Логик сэтгэлгээ
/Тунгаан бодохуй - Critical Thinking/
Логик
§§§
Логик бол сэтгэдэг хүмүүсийн
бурхан.
Лион Фейхтвангер
§§§
Логик сэтгэлгээг нэг бол сааталд
оруулж будилуулах, нөгөө бол урамшуулан тэтгэх нь сэтгэлзүй юм.
Ч.Эрдэнэ
§§§
Өвчний
хорыг эмээр дарах
Санааны хорыг эргэцүүллээр дарах
Санааны хорыг эргэцүүллээр дарах
§§§
Дуугаа өндөрсгөхийн оронд
үндэслэлээ сайжруул.
Дэсмонд Туту
Саруул ухаан/рациональ сэтгэлгээ/
§§§
Саруул ухаанаас ангид ухаан бол
хоёр дахин солиорол.
Грасиан
§§§
Мэргэн ухаан саарал юм. Харин амьдрал, шашин хоёр
түмэн өнгөөр дүүрэн.
Людвиг Витгенштейн
§§§
Мэргэн ухаантай хүн өөрөө шүлэг
бичдэггүй ч гэлээ яруу найраг, хөгжмийн талаар голч үнэн шүүн цэгнэх чадвартай
байдаг.
Эпикур
§§§
Зөв, эрүүл сэтгэж
сурсан хүн бол хэзээ ч, хэнийг ч хоосон дагадаггүйгээс гадна үнэн зүйлийг ямар
ч нөхцөлд/тэр ч бүү хэл өөрийн чинь эрх ашигт халгаатай байсан ч/ хүлээн
зөвшөөрч чаддаг.
§§§
Ухаант хүн гэрээс холдолгүй хорвоогийн бүх зүйлийг мэдэж,
цонхоороо шагайлгүйгээр тэнгэрийн зам мөрийг бүгдийг таньж чаддаг. Юмыг
харалгүйгээр шууд нэрлэж, юу ч хийхгүй мөртлөө бүхнийг хийж амжуулдаг.
Лао-цзы /Хятадын эртний гүн ухаанч/
Математик ба логик
§§§
Одоо үед логик нь улам бүр
математик, математик нь улам бүр логик шинжтэй болон хөгжив. Логик бол
математикийн идэр үе, математик бол логикийн эрийн цээнд хүрсний гэрч болой.
Бэртран Рассэл
§§§
Математик
сэтгэлгээ үйл ажиллагааг товчилж байдаг юм. Тэгэхээр үйлдэл цөөхөн байх нь
аргагүй.
Ч.Эрдэнэ
§§§
Математик бол хийсвэрлэх сэтгэлгээний хамгийн
хүчирхэг аппарат бөгөөд хийсвэрлэлийг ашиглан логиктойгоор тооцон бодох ухаан
юм.
Оюун дүгнэлт
§§§
Оюун ухаан нь дүгнэлтэнд
хүргэх галт тэргийг хөдөлгөх үнэн илэрхийлэл босгоход чиглэгдэж байдаг.
Мэл Томпсон
§§§
Ой сайтай хүн тэнэг хүн ишэлж ярих
жишээ баримтаар дүүрэн явдаг ч ямар нэгэн дүгнэлт гаргалгаа хийж чаддаггүй.
Үүнд л хамаг учир нь байгаа юм.
Вовенарг
§§§
За, үгүй гэсэн үгс хичнээн
богинохон хэдий ч хамгийн буурьтай эргэцүүллийг шаарддаг.
Пифагор
§§§
Онолыг ажиглалтын үр дүнгээс гарган
авч болохгүй, харин зөвхөн зохион бүтээж болно.
Альберт Эйнштейн
Тунгаан бодохуй
§§§
Бодлоготой, ухаалаг байна гэдэг бол
хүний өөрийнх нь ахуйн нэг гол тодорхойлолт мөн.
Ханс Георг Гадамер
§§§
Амьдралын асуудлыг өнгөн дээр нь
шийднэ гэж байхгүй. Асуудал гагцхүү гүндээ л шийдэгддэг.
Людвиг Витгенштейн
§§§
Сэтгэнэ гэдэг нь гүнд нь орохын
нэр.
Поль Рикёр
§§§
Гүн ухааны уралдаанд бүхнээс удаан
гүйсэн нь хождог. Эсвэл хамгийн сүүлд барианы газар ирсэн нь.
Людвиг Витгенштейн
§§§
Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ
түүнээс тавьсан сум өндөрт нисдэг, гүнд хавдаг.
Мо Ди
§§§
Бясалган тунгаана гэдэг нь хүйтэн
уулын нүцгэн оргил өөд мацах мэт. Тэндээс тэнэглэлийн дулаахан нуга руу ямагт
буун ирж бай.
Людвиг Витгенштейн
§§§
Хоёр, гурав дахин бодож үз, тэгвэл
л чамд ухаан орж ирнэ.
Феогнид
§§§
Ямар нэг зүйлийг ерөнхий ойлголт
хэрэглэхгүйгээр илэрхийлэх боломжгүй. Хүмүүс тусгай юмсыг гэхээсээ илүү
ерөнхийг авч үзэх хэрэгцээтэй.
Аристотэл
Бүтээлчээр эргэлз
§§§
Төөрөгдөл
сайхан, үнэн л аймшигтай.
Альбер Камю
§§§
Хэрэв өөрийн чинь оюун ухаан хүлээн
авахгүй байгаа бол хаана уншсан, хэн хэлснээс үл хамааран юунд ч үл итгэж
болно.
Будда
§§§
Юм бүхэнд
ядахнаа нэг удаа эргэлзэж үз. Хоёр хоёрын дөрөв хэмээх аксиомд ч эргэлзээд үз.
Лихтенберг
§§§
Эргэлзээ бол үнэнд хүрэх зам. Хэн ч үл эргэлзэнэ, тэр үл үзнэ, хэн
үл үзнэ тэр үл ойлгоно, тэр харанхуй төөрөгдлийн дунд оршино.
Али-Газали
§§§
Энэ дэлхий дээр тэнэгүүд луйварчдаас олон байдаг. Тиймгүйсэн бол
луйварчид хэнийгээ залилах билээ дээ.
Самуель
Батлер
§§§
Надад бүү итгэ. Намайг сорь.
Аарон Бек
Голыг нь ол
§§§
Тэмээ зурж байгаа бол бөхийг нь
зур.
Саади
§§§
Голыг нь олсон юм хэзээд товчхон
байдаг.
Жозеф Жубер
§§§
Гүнзгий мэдэхийн тулд их мэдэх
албатай юу? Үгүй, албагүй. Үндэс язгуурыг л үзэж харахтун гэж оросын Кузьма
Прутков хэмээгч зөвлөсөн байдаг. Энэ суурь сэтгэлгээний асуудал болохоос тэр
болгоныг түүж мэдэх хэрэг биш. Ерөөс юунаас юуг мэдэх нь зүйтэй ба хангалттай
вэ гэдгийг мэдэх нь жинхэнэ боловсрол юм шүү дээ.
Ч.Эрдэнэ
§§§
Ганцхан дусал эрүүл ухаан бүтэн
чингэлэг сургаалаас үнэтэй.
Пифагор
§§§
Ямар нэгэн ажлыг хийхэд тийм ч их
хүч чадал хэрэггүй. Чухам юуг хийх хэрэгтэйг мэдэж шийдэхэд л үнэхээр асар их хүч
шаардлагатай.
Кин Хаббард
§§§
Голыг нь олсон нэг үг ч том маргааныг
шийдвэрлэж болдог.
Мөн
чанарыг нь тань
§§§
Дээвэр муутай байшинд дусаал
нэвтрэх нь амархан, тэлж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь
хялбархан.
Будда
§§§
Хүн төрөлхтөний үе үеийн
хуримтлуулсан туршлага байна. Ялангуяа шинжлэх ухааны түүхэн туршлага нэн үнэ
цэнэтэй. Үүний ерөнхий тоймыг мэдэж, улмаар зарим тодорхой дүрэм баримтлахыг
сэтгэлгээний соёл гэж байгаа юм.
Ч.Эрдэнэ
§§§
Өндгөн дотор өд бий.
Хуэй Ши
§§§
Үнэнийг олохоос алдааг олох нь
хавьгүй амархан. Алдаа өнгөн дээр нь хэвтэж байх тул шууд л анзаарагдана. Үнэн
харин гүнд нь булаастай, тэр бүрий хүн түүнийг олж чадахгүй.
Гёте
§§§
Асуудал нь технологийн ололтод биш,
түүнийг хэрхэн ашиглаж буй хувь хүнд байдаг.
§§§
Шашингүйн үзэл ч дотроо шашныг
агуулдаг.
Нэрт философич Освальд Шпенглер
§§§
Эрүүл
саруул ухаанд итгэнэ гэдэг бол бид өөрсдийнхөө төдийгүй, бусдын ухаанд итгэхийн
нэр.
Карл Поппер
§§§
Нэг зүйлийг сайн ойлгож ухаарах хэрэгтэй юм шиг надад санагддаг.
Бахархлаа ойлгохдоо өөр дээрээ хийхээс гадна өрөөл дээр жишиж үзэх ёстой.
Өөрөөр хэлбэл, монгол хүн заавал орос хүнээс сайн байх ёстой гэж үзэх ёстой юу.
Хятад хүн заавал монгол хүнээс дор байх ёстой юу гэдэг асуудал. Үндэстэн бүхэнд
өөрийн гэсэн давуу чанар, дутуу чанар бий. Өнөөдөр өөрийн давуу чанарыг маш
сайн ухаарах, тэгэхдээ хүний давуу чанарыг хүлээн зөвшөөрч сурах энэ асуудал их
чухал.
Н.Жанцанноров
§§§
Жинхэнэ сэтгэгчийн хувьд туйлын үнэн юм уу, оргүй
худал үзэл баримтлал гэж байдаггүй.
Освальд Шпенглер
§§§
Ямар ч сайхан юмыг муу муухайд
ашиглаж болдог.
Б.Батбаяр
§§§
Харахад царайлаг хэдий ч дотроо
гайхуулаад байх юу ч үгүй хүмүүс мөн олон оо!
Фенимор Купер
Бид хоолтой байгаа нь мах бэлтгэгч,
шар айраг исгэгч, талхчны өгөөмөр сэтгэлийн үр дүн биш, харин тэдний хувийн
ашгаа бодсон үйлдлийн үр дүн.
Адам Смит
§§§
Ухаантай царай бүр ухаантай
байдаггүй юм шүү.
§§§
Нөхцөл бүрэлдэхэд энэ орчлонд бүх юм буй болж,
нөхцөл бүрэлдэхэд бүх юм арилна. Бороо орох, салхи үлээх, цэцэг навч дэлгэрэх,
навч унах энэ бүхэн нөхцөл бүрэлдэхэд л болж буй. Утсыг хооронд нь хэлхэхэд тор
буй болохтой адил энэ ертөнцийн бүх юм өвөр зуураа хэлхээ холбоотой. Нөхцөл
бүрэлдэж цаг нь ирэхэд цэцэг цэцэглэдэг, нөхцөл бүрэлдэхэд унаж хатдаг.
Өөрсдийн дураар цэцэглэж, дураараа унаж хатах нь үгүй.
Бурхан багшийн сургаалаас
§§§
Туйлын сайн эсвэл туйлын муу хүн гэж хэзээ ч
байдаггүй.
Франсуа де Ларошфуко
Логик
ба хэл яриа
§§§
Үгнээс
үг
Ухаанаас
ухаан авдаг
§§§
Ерөнхий үг байхгүй тийм нөхцлийг
төсөөлье дөө. Мод, ногоон, зузаан, өндөр гэх мэт үг үгүй бол модыг хэрхэн
дүрслэх вэ? Дээрх үгнүүдийн аль нь ч гэсэн тусгай юмны нэр биш, харин янз
бүрийн тусгай зүйлд хамаарах түгээмэл утгатай байна. Тэгэхээр хэлийг сурна
гэдэг бол ерөнхий нэр томъёоны бүх утгыг мэдэж, тусгай зүйлсийг дүрслэхэд
хэрэглэж сурна гэсэн үг.
Мэл
Томпсон
§§§
Ямар ч хэл төгс биш учраас ямар ч
үзэл баримтлалыг мушгин гуйвуулах арга хэзээд олдоно.
Нагаржунай
§§§
Зөвхөн бичиж дууссан өгүүлбэрийг л
үгүйсгэж болно.
Людвиг Витгенштейн
§§§
Бичвэрийн утга зохиогчийнхоо ойлгоцоос
ямагт илүү гарчихдаг.
Ханс Георг Гадамер
§§§
Эртний сэтгэгчдийн үгэнд шударга
үнэн хандацгаая л даа. Бид өөрсдийнхөө хэрэгцээнд тааруулж янзлахгүй л бол
Хераклит, Демокрит, Платоны нэг ч ишлэл туйлын үнэн үг болж чадахгүй.
Нэрт философич Освальд Шпенглер
§§§
Миний хэлний хязгаар бол миний
ертөнцийн хязгаар.
Людвиг Витгенштейн
§§§
Дөнгөн данган яригч бол дөнгөн данган сэтгэгч байдаг.
§§§
Зүү утас нийлж оёдол үүсгэнэ
Зүйр
цэцэн хосолж ухаан тэлнэ.
0 сэтгэгдэл:
Post a Comment