Facebook Page Like

2015/02/01

Бодит сэтгэлгээ

Share & Comment
Баатарын Батаа
Бидний Өв Соёл
Бодит сэтгэлгээ

Мууг нь хараад явбал Монгол шиг муу муухай газар байхгүй бөгөөд тэгэж үздэг, боддог, итгэдэг хүмүүс зөндөө. Сайныг нь олж харъя гэвэл, Монгол маань ихээхэн сонирхолтой газар орон. Энэ л хангалттай.  
Бэсүд Ч.Эрдэнэ

Хүн төрөлхтөний аж төрөхүйн түүхэн замналыг нүүдлийн ба суурьшмал гэж 2 ангилж болно. Монголчууд бид аж төрөхүйн нүүдэлчин хэв маягийг өнөө үеийг хүртэл хадгалж үлдсэн цөөхөн үндэстний нэг билээ. Тэр дундаа энэ нь нүүдэлчин монгол гэсэн өвөрмөц, бодит соёл болж үлдсэн юм. Энэ соёлын үндэс нь байгаль, түүнтэй амин шүтэлцээтэй мал аж ахуй байдаг. 
Монгол хүний багш бол мал юм! Ишш арайч дээ мал бидний багш байхдаа яахав гэж…  олон хүн эгдүүцэх хэдийч энэ бол үнэн!
Н.Жанцанноров

Байгалиа, малаа шүтсэн монгол амьдрал монгол хүнийг бодитоор сэтгэдэг болгон төлөвшүүлсэн бөгөөд энэ цагийн дэлхий ертөнц сэтгэлгээний энэ талыг тун их чухалчилж байна. Учир нь цахим технологийн хөгжил хүйтэн хөндий, хийсвэр, хуурмаг орчинг бий болгосноор хүний нийгэм бодит сэтгэлгээний хомсдолд орсон юм.
  

 Энэ зурагт хөдөөгийн эгэл амьдралын нэгэн дүр зураг харагдаж байна. Байгаагаа ашиглаад/юмханыг юм болгоод/ хэрэгцээгээ хангаж, энгийн байж чадаж байгаа нь энэ ахуйн гайхамшигт чанар билээ.

Хүний үнэн төрх, мөн чанар гэдэг ховордсон зүйл. Гагцхүү монголчуудад үлдсэн бололтой. Монгол руу үе үе ирэх шалтгааны нэг нь энэ. Яагаад ч юм Монгол руу ирэх хүсэл үргэлж төрдөг. Би Монголд ирээд шууд хөдөө явдаг. Хүн амьтангүй энэ зэлүүд орчин миний онгодын эх булаг юм болов уу. Тэндээс их сонин мэдрэмж төрдөг. Гэр бүлийнхэн маань миний өөрчлөгдсөнийг гайхаж байна. Байгалийн унаган төрхөө хэвээр нь авч үлдсэн та нараар бахархаж байна.  
Португалийн нэртэй балетмэйстер Хьюго Вера

Тэмүчин хөвгүүнийг Чингис хаан болтол нь сургаж хүмүүжүүлэх Аристотель нь байгаагүй. Тэгвэл хэн, юу? Ердөө л нүүдэлчин ахуй амьдрал, овог аймгуудын өрсөлдөөн тэмцэл. Энэ бүхэн юунд сургасан юм? Бодит сэтгэлгээнд! Тэр нь тэгвэл юу юм? Байгалийн зүй жамаар сэтгэх нь бодит сэтгэлгээ. Бодит сэтгэж сурваас Чингис. Өнөө үед байгалийн жамаар бодит сэтгэх үйлийг шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм шүү дээ.
Бэсүд Ч.Эрдэнэ

Өглөө бүхэн сав шимийн ертөнц тэнгэр, газартайгаа харьцаж, малын бэлчээр, цагийн байдлыг шинжих нь Монгол уламжлалын үндэс. Эгэл ахуй, нүүдэлчдийн мэдрэмж тэлэх язгуурлаг орчин бол Монгол ухааны их  сургууль болдог. Ийм л өв соёлыг бүтээсэн ард түмэн дэлхийн хэмжээнд дэглэм журмыг тогтоож, хууль ёсыг сахиулан хүн төрөлхтний хөгжлийг 300 жилээр урагшлуулсан нь үнэн.
С.Эрдэнэболд

Монголчуудын эртнээс бий болгосон соёл бол хүн төрөлхтний нийтлэг соёлд онцгой байр суурь эзэлдэг. Нүүдэлчин монголчуудын байгаль, эх дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт соёл, сэтгэлгээ, хуримтлуулсан мэдлэг туршлага орчин үед асар үнэ цэнтэй юм. Үүнийгээ бид дэлхий нийтэд таниулж сурталчлах тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай. Бидний хуучин хоцрогдсон гэж үздэг зүйлүүд үнэд орж байна. Ер нь энэ цаг үе монголчуудын хувьд аль ч талаасаа дахин сэргэлтийн гэж хэлж болохоор. Хэрхэх нь монголчууд өөрсдөөс минь шалтгаалах учраас 50, 100 жилийн дараа олон улсад сайны жишиг улс бий болгоход соёлын гүйцэтгэх үүрэг асар их. Монгол орны эрчимтэй хөгжлийг зөвхөн нүүрс, уул уурхайгаар бус энэ бүхний суурийн суурь нь бидний соёл юм гэдгийг хүмүүс ойлгож байгаа болов уу.
Э.Сонинтогос

Яг энэ өдрүүдэд Монголд бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс ирсэн хэдэн хүн говийн онгон байгаль, хангайн сүрлэг уулсын хормойд бясалгал хийж сууна. Материаллаг амьдралын хэв маягаас оюунлиг амьдралд шилжих тэр гарц Монголын тал нутагт байна хэмээн эрж ирсэн хүмүүс. Нүүдэл хармагц идээ, цайгаа барин тосож очдог, уярч нялхарсан ингэний нулимстай хамт мэлмэрдэг, уул, ус, нар саранд цай, сүүгээ өргөдөг энэ ард түмний амьдралын ухаан эх дэлхийн хүмүүсийг цэвдэгшлээс аврах гарц хэмээн тэд зорин иржээ. Ертөнцийн галыг таслалгүй манаж ирсэн нүүдэлчин Монголд хүмүүний сэтгэлийн галыг нь ч мөн бөхөөхгүй авч явах хувь заяа ногдсон гэдэгт тэд итгэдэг ажээ.
Б.ЦАЦРАЛ, Мөс, 2011 оны 10 сарын 24

Хэрэв бид гадны соёлоос авах зүйл байдаг бол түүнийгээ монгол хөрсөнд монголжуулан, монгол ахуй зан үйлд  тохируулан суулгах ёстой бөгөөд энэ нь өнөөдөр монголын боловсролын тогтолцоонд гарч буй “ үнэн бодит ахуй” ба харийн соёлыг буулгах гэсэн мөрөөдлийн “хуурамч ахуй” хоёрын дунд хавчуулагдсан монголын үрс хөөрхийлэлтэй яа. Өөрөөр хэлбэл өнөөгийн монголын боловсролын тогтолцоонд гарч буй “хэзээ ч биелэгдээгүй хүслэн” буюу “хэзээ ч биелэгдэхгүй хүслийн” хойноос тэмүүлж буй “төөрсөн бодлого”   буюу “зөрчилт бодлогыг” халах цаг болжээ гэж үзэж байна. 

Бямбадоржийн Энэрэл/Боловсрол судлалын магистр/
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /