Facebook Page Like

2015/02/01

Монгол үлгэр: Тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир

Share & Comment
Тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир 
буюу Латерал сэтгэлгээ




Урьд бурхан монгол тооллын арван хоёр жилд адгуусан амьтны нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрийг шулуухан тохоогоод арван хоёр дахь буюу 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулж булаацалджээ. Бурхан аль, алиныг нь гомдоохгүйн тулд "Өөрсдөө шийд" хэмээн айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь 12 жилийн түрүүчид тохоогдохоор болж, мэлзээ тогтоосон ажээ. 

Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч аваад баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж, ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ хэмээн хашгирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл, хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдсан гэнэ. 

Гэвч тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь: 
1. Хулгана чихтэй
2. Үхэр гэдэстэй
З. Бар тавагтай
4.Туулай хамартай
5. Луу биетэй
6. Могой нүдтэй
7. Морин дэлтэй
8. Хонин ноостой
9. Мичин бөхтэй
10. Тахиа өрвөлөгтэй
11. Нохой гуятай
12. Гахай сүүлтэй

Сургамж:

  1. Хулгана бие багатай ч оюун ухааны чадлаар тэмээнээс хамаагүй том ажээ. Нар мандахыг түрүүлж  харахын тулд зүүн зүг харан зогсох нь мэдээжийн мэт байтал хулгана нэн өвөрмөцөөр сэтгэж, баруун зүгийн уулыг харж зогсохыг илүүд үзэв.
  2. Энэ үлгэрт уран сэтгэмж, дүрслэх ур маягийн аргаар утга санааг энгийнээр ойлгуулжээ.
  3. Тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир гэсэн санаа нь үлгэрийн үйл явдлыг сэргээн сануулж байх гох дэгээ/peg method/ болж өгч байна.
  4. Тэмээнд 12 жилийн бүх амьтны шинж иж бүрэн байгааг нь харуулсан нь монголын ард түмний ажигч гярхай чанарыг илтгэж байгаа юм
Ангилал: ,

7 сэтгэгдэл:

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /