Facebook Page Like

2015/02/01

Онч үгс: Ирээдүй судлал

Share & Comment
Ирээдүй судлал
/Futurology - Футурлог/




§§§
Таамгаар мэргэлэх төлөгчөөс замаа мэддэг илжиг дээр.
Виктор Мари Гюго
§§§
Нэгэн орчинд мэндэлсэн хүн өөр орчинд өсөж бойжих болсноор хүмүүсийн амьдрал маш түргэн өөрчлөгдлөө.
Маргэрет Мийд, АНУ-ын хүн судлаач

§§§
Өчигдрийг ухаарсан цагт л маргаашийн талаарх төсөөлөл бүдэг, бадаг бий болох боломжтой. Тэгэхээр өчигдрийг зөв ухаарахгүйгээр өнөөдөр, маргаашийн асуудлыг авч үзнэ гэдэг хэцүү.
Н.Жанцанноров

§§§
Аливаа мэдлэг, туршлагын гол зорилго нь урьдчилан харах, зөгнөх. Шинжлэх ухааны утга учир нь ирээдүйг тодорхойлох ба тайлбарлах.
Бэсүд Ч.Эрдэнэ
§§§
Холын бодол үгүй аваас ойрын зовлон отно.
Күнз

§§§
Санаагүй тарвага
Салаагүй нүхтэй.
§§§
Бид үр хойч үедээ ямархуу ертөнцийг бэлтгэж байна вэ?
Ричард Рорти

§§§
Аугаа их хүн эрин үеэсээ түрүүлж явдаг. Ухаантай хүн ямар ч замд цаг үетэйгээ хөл нийлдэг. Зальтай хүн тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээдэг. Тэнэг хүн цаг үеийнхээ замд тээглэдэг.
Эдуард Бауэрнфельд

§§§
Манай ажилтнуудын хэн нэг нь зөвхөн зааврын дагуу ажилладаг бол би түүнийг халах тогтоол гаргахдаа харамсахгүй.
Рожер Смит/General Motors  компанийн захирал/

§§§
Алдаанаас сэргийлэх бэлэн аргуудын нэг нь өөртөө хяналттай байж, гишгэсэн мөрөө эргэн харж, гишгэх мөрөө урагш харах дадал.
Н.Багабанди, Титэм үг

§§§
Нийгмийн асар олон тогтолцоо XX зуунд зэрэгцэн оршиж, хамгийн олон хувьсгал гарч, өчигдөр-өнөөдөр-маргааш гурвын ялгаа анх удаа дэндүү эрс тэс тодрон харагдах болсныг бид мэднэ.
Г.Аюурзана
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /