй.
§§§
Ирээдүйг
урьдчилан харах хамгийн үр дүнтэй арга
бол өнөөдрөө сайн ойлгох явдал юм шүү.
§§§
Мэдээллийн
нийгэмд боловсрол нь ёс төдий зүйл биш, харин хүмүүсийн хөгжил, орлогыг
тодорхойлогч гол хүчин зүйл байна.
§§§
Бид
мэдлэгээр ангаж байгаа хэрнээ мэдээлэлд живж байна.
§§§
Мэдээллийн
шинэ нийгэмд хэрэгцээт мэдээллийн хомсдолтой байх тул интуитив чадварын ач холбогдол өснө.
§§§
Ирээдүйн
нийгэмд технологитой холбоотойгоор дараах хоёр сонголт бий болно. Хүмүүс шинэ
технологитой зохицсон хариу үйлдэл хийх эсвэл тэр технологийг үгүйсгэх. Хүн
төрөлхтөн бид технологийн гайхамшгийг өөрийн оюуны хэрэгцээ, шаардлагатай
тэнцвэржүүлж сурах ёстой.
§§§
Өөрчлөлтийн
хурд ихтэй нөхцөлд шаталсан бүтэц үр дүнгүй.
Хүмүүс үзэл бодол, мэдээлэл, нөөц баялгаа сүлжээний бүтцээр
солилцоно. Үүнд хамгийн чухал нь хүмүүс хэрэгцээ
шаардлага, үзэл бодлоороо нэгдэж, түүн
дээрээ тулгуурлан сайн дураараа холбоо харилцааг үүсгэх явдал байх юм.
§§§
Чиг
хандлага яг л морь шиг, чиглэсэн зүгийг нь дагавал унахад тийм ч хэцүү биш.
§§§
Шинэ
цагийн лидер бол тушаал, захирамж өгөгч биш, харин туслалцаа, дэмжлэг үзүүлэгч
байх ёстой.
§§§
Эрх
мэдлийн шинэ эх сурвалж нь цөөнхийн гар дээрх мөнгө биш, олонхийн гар дээрх
мэдээлэл байх юм.
§§§
Бид
компанийн нийгмээс хувиараа аж ахуй эрхлэгчийн нийгэм рүү шилжиж байна.
No comments:
Post a Comment