Баатарын Батаа
Логик сэтгэлгээ
/Logical thinking, logical reasoning/
Логик бол сэтгэдэг хүмүүсийн бурхан.
Лион Фейхтвангер
Сэтгэн
бодох үйл ажиллагааны тодорхой нэг загвар, арга барил, хандлагыг сэтгэлгээ
гэнэ. Хүний сэтгэлгээний хэв шинжүүдийг үндсэнд нь логик ба бүтээлч гэж хоёр
ангилж болно.
Логик сэтгэлгээ
гэдэгт ерөнхийд нь мэдэгдэж буй баримт, өгөгдөлүүдийг дэс дараалалд
оруулан эмхлэн цэгцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах;
аливаад нухацтай хандаж, нягтлан шалгах, эргэлзэх
замаар алдаа дутагдлыг илрүүлэх, эргэцүүлж бодон дүгнэлт гаргах зэргээр логиктой
бодох хэв шинжийг ойлгоно.
Гэхдээ
логик сэтгэлгээ хэмээх энэ ухагдахуун нь эдгээр үгсээр хязгаарлагдахааргүй,
өргөн цар хүрээг хамрах нарийн ойлголт юм.
Логик сэтгэлгээ гэдэг чухамдаа сэтгэн бодох үйл болоод логикийн шинжлэх ухааны солбицол
байдаг.
Логик сэтгэлгээний тулгын 3 чулуу нь эргэцүүлэн, тунгаан,
шүүн бодохуй юм.
Логик сэтгэлгээ = 1/ Эргэцүүлэн
бодох + 2/ Тунгаан бодох + 3/ Шүүн бодох
1. Эргэцүүлэн бодох: Үнэлэн цэгнэх, дүгнэх
2. Тунгаан бодох: Уг үндэс, учир шалтгаан, мөн чанарыг олох
3.
Шүүн бодох: Үнэн худал, зөв буруу, тийм үгүйг ялгах
1.
Эргэцүүлэн бодохуй/Reasoning/
Хүний амьдралыг туулж өнгөрүүлсэн хугацаагаар нь биш, хийж бүтээснээр нь үнэлэн цэгнэдэг.
Томас Жефферсон
Логик
сэтгэлгээний үндсэн үйлдэл нь эргэцүүлэн бодох юм. Энэ үйлдлийн ачаар үнэн худал, зөв буруу, хэрэгтэй хэрэггүйг ялгаж, өгөгдсөн мэдээллээс мөрдөлгөө дүгнэлт гаргаж чаддаг.
2. Тунгаан бодохуй/Critical thinking/
Учир
шалтгаан нь буруу бол Бурхан багш айлдсан байсан ч бид дагах шаардлага байхгүй.
XIV Далай лам
Амьдралын асуудлыг өнгөн дээр нь шийднэ
гэж байхгүй. Асуудал гагцхүү гүндээ л шийдэгддэг.
Людвиг
Витгенштейн
Нийгэм болоод байгалийн үзэгдэл, үйл явцын уг үндэс, учир
шалтгааныг нээн илрүүлэх, аливаа нэг зүйлийн мөн чанарыг танин мэдэхэд тунгаан
бодох үйл хэрэг болно. Энэ үйлдлийн
ачаар бид танин мэдэхүйн өнгөц/энгийн/ биш гүн/дээд/ түвшинд хүрдэг.
- Шүүн бодохуй/Judging/
За, үгүй гэсэн үгс хичнээн богинохон хэдий ч хамгийн буурьтай эргэцүүллийг шаарддаг.
Пифагор
“Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь”. Сократ
Эргэцүүлэл дээр тулгуурлан ямар нэг зүйлийг баримтлах
дүрэм, тавигдах шалгуурт нийцэж буй эсэхийг тодорхойлж, үнэлэн цэгнэх сэтгэхүйн
үйлийг шүүн бодохуй гэнэ.
bayarlalaa
ReplyDeleteБаярлалаа
Delete