Facebook Page Like

2015/03/20

Бодууштай үгс: Түүвэр

Share & Comment

§§§
Сүүлийн үед түүхт ойнуудыг тэмдэглэж байна. Ой бол баяр биш, ой санамжаа сэргээж буй хэрэг. Ой санамж гэж судалгаа шинжилгээнд тулгуурласан түүхээ бичихийг л хэлж байгаа юм. Түүнээс уран сайхны түүх биш л дээ. 
С.Чулуун

§§§
Эгэл жирийн, гэхдээ энгүй хүчтэй гурван хүслээр би насан туршаа шатаж явлаа: хайр дурлалын тэмүүлэл, танин мэдэхийн уйгагүй эрэл, хүн төрөлхтөний зовлон бэрхшээлд тэсвэрлэшгүйеэ сэтгэл өвдөх, энэ гурав билээ.
Бертран Рассел

§§§
Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчууд ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө чи түүнийг өргөнө. Тэгэхгүй бүгд хуваагдаад хамраа сөхөөд суучихаад бие биенийхээ эсрэг хийж байгаа юм шиг дуу хийгээд л, чи тэрэнтэй хамтарч ажиллаж байгаа юм бол би чамтай ажиллахгүй гээд  эхлэдэг.  Нэг бол чи миний найз, нэг бол чи түүний найз гэсэн сэтгэлгээтэй. Монголд хэн ч  алдартай хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л Асашёорү аварга болохыг хүсдэг. Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрийнхөө нэрийг хамгийн урд нь байлгахыг хүсдэг. 
Рагу Раман

§§§
Мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэ цэнтэй зүйлс миний амьдралд олон бий.
С.Цогтбаяр

§§§
Би хүний өмнөөс хариуцлага хүлээх ер нь дургүй. Манай нийгмийн иргэн болгон бусдын гэхээсээ өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чаддаг болох юм бол нийгэм маань болоод явчих юм байгаа юм шүү дээ.
Б.Батбаяр

§§§
“Би энэ ертөнцөд юу авчирсан бэ? гэж үү? Би энэ талаар бодоход өөрийгөө дэндүү балчирдана  гэж бодож байна. Агуу суут хүмүүс л энэ ертөнцөд шинэ зүйл авчирдаг. Би бол энгийн нэгэн уран бүтээлч”.
Даши Намдаков

§§§
Намба гэдэг үг өөрөө “нам бай”, “номхон бай” л гэсэн үг байх гэж би мунхаглана. ”Би” гэдэг өвчин эдгэхээр намбатай болдог байх. Гэтэл манайд хамгийн намбагүй нэг байгууллагыг, байгууллага ч гэж дээ баахан эготой хүмүүсийн бөөгнөрлийг нам гэх юм.
Д.Төрмөнх

§§§
Америкт байхад машинд Мексикүүдийн нэг их балай дуу явдаг. Яг нєгєє народный, манай энэ зохиолын дуу шиг дуу. Тэр нь ёстой үзлийн муухай гээч. Тэрэндээ тэр Мексикчүүд их дуртай. Аягүй муухай сонсогддог. Тэгэхээр манай энэ зохиолын дуунууд барууныханд яг тэгж сонсогддог за юу. Аялгуу нь хоорондоо усны дусал шиг адилхан. Ингээд ярихад олон хүн дургүйцнэ. Яагаад гэхээр нийтлэг, нэлэнхvйдээ ийм юманд дуртай юм чинь энэ муу Бачка юу гээд байгаа юм л гэнэ. Эцсийн эцэст он жилийн уртад үүнийг хүмүүс ойлгодог болно.
Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун

§§§
      Шинжилгээгээр та ходоодны шархтай гэж гарчээ. Шаналах хэрэггүй, хорт хавдартай гэж гараагүй нь их юм. Шинжилгээгээр та хорт хавдартай гэж гарчээ. Шаналах хэрэггүй, ямар ч найдваргүй гэж гараагүй нь их юм. Шинжилгээгээр та хорт хавдартай, бас ямар ч найдваргүй гэж гарчээ. Шаналах хэрэггүй, тун удахгүй үхнэ гэж хэлээгүй нь их юм. Шинжилгээгээр та хорт хавдартай, бас ямар ч найдваргүй, удахгүй үхнэ гэж гарчээ. Шаналах хэрэггүй, угаасаа хүн бүр үхдэг ш дээ. Харин ч та зөндөө олон жил насалж. Энэ хорвоод мэндлээд хэдхэн хоноод өөд болсон, бүр огт мэндэлж чадаагүй ч нэгэн бий. Та тэднийг бодвол азтай.  

Бүх зүйлийг харьцуулалтаар
танин мэд!

§§§
-Та нэг реалити шоу шүүгээд байна даа. Тvvн дээрээ “Чи Тєрбатын шавь юм уу. Тєрбат, Цоодолын Хулан шиг ямар хоцрогдсон шүлэг уншдаг юм. Чинийх шиг ийм шүлэг “Улаанбаатар таймс” сонин дээр л гардаг байх” гэх мэтээр зохиолчид руу дайрч, тэднийг муугийн жишээ болгодог. Энэ чинь арай ёс зүйгvй юм биш үү?

            Үнэн шүү дээ. Ирэх он жилүүд Тєрбат, Хулан нарыг ямар шүлэг бичиж байсныг шүүх биз. Тэд бол үнэхээр яруу найргийн үнэлэмжгvй шүлэг бичдэг. Энэ хоёр хүний шүлгийг яруу найраг биш гэж ойлгодог.
Б.Галсансүх

§§§
Үнэндээ хүн бүр л хайрцаглагдсан, ямар нэг зүйлээр хязгаарлагдсан байдаг шүү дээ. Урлаг ч ялгаагүй. Ямар ч алдартай зураг бай, Ван гог зэрэг ямар ч суут хүмүүсийн бүтээл, хэчнээн сайхан уран зураг байсан ч гэлээ жаазаар хүрээлэгдсэн байдаг. Энэ хүрээнээс гарч, өөрийгөө бүрэн чөлөөтэйгөөр мэдрэх нь уран бүтээлч бүрийн хүсэл. Би бусад бүх зураачдын адил чөлөөтэй хүн байж, хүрээ хязгаараас чөлөөлөгдөн, өөрийн доторх хувь хүн, дотоод “би” гэсэн мөн чанараа дээд зэргээр илэрхийлэхийн тулд тэмцэж л явна. Ямар ч хайрцаг, хязгааргүйгээр мэдэрмээр байдаг.
Даши Намдаков

§§§
Өөрийнхөө хариулт өгөх чадварыг хөгжүүлэх ёстой. Энэ буланг тойронгуут өмнөөс ирж буй хүн надад юу хэлэхээр зэхэж байгаа бол. Дайрч доромжлох гэж байна уу, эсвэл надад сайхан боломж олгох гэж байна уу гэдгийг би мэдэхгүй. Үүнийг би хянаж чадахгүй. Харин ирж буй нөлөөлөл бүхэнд яаж зөв хариулт өгөх вэ гэдгээ л хянаж чадна. Би дунд сургуульд байхдаа хүүхдүүд намайг өдөж сөргөөхөд өөрийн мэдэлгүй тэднийг цохиж аваад, дараа нь захирал багшийн үүдэнд чихдүүлээд, шүүмжлүүлээд л зогсдог байлаа. Тэр үед миний хариулт өгөх чадвар муу байж, би хариултаа буруу өгсөн. 
С.Ганбаатар

§§§
Одоогийн хөнгөн үзэгчид инээх хүслээр дүүрэн. Тэдэнд инээд бэлэглэх гэж өөрсдөө “инээд” болох хэрэггүй.
П.Батхуяг

§§§
Үхэл бол зовлон биш шүү дээ. Үхлийг жаргал мэт амгалан тосох ёстой. Би өвдөж зовохгүйн тулд тэгсэн юм биш, аль илүү түшигтэй, энэрэнгүй, өөрөөсөө хайр нэрж чаддаг нь үр хүүхэдтэйгээ удаан амьдрах хэрэгтэй. 
Б.Лхагвасүрэн

§§§
Бөх хүн зөвхөн хүчээр барилддаг биш, өөрийн сул болон хүчтэй талыг тэнцвэржүүлэн, өдөр бүр тулгаран ирэх стрессийг даван туулж, өөрт заяасан дотоод хүч буюу ментал ухааныг жолоодон, нийгэм нийтийн дунд биеэ зөв авч явж, хүн зонтой эвтэй найртай харилцаж байж амжилтанд хүрдгийг би мэргэжлийн сүмод зодоглосон 15 жилийн хугацаанд сайн ойлгосон юм. 
Хакухо Даваажаргал

§§§
Шүүмжлэл хэрэгтэй. Эс бөгөөс бүгд л гял цалаас цаашгүй зүйлс хийдэг болох нь.
П.Батхуяг

§§§
Сайхан хүүхэн гунигтай байдаг юм. Сайхан хүүхэнд гуниг байхгүй бол
тэр жаахан тэнэгдүү.
Д.Батбаяр

§§§
“ ... Бидний үеийнхэн ажин түжин, амгалан цайлганы үр сад юм ...Царцаан дуу царгисан хээр тал, Цагаан чулуутай толгодын өмнө би дандаа өршөөл эрдэг ... .
Яруу найрагч Ц.Төртайван

§§§
Мэдээллийн далайд живж зүг чигээ алдахгүйн тулд тэр их мэдээллийг өөрийн болгоод авах  суурь мэдлэг хүнд хэрэгтэй.
Б.Батбаяр

§§§
Шинжлэх ухаан нь төрдөө хөтлөгдөх бус төр нь шинжлэх ухаандаа хөтлөгдөж, судалгаа нь төрдөө хөтлөгдөх бус төрөө судалгаа нь хөтөлж авч явах ёстой.
Ц.Элбэгдорж
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /